1935 онд төрсөн Түн Шянлинь бол Хятадын Бээжин шийн 1-р зэрэглэлийн жүжигчин юм. Аргил хоолойтой, хатуу чийрэг бие бялдартай тэрээр өтлөө насны хав цэнгэлийг эдэлж явна. Өвгөд өтөл амьдрал тэтгэхүйн ёсны тухай сонирхох үед тэрээр сэтгэл уяран хэлэхдээ, хөгшин буурлууд эрүүл чийргээр урт насалж удаан жаргая гэвэл, юуны өмнө сэтгэл санаа тайван амгалан байх хэрэгтэй. Сэтгэл санаа амгалан тайван байх нь хүний хоолны дуршлыг нэмэгдүүлж, уушигны ажиллагааг сайжруулж, бодисын солилцоонд тус дөхөм үзүүлэн дархлааг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, сайн санаа нинжин сэтгэл бол эрүүл чийрэг байхын үндэс суурь мөн, ямарч сайн эм тангаас илүү гэсэн үг юм. Гэвч өдөр болгон сэтгэл санаа тайван сайхан байхыг хүсвэл сэтгэлийн хөдөлгөөн хөөрлийг тэвчиж шалихгүй зан гаргахгүй байхыг хичээж, тэнэг дүр эсгэж байх зүгээр, энэ бол ноён Түн Шянлиний амьдрал тэтгэх ёсон билээ.
Хүний амьдралын урт замналд нүгэл буян, баяр гомдол зэрэгцэн оршиж байдаг жамтай. Энэ бүхэнд ноён Түн Шянлинь хандахдаа хөгжим сонсч, кино үзэж, сэлгүүцэн алхах юм уу бие махбодийг чийрэгжүүлэх дасгал бэлтгэл хийж сэтгэлийн хөөрлөө тайвшруулдаг байна.
Ноён Түн Шянлинь тэтгэвэртээ гарсан даруйхандаа гялалзаж явсан залуугийн үеэ ямагт дурсан санагалзаж, өтлөхөөрөө хүн ямарч хэрэггүй болдог юм байна гэж боддог байжээ. Дараа нь тэрээр амьдралын дундаас баяр бахдалаа олж, нэн даруй тайвширч жирийн байдлаар хөгжөөнтэй амьдрах болсон байна. Ноён Түн Шянлинь хэлэхдээ, тэтгэвэртээ гарсан настан буурлууд айл гэрийн ажил амьдарлаа бас баялаг сайхан агуулгатай болгож болох юм. Өдөр бүр зохих ажил хийж, өдөр болгон сонирхсон ажилдаа ташуурч байх учиртай гэжээ. Тэрээр тэтгэвэрт гарснаас хойших ажил амьдралаа тун сайхан тохируулсан байна, тэрээр гэр бүлийн болон өөрийнхөө залуугийн үеийн гэрэл зураг бүрд тайлбар хийж тавьсан байна, тэрээр тавуул гурвуул нийлээд залуу үеэ дурсан хуучилж суух дуртай, бас эхнэр хүүхдээ дагуулан түүх соёлын үзэмжит газруудаар аялан жуулчилдаг, заримдаа урилгаар залуудаа дуулж байсан сор бүтээлүүдээс дуулан сонсгож, өргөн олон үзэгч сонсогчид түүний бээжин ший дуулах өвөрмөц авяас билгийг таашаан үнэлэхэд тэрээр үнэн сэтгэлээсээ урамшин зоригжиж, өтгөс насны ажил амьдралаа аятай сайхан зохицуулж, соёл урлагаар сэтгэлээ тэжээж яваадаа урамшин, өдөр болгон баяр хөөртэй байдаг ажээ.
Хоол ундаа зүй тогтолтой идэж уух нь ч сайн сайхан санаа сэтгэлтэй байхын үндэс суурь болохыг тэрээр бас настан буурал найзууддаа сануулж байна. Ер нь хүн бүхэн тав тухтай унтаж амран, амт шимттэй ууж идэж чадаж байвал санаа сэтгэл амгалан тайван болдгийг эрхэмлэх хэрэгтэй юм байна.\Л.Буянтогтох орчуулав\
|