• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-04 18:53:02    
Миний нэр Чаншэн

CRI

      Бээжин хотод халуун эхэлжээ. 7, 8 дугаар сарууд Бээжин хотын хамгийн халуун сарууд юм байна. Гэсэн ч амьдрал үргэлжилсээр... 7 дугаар сарын 1-нд Хонконг эх газартаа нэгдсэний 10 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэхтэй зэрэгцэн Хятадын Коммунист Нам байгуулагадсан өдрийг намын гишүүд нь даруухан ёсолж өнгөрүүллээ. Манай ажлын хэд хэдэн залуу коммунист намын гишүүний үнэмлэхээ гардан авч комунист намын гишүүний нэрийг өндөрт өргөн явахаа батлан тангараг өргөж, ахмад гишүүд нь хамтдаа хувьгалын музейгээ үзээд ирнэ лээ.

      Өдрийн халуунд Бээжин хотын гудамж талбайгаар хүн амьтан бараг харагдахгүй байснаа үдэш болмогц олширч гадаа зассан хоолны газрууд, орон сууцнуудын дундах сүүдрэвчүүд, цэцэрлэгт хүрээлэнгүүдээр цугларах юм. Тэгээд ширээ тойрон хооллож, хүйтэн шар айраг ууцгаана. Эсвэл маажоон буюу хятад шатар нүүцгээж зарим нь тэднийгээ тойрон харж эсвэл тэр хавьдаа бөөгнөрөн ахуй амьдралын талаар ойр зуурын яриа хөөрөө өрнүүлцгээх юм. Тэгээд харийн хүний нүдээр булангийнхаа энэ дугаараар хятад хүмүүсийн нэр овог, ураглах ёсны талаар ойлгож мэдсэнээ хуваалцья гэж бодлоо.

      Хятад хүний овог нэр ихэвчлэн гурван ханзаас бүтнэ. Ли Гуанмин, Шэн Цяньли гэх мэт. Үүний эхнийх нь овог дараагийн хоёр нь өөрийнх нь нэр болно. Гэхдээ хоёр ханзаас бүтсэн овог, ганцхан ханзаар тэмдэглэх нэрүүд ч бас байх юм. Хятад хүний нэрийг бичихдээ овог, нэрийн ханзыг тус тусад нь бичнэ. Лью Цян, Жан Мин, Сыма Вэньцин, Оу`ян Инзе гэхчлэн.

      Хятад овог 5000 жилийн түүхтэй гэдэг. Уламжлал ёсоор хятад хүмүүс эцгээрээ овоглоно. Орчин үеийн эмэгтэйчүүд харин нөхөрт гарлаа ч гэсэн овгоо хэвээр авч үлддэг болжээ. Уг нь бол нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн овгийг бичихдээ эхлээд нөхрийнх нь овгийг дараа нь өөрийнх нь овгийг бичдэг байжээ.

     Урьд цагт хятад хүмүүс шинэ мэндэлсэн хүүхэддээ урт наслах, албан тушаал зэрэг дэв ахих, өвөг дээдсийнхээ нэр сүрийг хадгалан явахыг бэлгэдсэн утгатай нэр өгдөг байжээ. Иймээс Чаншэн /уртнасан/, Гуосян /түшмэл/, Зяфу /гэр бүлийн баялаг/, Яозун /өвгөдийн алдар/ нэртэй ахмад хүмүүс олон. Эмгтэй хүүхдэд цэцэг, үнэт чулууны нэр өгөх нь элбэг. Цьюнхуа /хасцэцэг/, Гуйсян /анхилуун шанц/, Юйжу /үнэт сувд/ гэх мэт. Соёлын хувьсгалын үеэр Жан /тэмцэл/, Гэмин /хувьсгал/ гэсэн нэрүүд элбэг болж байсан бол орчин үед Гуанмин /гэрэл/, Даюн /чинзориг/, Юнгуан /мөнхгэрэл/ гэсэн нэрүүд, мөн цаг улирлын утгыг илэрхийлэх Сяо Мэн /өчүүхэн дүүрэн/, Шаошүэ /бага цас/, Лидун /өвлийн уур/ гэхчлэн нэр өгөх болжээ.

     Уйгур үндэстний бүтэн нэр өөрийн нэр овгоос бүтнэ. Тимур Давамэт гэвэл Тимур /төмөр/ өөрийнх нь нэр, давамэт /урт насан/ өөрийнх нь нэр юм. Уйгур, монгол үнэдстний хувьд өөрийнх нь нэр голлох үүрэг гүйцэтгэдэг, харин овог нь бусдаас ялгах болон албан ёсны бичиг баримтад хэрэглэгддэг.

      Ураг барилдах ёс

      Хятадын ураг барилдах ёсон хичнээн мянган жилийг туулахдаа хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Саяхныг хүртэл хятад залуучууд амьдралын ханиа сонгох асуудлыг өөрсдөө мэддэггүй, эцэг эх, зууч нар бүх асуудлыг шийдэж өгдөг байжээ.

      Эртний өрнөд Жоу /МЭӨ XI-770 он/ улсын үеэс хятадын ураг барилдах, хуримлах ёс нарийн дэг журамтай болж хөгжиж ирсэн түүхтэй. Хань улсын үе гэхэд энэ ёс улам боловсронгуй болж "Зургаан ёс" хэмээн албан ёсоор нэрлэж хэвшжээ.

      Залуу хосуудын гэрлэлт 6 үе шат дамжих учиртайг энэ ёс тогтоож олон мянган жилийн турш үйлчилж улбаа нь өнөө хир хадгалагдсаар үлдсэн байна.

      1. Нацай. Эрэгтэйгийн тал бэлэг бэлдэн хүүхний талд зуучаар дамжуулан хүргүүлж бэр гуйна. Хүүхний бэлгийг хүлээн авалгүй буцаавал зөвшөөрөөгүй гэсэн үг болно.

      2. Вэньмин. Бэлгийг хүлээн авсан тохиолдолд дараагийн шатны ажил эхэлнэ. Залуу улаан цаасан дээр нэрээ бичиж мөн л зуучаар дамжуулан хүүхнийд хүргүүлнэ. Хүүхэн хариуд нь овог нэр, төрсөн жил, сар, өдрөө бичиж буцаан явуулна.

      3. Нази. Ураглах ёс гэдэг айл гэрийн хувь заяаны асуудал болохоор уламжлалт зурхайгаар гэрийнхээ тахилын өмнө хосын жил, сар, өдрийг тааруулж мэргэлнэ. Таарах, таарахгүй ямар ч хариу гарлаа гэсэн хүүхний талд бэлэг илгээн хариуг мэдэгдэнэ.

     4. Нажэн. Таарах хариу гарсан бол хүүхнийд хүргүүлэх бэлгийн хэмжээ нилээн ахиу байхаас гадна сүй тавьсныг албан ёсоор зарлана.

     5. Цинци. Сүй тавьсны дараа залуугийн тал бэр буулгах өлзийтэй сайн өдрийг сонгож, хүүхний талд бэлэг бэлдэн хүргүүлнэ. Хэрэв хүүхний тал бэр буулгах өдрийг тохиромжгүй гэж үзвэл өөрчлөхийг хүсч хүүгийн талд мэдэгдэж болно.

     6. Циньин. Хуримын өдөр болоход хүргэн бэлэг сэлт бэлдэн зуучийн хамт хүүхнийд очиж хадам, аав, ээжтэйгээ золгоно. Дараа нь хадмынхаа тахил шүтээнд зул хүж барина. Тэгээд гоёмсог чимэглэсэн жуузанд улаан хувцсаар гоёсон хүүхнээ суулган гэр рүүгээ явна. Замд муу ёрын сүнсүүдийг зайлуулж их чимээтэй пуужин тавьдаг байна. Хуримлаж буй хосыг олон хүүхэдтэй болохыг билгэдэн банш идүүлнэ. Харин маргааш өдөр нь айл хотлоороо цуглан их найр хурим хийдэг.

      Хуримлах өдрөө л бие биеийнхээ барааг олж хардаг ёс мэдээж халагдсан. Гэхдээ л сайн өдрүүдэд ойр хавийн чинь байр сууцаар юмуу хоолны газруудын гадна их чимээтэй пуужин тавьж байвал гайхах хэрэггүй ээ. Шинэхэн хосууд хуримаа хийж атаархаж хорссон чөтгөр шулмуудыг хөөн зайлуулж байгаа нь тэр.

      Хосууд бас гэрлэмэгцээ тусдаа гарч хятадын уламжлалт хэдэн үеэрээ хамтдаа амьдардаг их гэрийн ёсыг ч халж байгаа бололтой дог.