Хятадын хөгжил өөрчлөлтийн ажил хариуцсан үндэсний хорооны дарга Ма Кай 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс эрчим хүчийг хэмнэж, бохир бодис гаргахаа хасагдуулахаар гол агуулга болгож, эх баялагийг хэмнэн, байгаль орчинтой найрсгаар харилцах нийгэмийн байгуулалтад тус дөхөм үзүүлэх болно гэжээ.
Мөн өдөр, АУТЗЗ-ийн бүх хйтадын хорооны байнгын хороо хурал хийж, эх баялагийг хэмнэн, байгаль орчинтой найрсгаар харилцах нийгэмийг байгуулах талаар хэрхэн санал зөвөлгөө өгөхийг хэлэлцсэн байна. Ма Кай хуралд оролцсон байнгын хорооны гишүүдэд холбогдох байдлыг танилцуулсан байна.
Тэрээр хэлэхдээ, эх баялагаар харьцангуй хүрэлцэхгүй, экологийн орчин эмзэг байгаа нь хятадын үндсэн байдал юм. Нэмэгдлийн арга хэлбэр бүдүүлэг байж, экологийн бүтэц зохисгүй зэрэг зүйлүүдийн нөлөөгөөр, Хятадын нийгэм эдийн засгийн хөгжилд нүүрлэж байгаа эх баялаг байгаль орчны ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэжээ. Хятад улс хөгжлийн ойлгогдхуунаа шинэчилж, хөгжлийн загвараа өөрчлөн, эх баялагийг хэмнэж, байгаль орчныг хамгаалахад ашигтай үйлдвэрлэлийн арга барил болон хэрэглээний загварыг буй болгон, шинэ хэлбэрийн тогтвортой хөгжлийн замналыг хайх болно гэжээ. \Урьхан орчуулж Номин яхнав\
|