• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-05 18:19:20    
Бэй жэний Люй шань уул

CRI

      Хятадад Тай шань уулаар тэрүүлүүлсэн 5 нэрт хайрхан гэж байдаг. Тэдгээр нь сүрлэг үзэсгэлэнтэйгээрээ алдартай юм. Хятадад энэ 5 хайрханаас гадна бас өнө удааны түүх соёлтой бөгөөд тансаг сайхан байгалийн үзэмжтэй нэртэй 5 уул байдаг юм. Энэ 5 хайрхан болон 5 уулыг Хятадын нэртэй 10 уул гэдэг юм.

     Энэ Люй шань уулын бүхэл нэр нь И ү люй шань уул гэдэг. Энэ нь Хятадын зүүн хойд зүгийн Ляо нин мужийн Бэй жэнь хотын дүүрэгт байрладаг. И ү люй шань уулны нурууд нь 45 км үргэлжилдэг. Нийт талбай нь 630 хавтгай дөрвөлжин км. Ноён оргил нь далайн түвшнээс 900 метр өндөр. Манай тооллын 2200 онд Хятадын нутаг дэвсгэрийг 12 жөү хувааж, И ү люй шань уулыг умард нутгийн Юөү жөүгийн Жэнь шань гэж нэрэлсэн байв. Олон мянган жилийн турш үе үеийн хаад энэ ууланд их олон сүм хийд байгуулсан ба эрдэмтэн мэргэд ч энэ газрыг их сонирхож байсан тул энд байгаль хүмүүнлэгийн өвөрмөц үзэмж байдал бий болсон байна.

      Харин энэ уулны нэрний ирэл гарал нь их үлгэртэй байжээ. И ү люй шань гэдэг нь хэрэг дээрээ Хятадын үндэсний цөөнхийн хэлнээс дуудлагаар нь орчуулсан нэр аж. Энэ нь Монгол үндэстний нэг ястан болох Хятадын Дүн хү үндэстний Дүн хү хэлнээс орчуулсан нэр юм байна. Том их гэсэн утгатай гэнэ. Харин Манж хэлэнд бол номин ногоон гэсэн утгатай үг юм гэнэ.

      И ү люй шань уул нь Хятадын үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай мөн бөгөөд улсын чухал үзэмжит газар юм. Энэ уулны байгалийн үзэмж гайхамшигтай сайхан бөгөөд энд бас өнө удааны түүх соёлтой билээ. И ү люй шань уулын хормой дохь Бэй жэнь сүм 1000 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Мөн ч нэртэй 5 уулын сүмүүдийн дотор хамгийн бүрэн бүтнээрээ байгаа нь болно. Бэй жэнь мяо сүмийг уулын байцыг дагуулан ар өөд нь шат шатаар өгсүүлж, маш сүрлэг үзэсгэлэнтэй байгуулжээ.