• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-05 18:21:28    
Бүгд Найрамдах Маврикий Улс

CRI

      Нутаг дэвсгэр: 2040 хавтгай дөрвөлжин км (хария арлуудын 175 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр багтаж байна).

      Хүн ам: 2005 оны төсөөллөөр нэг сая 248 мянга. Оршин суугчид нь голдуу Энэтхэг, Пакистанчуудын удам (68,4 хувь), Кэлиорчууд(Европчууд болон Африкчуудын эрлийз 27 хувь), Хятад удмын(2,9 хувь), Европ удмын(1,7 хувь)хүмүүсээр бүрэлдэв. Албаны хэл нь Англи хэл, Франц хэлийг ч өргөн хэрэглэдэг. Кэлиор хэл бол орон нутгийн хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг ярианы хэл юм. Оршин суугчдын 51 хувь нь Энэтхэг шашин, 31,3 хувь нь Христосын шашин, 16,6 хувь нь Лалын шашин шүтэж, цөөн тооны хүн нь Буддын шашин шүтдэг.

     Нийслэл: Порт Луи, 2004 оны байдлаар 144 мяаган хүн амтай. Зуны улиралд дундажаар 27 хэм халуун, 1-р сардаа хамгийн халуун, 23 – 30 хэм хүрдэг. Өвөлдөө дундажаар 18 хэм, 6 – 8-р сардаа хамгийн сэрүүн, 17 – 24 хэм байдаг.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Анероод Жугнаут, 2003 оны 10-р сарын 7-ны өдөр тушаалд оров.

      Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр буюу бүгд найрамдах улсын өдөр – 3-р сарын 12-ны өдөр.

      Ерөнхий байдал: Энэтхэгийн далайн баруун өмнөд хэсгийн арлын улс. Үндэсэн арал болон хария арлуудтай, түүний нэгийг нь өнөө Англи захирч, нэгийг нь Франц захирч байна. Баруун тийшээ Мадагаскараас бараг 800 км зайтай, Кенийн Момбасагаас 1800 км зайтай, өмнөш Реюньоноос 160 км зайтай, зүүн тийш Австралиас 4827 км зайтай. 217 км урт тэнгисийн эргийн шугамтай. Завсарын халуун бүсийн тэнгис далайн цаг ууртай, зун өвөл хоёр улиралтай, жил туж чийглэг халуун. Тэнгисийн эрэг дагуу нутаг нь дундажаар 25 хэм, төв хэсгийн өндөрлөг нутаг нь 20 хэм.

      Уул нь эзэгүй зэлүүд арал байв, 1598 оноос Португальчууд ноёрхож, Маврикий гэж нэрлэв. 1715 онд Францыд эзэлэгдэж Францын арал гэж нэрлэгдэв. 1814 онд Английн колони болж хуучин нэрийг нь сэргээв. Түүнээс хойш Англи нь Америк тив, Африк тив, Энэтхэгээс үлэмж их хэмжээний боол, хоригдол болон чөлөөт иргэд нүүлгэж тариалан эрхлүүлсэн байна. 1968 оны 3-р сарын 12-ны өдөр тусгар тонтнолоо мэдэгдэж, үндэсэн хуулийн эзэнт тогтолцоо хэрэгжүлж, Английн хатан хаан төрийн тэргүүн нь байв. 1992 оны 3-р сарын 12-ны өдрөөс бүгд найрамдах улсын тогтолцоо хэрэгжүүлэв. \М.Цэцэн бэлэтгэв\