• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-06 18:46:21    
Гоо сайханы нэвтрүүлэгч Чэн Минмин

CRI

       Хатагтай Чэн Минмин бол дэлхийн гоо сайханы салбарын нэрт зүтгэлтэн, түүний үүсгэн байгуулсан гоо сайханы дээд сургууль нь Хятадын гоо сайханы боловсролын хошууч болсон байна. Саяхан хатагтай Чэн Минмин Шянганд манай сэтгүүлчид ярилцлага өгч, өөрийн насан турш хөөцөлдсөн гоо сайхан, гоо сайханыг бүтээн дэлгэрүүлсэн тухайгаа ярьсан байна.

      Хятад улсад гоо сайханы " Чэн мин мин" гэсэн бранд бараа бүтээгдэхүүн нь маш их нэртэй юм. Өнгөрөгч зууны наяад оны эхэнд, өөрчлөлт хийж нээлттэй байлгасан эхний үед, хамаг анх хүмүүс " Чэн мин мин" гэсэн брандын гоо сайханы бүтээгдэхүүнтэй танилцаж, тэр хэсэг үед энэ бранд нь " цагийн өнгө"-ийн бэлэг тэмдэг болсон юм.

      Хатагтай Чэн Минмин Шянганд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, өөрийн хэдэн арван жилийн үйлс бүтээсэн өнгрөлтөө ярьсан юм.

      20-р зууны 30-аад оны үеэр Чэн Минмин Индонезийн нэг Хятадын харьяатын гэр бүлд төржээ. Маш бяцхан хүүхэд байхдаа Чэн Минмин өөрийгөө хөөрхөн гоё засч чимдэг байв. Тэрээр гоё сайхан зүйлд маш сонирхолтой байсан бөгөөд гудамжаар явж байхдаа Индонез урчууд уламжлалт торгон шаа хувцасан дээр гоё сайхан хээ угалз зурж байгааг харахдаа, урлагийн тэр рид шидтэй гайхамшигт сэтгэл татагдан бахаан харж зогсдог байсан юм гэнээ. Тэрээр хэлэхдээ,

      " Би маш бага байхдаа үс гижгээ гоё янзлах сонирхолтой, гижгээ гоё янзлах бол урлаг гэж би үздэг. Индонезэд байхдаа би өдөр болгон торгон шаа хувцсан дээр зураг хээ урлан зурдаг гэр бүлийн маягийн жижиг ажлын газраар өнгөрч байдаг, тэхдээ урчуудын зураг зурхыг хараад, энэ бол урлаг мөн гэж би боддог төдийгүй түүний гоё сайхан зурсан эмэгтэй хүний гижиг нь надад маш гоё санагдаж, хожим нь би чүс гижиг гоёлох сонирхолтой болсон юм" гэжээ.

      Эцэг нь Чэн Минминийг Шянганы дунд сургуульд аваачиж суралцуулаад, бас түүнийг Америкийн дээд сургуульд суралцуулж, хожим эмч, өмгөөлөгч хуульч буюу эсгүүл төгөлдөр хуурчин, дуучин болгох хүсэлтэй байсан юм байна. Гэвч дунд сургуулиа ч төгсөөгүйгээр Чэн Минмин Японд хүрч гоо сайхан үс засал сурахыг бодож билээ. Гоо сайхан үс засал нь тухайн үед доод ажил гэж үзэгдэж байсан болохоор аав нь түүний энэ санааг сонсоод ихэд хилэгнэн уур хүрчээ. Гэвч Чэн Минмин ганц сэтгэлээр тэр ажилд тэмүүлсэн болохоор, эцэгээсээ нууж, 300 ам.доллар хармаалан, Японд хүрч гоо сайханы үс заслын мэргэжил сурчээ.

       Өнгөрсөнд баян тарган амьдарч байсан Чэн Минмин Японд өөрөө хар ажил хийж бүх амьдралаа аргацааж, амьдралын гачигдал нь түүний гоо сайханы мэргэжил сурах зоригыг мохоож чадсангүй. 2 жилийн дараа Чэн Минмин Шянганд буцан ирж, урьдаар бусдын компаньд ажиллаж, мөнгө төгрөгөө олоод, дараа нь 1996 онд өөрийн гоо сайханы газраа гаргасан байна.

       Чэн Минминийг бага сургуульд сурч байхад нь аав нь түүнд " Монита-ын өдрийн тэмдэглэл" гэсэн үлгэрийн ном өгчээ. Энэ номд Монита гэсэн бяцхан охин хайр дурлал болон ажил үйлсийн талаар нугарал бүдрэлд учирсан ч өөрийн хүслэнгээ биелүүлсэн үлгэрийг бичсэн байлаа. Энэ үлгэр Чэн Минминг маш их нөлөөлсөнөөр тэр өөрийн гоо сайханы газраа " Монита гоо сайханы үс заслын дээд сургууль" гэж нэрэлсэн байна. Чэн Минминий дээд сургууль нь хичээл сургалт хийдэг. Тэр үед Шянганд гоо сайханы мэргэжлийг ер нь багш нь шавьдаа амар уламжилж байсан болохоор тусгай гоо сайханы дээд сургууль байгаагүй. Гоо сайханы боловсролыг Шянганд оруулахыг Чэн Минмин хүсч байсан юм. Энэ тухайгаа тэрээр хэлэхдээ,

       " Би урьд талдаа гоо сайханы газар гаргаж, ар талд нь хичээл сургалт хийдэг байв. Уул нь Шянганд гоо сайханы мэргэжлийг сургуулиас сурна гэж хэн ч сонсоогүй. Харин багш нь шавьдаа амаар уламжлан зааж байсан юм. Эхлэнгүүт би маш хянамгай зааж, Японы сургуульд сурсан аргаар заасанаар маш түргэн Шянганд уламжлан яригдах болов. Үс гижиг сайхан янзлах гоо сайханы мэргэжлийг сурах гэвэл заавал сургуулийн сургалт хүлээх хэрэгтэй гэснийг би Шянганы хүн ардад ойлгуулсан юм" гэжээ.

       Үйлс бүтээх зам нь маш хатуу бэрхшээлтэй байсан юм. Тэр үед Чэн Минмин олон ажил хариуцаж, гоо сайханы газрын захирал, гоо сайхан хийгээд үс заслын дээд сургуулийн захирал, бас зочин угтагч, үс угаагч зэрэг олон ажлыг давхарлан хийж байсан юм. Өөрийн ажил үйлс нь өдрөөс өдөр дэгжирч байгаа үед нь галын аюул гарч, нүд ирмэхийн зуур юу ч үгүй хоосорч, үлэмж их өр ширэнд дарагдсан байлаа. Гэвч хатуу зоригтой Чэн Минмин хоёр гартаа түшиглэн, ажил үйлсээ дахин босгосон байна. Чэн Минмин хэлэхдээ,

       " Би тэр үед аргагүй болсон, заавал баримтлах л хэрэгтэй. Тэгэх мөртөө би заавал аавдаа, ямар ч ажилд их амжилт бүтээл гаргаж болох юм гэснийг ойлгуулах хэрэгтэй байсан. Тийм болохоор маш бэрх байсан. Гэвч өөрийн дур сонирхолтой ажлаа хийж байгаа учир маш сэтгэл ханхлуун явдаг байсан юм" гэжээ.

       Чэн Минмин өнөө гоо сайханы 800 гаруй газартай болж, судлан бүтээж сургалт хийхийг уядлуулсан " монита"-ын ажил төрөл нь зүүн өмнөд Ази, Америк, Франц, Герман, Итали зэрэг оронд түгсэн бөгөөд Хятадын эх газарт " монита"-ын салбарыг хорь гаруй ажиллуулж байна. Чэн Минминий өөрөө жолоодон боловсруулж гаргасан олон улсын доктрын цолтой Хятадын анхны бүлэг гоо сайханы мастер нар нь Хятадын гоо сайханы түүхэн дээрэх хоосон хуудсыг бөглөсөн банйа. /Пэрлаймаа орчуулав/