84 он
6-р сарын 10-нд Хятадын тамирчин Чжү Жяньхуа Холбооны Герман улсад зохиогдсон олон улсын өндрийн харайлтын тоглолтод 2 метр 39 сантиметр өндөр хөндлөвч дээгүүр харайн гарч, дэлхийн шинэ рекорд амжилтыг тогтоов. Энэ нь түүний 12 сарын дотор эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын дэлхийн рекорд амжилтыг гуравдахь удаагаа шинэчилж байгаа болно.
6-р сарын 17-нд Хятадын дахир дутуучуудын спортын төлөөлөгчид Америкт зохиогдсон пара Олимпод анх удаагаа оролцов. Хятадын эрэгтэй эмэгтэй 21 тамирчин хөнгөн атлетик, усанд сэлэлт, ширээний теннисийн 3 төрлөөр оролцож, ур чадвар авьяас билгээ сорьжээ.
7-р сарын 28-нд Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид Америкийн Лос-анжелост зохиогдсон Олимпийн 23-р тоглолтод оролцов. Хятадын буудлагын тамирчин Шю Хайфэн эх орондоо Олимпын анхны алтан медалийг ачирсан байна. Тус удаагийн Олимпиос Хятадын тамирчид 15 алт, 8 мөнгө, 9 хүрэл медаль авч, алтан медаль авсан тоогоороо 4-рт жагсан байна.
8-р сарын 14-нд Дэн Шяопин хэсэг удирдах нөхөдтэй ярилцахдаа, одоо үзэхэд биеийн тамир спортыг сайн хийх эсэх нь маш их нөлөөтэй байгаа. Энэ нь нэг орны эдийн засаг, соёл иргэншлийг харуулж байна. Спорт олон хүнийг урамшуулан зоригжуулж, олон үзэгчдийн сонирхлыг татаж байна. Биеийн тамир спортыг сайн хийх хэрэгтэй байна гэж хэлжээ.
10-р сарын 5-нд ХКН-ын төв хороо "биейин тамир спортын хөдөлгөөнийг цаашид сайн хийх тухай мэдэгдэл" гаргасан байна.
1985он
1-р сарын 19-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо "бүх Хятадын биеийн тамир спортын уралдааны районд оюун ухаан боловсон байдлын шагнал, сонгон шалгаруулах ажиллагаа өрнүүлэх арга болон шаардлагын тухай мэдэгдэл" гаргасан байна.
3-р сарын 15-нд Хятадын залуучуудын хөлбөмбөгийн баг тамирчид Азийн залуучуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолт буюу 1985 оны дэлхийн залуучуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолтын Азийн бүсийн урьдчилсан тэмцээнд анх удаагаа аварга болж, дэлхийн залуучуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолтын шувтрагын тэмцээнд оролцох эрх авсан байна.
|