• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-06 20:26:11    
Олимпийн хот Бээжин нь дэлхийн гэрэл зурагчдын сонирхолын татаж байна

CRI

 

      2008 оны Бээжины олимпид олон орны шилдэг тамирчин хүчээ сорихоор бэлтгэж байгаа бөгөөд, уран бүтээлчдийн сонирхолыг ч татаж байгаа юм. Дэлхийн гэрэг зургийн тавцанд хөгжөөнтөй ажиллаж байгаа 10 нэрт зурагчин сүүлийн үе Бээжинд хүрэлцэн ирж, өөрийн каймраар Бээжины гайхамшигтай сайхныг үзүүлж байгаа юм.

 

      2008 оны олимпийн наадам нь Бээжин хотын хувьд биеийн тамир спортын өргөн чуулган болох бөгөөд дэлхийн өмнөөс өөрийн өвөрмөц онцлогоо харуулах аз тохиол юм. Өнө удаан түүхтэй соёлын нэрт хот болсны хувьд Бээжин нь өнөө эртний соёл болон орчин үеийн соёл иргэншлийг соливцуулсан хот болж, Ши Дань, Ван Фү Жинь, олон улсын худалдааны төв зэрэг худалдааны төв гудамж байхаар барахгүй Хөү Хай, Гү Лүө, Да Ши Лань зэрэг Бээжины онцлогоор товойм байдаг уламжлалт соёлын районтой юм. Гадаадын нэн олон хүнийг Бээжинг ойлгуулж, Хятадыг ойлгуулахын тулд, Бээжингийн олимпийн зохион байгуулах комисс "олимпийн хот" гэдэг гол уриатай зураг авхуулах ажиллагааг зохион явуулж, дэлхийн 10 нэрт гэрэл зурагчныг урьсан байна. Бээжингийн олимпийг зохион байгуулах комиссын хэвлэл мэдээлэл сурталчилгааны газрын даргын орлогч хатагтай Ван хүй хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Бээжингийн олимпийг зохион байгуулах комисс нь Бээжингийн олимпийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг жил бүр гадаадад ажиллуулж байгаа юм. Бээжины өвөрмөц онцлогтой зүйлүүд нь гадаад хүмүүсийн сонирхолыг гүнээ татаж байна гэжээ.

 

      Үүний зэрэгцээ Бээжин нь амьлалын хүчнээр бялхам хот бөгөөд хотын оршин суугчид нь маш зочинсог учраас, Бээжинд ирсэн гэрэл зурагчид нь сэтгэл дүүрэн буцах нь дамжиггүй гэж хатагтай Ван хүй үзэж байна.

      Энэ ажиллагаад оролцсон Америкийн Нью Йоркийн гэрэл зурагчин Харру Маттисон хэлэхдээ, Бээжинд байх хэдэн хоногт унадаг дугуй унаж, олон газраар яван, танихгүй хүнтэй ч үг яриж, үзэл бодлоо солилцсон байна. Тэд нар Бээжины түүх уламжлалыг олон хэлж өгсөн, үүнд нь би маш баярлаж байна. Үнэхээр зочинсог улсууд юм гэжээ. Гэрэл зургийн урлаг нь нэг хотын өнөөгийн байдал болон хөгжил өөрчлөлтийг үнэн бодитойгоор харуулж чадна гэж Маттисон үзэж байна. Энэ ажиллагаад тэрээр гэрэл зурагчны гярхай нүдээр Бээжины тал бүрийг ажиглаж, цаашид зураг авхуулан, дэлхийн хүмүүстэй хамт сэтгэлээ хуваалцах болно гэжээ.