ХОУР-гийн шагналт сонсогч Монгол улсын Архангай аймгийн С. Баатар Бээжин хотноо тэнгэрийн сүмээр аялсандаа маш их баяртай байлаа.
Хятадын эртний хаад ноёдын бурхан сахиулсандаа мөргөн, дээд тэнгэртээ залбирч байсан ариун дархан газртай биеэрээ үзэн танилцаж, мөн тэнгэрийн зүрх хэмээгдсэн шидит чулуун дээр гарч зураг авхуулсандаа туйлын их баяртай байлаа. Энд суут уран сийлвэрчдний сийлж бүтээсэн эртний уран барилга, тэрчлэн таван зуу гаруй жилийн түүхтэй мод ургамал нь харсан хүн болгоныг шагшуулж байдаг.
|