Хятадын Сычуан мужд байгаа Э Мэйшань уул нь Хятадын хамгийн нэртэй том уул юм. Тэр нь далайн түвшнээс дээш 3000 гаруй метр өндөр байж, өвч ногооноор хучигдсан уул хайрхан, төрөл бүрийн амьтан ургамал, сэрүүн чийглэг цаг агаар нь жуулчдын харааг баясгаж сэтгэлийг нь сэргээнэ.
"Хулсны баавгайн нутаг үзэсгэлэнт сайхан Сычухан" асуулт хариултын уралдаанд онц байранд шалгарсан манай соносгч С. Баатар Сычуанд ирээд энэ ууланы гоц сайхан өнгө үзэмжгийг сонирхохдоо өөрийн эрхгүй гайхан биширч ямар сайхан үгээр зүрлэж хэлэхээ олж ядаж байлаа.
|