• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-09 08:47:28    
"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" мэдлэгийн асуулт хариултын урандаанд дэлхийн олон орны сонсогчид маш идэвхтэй оролцсон байна

CRI

      "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэн сайхан Сычуань" мэдлэгийн уралдаанд дэлхийн олон орны сонсогчид маань клуб, гэр бүлээрээ оролцож, мэдлэгийн уралдааны цар хүрээ, үр нөлөөг өргөжүүлсэн байна. Энэтхэг, Шири Ланк, Пакистан, Монгол зэрэг улс орны сонсогчид энэ уралдаанд клубээрээ оролцсон байна. Тэд уралдаанд хэрхэн оролцох талаар хамтаар хэлэлцэж, уралдааны хариултаа нарийн нямбай бичиж, үзэсгэлэн ажлуулах юм уу аль эсвэл яриа уулзалт зохиох зэрэг арга хэлбэрээр Сычуанийг сурталчлан ухуулж, нэн олон сонсогчдын уралдаанд оролцоход нь урам зориг нэмсэн байна.

       Энэ уралдааны бас нэг онцлог нь гэвэл, залуу сонсогчид болон интернет сүлжээ хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жилүүдээс ил тод нэтэгдсэнд оршино. ХОУР-гийн олон хэлний редакци нь тусгай булан нээх, онлайнаар нэвтрүүлэх, онлайнаар хариултаа өгөх зэрэг олон агра хэлбэрээр сүлжээ хэрэглэгч залуусын анхаарлыг татсан байна.

      Мэдлэгийн уралдаан үргэлжилж байсан хугацаанд олон редакциуд уралдааны холбогдох мэдээлэл болон Хятадын Сычуаний хүн ардын ёс заншил, байгалийн өнгө үзэмжийн тухай үсэг зураг хавсаргасан гадаад хэлний сонингоо сонсогчидод цаг даруйд нь илгээж, тэдний Сычуань мужийн тухай мэдлэгийг нь нэмэгдүүлсэн байна.

      Зарим сонсогч маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр оруулан, интернет ухах ба номын сан, номын дэлгүүрт очиж ном уншин бичиг материал эргүүлж, асуултын сэдвээ нарийн нямбай хариулсан байлаа. Зарим сонсогч нь Сычуаний үзэсгэлэнтэй сайхан уул усны тухай шүлэг магтуу бичин уран заргаа зурж ирүүлсэн байна. Бас зарим сонсогч уран зурагтай, нарийн дэлгэрэнгүй хариулттай уралдааны хариултаа гоё альбум болгон урлаж, Сычуаний тухай дэвтэр болгон дэвтэрлэсэн байлаа.

      Бразилийн сонсогч Айрд хариултынхаа хамт "Панда---Хятад улсын билэг тэмдэг" гэсэн гарчигтай нийтлэл бичиж ирүүлсэн байна. Тэрээр нийтлэлдээ өөрийн ойлгож мэдсэн Сычуаний ерөнхий байдлыг дэлгэрэнгүй бичиж, пандааг хамгаалах талаар Хятадын засгийн газрын гаргасан хатуужилтай чармайл болон Хятад улсын санаачилсан хүн байгаль эвсэг зохицонгуй харьцах үзэлтийг өндөрөөр үнэлсэн байна. Тэр захидалдаа: "Хятад улсын панда болон түүний амьдрах орчныг хамгаалах талаар гаргасан чармайлтаас, Хятадчуудын энэрэнгүй сэтгэл хариуцлагат байр суурьтай бөгөөд, экологийн тэнцвэртэй байдал, хүн байгалийг эвсэг зохицонгуй байлгахын тулд уйгагүй эрэн сүвэгчилж байгааг дэлхийн улс түмэнд харуулсан байна" гэжээ.

      Румынийн сонсогч Дүмитрү Марин маш олон бичиг материал, зураг цуглуулан судалж, "Хүний орчлонгийн диваажингаар аялсан тэмдэглэл" гэсэн гарчигтай 50 хуудас бүхий урт хариултаа бичиж ирүүлсэн байна. Түүний бичиж ирүүлсэн хариулт нь үнэн бодитой, нарийн дэлгэрэнгүй хариулт болсон байлаа. Тэрээр хариултын хаа хамт үлэмж олон фото зураг хавсаргасан төдийгүй, гоё урлан хадсан байна. Хариултаас гадна, тэрээр Сычуаний газар зүй, түүх, соёл, аялал жуулчлалын эх баялаг зэрэг талын үлэмж их мэдээ мэдээллийг танилцуулснаар, энэ хариулт нь чухамдаа Сычуаний тухай нэвтэрхий толь хэмээгдмээр болсон байна.

      Германий сонсогч Хэрмут Мат имайл ирүүлж энэ уралдааныг өндөрөөр үнэлсэн байна. Түүний ирүүлсэн имайлд: "Сычуань мужийн байгалийн өнгө үзэмж болон нийгэм соёлынх нь тухай сонирхолтой танилцуулга нь манай сонсогчдод авч хэлбэл бодит нэвтрүүлэг болсон төдийгүй, Сычуаний хүн ардынх нь зан заншил, амьдарлынх нь тухай амид мөртөө уран гайхамшигтай дүрслэл болсон байна. Тэрхүү үзэсгэлэнт сайхан нутаг усны өнгө үзэмж, гэрэл цацрангуй соёл бүхэн нь радио долгион, интернет сүлжээгээр даян дэлхийд уламжлагдан тарлаа" гэж бичсэн байна.

      Монгол улсын радио сонсогчид энэ уралдаанд маш амжилттай оролцож, Архангай аймгийн сонсогч Самданмөнхийн Баатар бээр олон мянган сонсогчдыгоо төлөөлөн тусгай байранд шалгаран Хятад оронд ирж, Бээжин болон Сычуань мужиар үзэн танилцаж байна.

      Самданмөнхийн Баатрыг манай оронд айлчилж байсан хугацаан дахь бүх аялалыг та манай сайтаас уншаарай. ХОУР-гоос хойшид явуулах мэдлэгийн асуулт хариултын уралдаанд амжилттай оролцож, та бид хятад оронд уулзан учирахын өлзийтөй ерөөл дэвшүүлж байгааг маань хүлээн авна уу? \Сурвалжлагч Номиннарс, Гэрэлт, Алтаннавч, Болор\