• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-09 15:40:39    
Хятад улс цэргийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг нааштай ахиулж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Энэ оны 8-р сарын 1-ний өдөр Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 80 жилийн ой тохиох юм. Сүүлийн жилүүдэд Хятадын үндэсний хүчин байнга нэмэгдэхийн хирээр, Хятад улсын цэргийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа ч улмаар өргөжиж ирсэн байна. 2000 оноос хойш, Хятад улс хоёр талын болон олон талын оролцсон цэргийн сургууль юм уу тусгай дасгал сургууль хийсний зэрэгцээ бас цэргийн ажиллагааны ил тод байдлаа байнга нэмэгдүүлсэн юм.

      Энэ бол 2006 онд Хятад улс болон Пакистаны хоёр армийн хийсэн терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургуулийн байдлыг газар дээр нь авсан бичлэгийн хэсэг болно. Тоо баримтаас үзвэл, Хятад улс өнөө 150 гаруй улс оронтой цэргийн салбар дахь хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна. 1990 оноос эхлэн Хятадын цэргийн анги НҮБ-ын зохион явуулсан энхийг дэмжин сахиулах олон улсын үйл хэрэгт оролцжээ. 2000 оноос хойш Хятад улс гадаадын цэргийн ажиглагч болон Хятадад суугаа элчин сайдын яамдын цэргийн атташег олон удаа урьж Хятадын цэргийн дасгал сургуулийн байдалтай танилцуулсан юм. Үүний зэрэгцээ, Хятадын цэргийн анги бас хоёр талын юм уу олон талын оролцсон цэргийн нэгдсэн сургуулийн ажиллагаанд сонголттойгоор оролцох болсон билээ.

      Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн Шинжлэх Ухааны Академийн Дэлхийн цэрэг дайны судалгааны газрын ахлагч хурандаа Юй Шү же хэлэхдээ, Хятад улс цэргийн салбарт олон улсын хамтын ажиллагаанд нааштай оролцож байгаа нь дэлхийн олон орны цэргийн салбар дахь итгэлцлийг нэмэгдүүлэн, олон улсын амар тайван, тогтвортой орчин ахуй бүрдүүлж, олон төрлийн аюул заналхийлэл, өрсөлдөөн сорилтод хамтаар хандахын төлөө юм гэжээ.

     "Хүйтэн дайн дууссаны дараа, дэлхийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч, улс төрийн олон ургалч, эдийн засгийн даяаршил ч байнга хөгжсөн. Үүний зэрэгцээ, терроризм, хагалан бутаргах үзэл, хэт даврах үзэл, далайн дээрэм болон үндэстэн дамнасан гэмт ажиллагаа зэрэг нь олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч буй хамтын аюул заналхийлэл болсон юм. Дэлхийн амар амгалан байдлыг хангаж, хамтын аюулгүй байдлаа бэхжүүлэн, олон улсын сайн сайхан том орчин бүрдүүлэхэд дэлхийн олон орны армиуд өргөн дэлгэр нягт хамтын ажиллагаа хийж, хүн төрөлхтөнд тулгарч байгаа аюул заналхийлэлд хамтаар хандах хэрэгтэй юм. Хятад улс дэлхийн том гүрэн болохын хувьд үүнд оролцох үүрэг хариуцлагатай юм" гэж тэр тэмдэглэжээ.

     2006 оны 9-р сараас 11-р сард Хятадын тэнгисийн цэрэг болон Америкийн тэнгисийн цэрэг үе шаттай тэнгис дээр авран туслах анхны сургууль хийсэн юм. Америкийн тэнгисийн цэргийн десантын дэд хурандаа Аннибалш хэлэхдээ, Хятадын цэрэгтэй хамт хийсэн дасгал сургууль бол ховорхон тохиосон үйл хэрэг юм гэжээ.

     "Америкийн тэнгисийн цэргийн хувьд, Хятад улсад ирсэн нь ховорхон тохиох боломж тохиолдол юм. Америкийн тэнгисийн цэрэг Хятад улсад анх ирсэн нь 2-р дайны үе гэж би бодож байна. Өнөө, Хятад улсад ирж, Хятадын тэнгисийн цэргийн десантынхны дасгал сургуультай танилцсан маань бидний бахархал юм. Би тэдэнд хүндэтгэл илэрхийлж байна" гэж тэр тэмдэглэжээ.

      Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан Хамгаалахын Дээд Сургууль бол Хятадын армийн гадаадад нээлттэй байгаагийн нэгэн чухал газар юм. Жил болгон их олон орны дунд, өндөр зэргийн офицерууд ирж, уг сургуулийн янз бүрийн цаг хугацааны сургалт дамжаанд суралцдаг. юм \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\