• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-09 15:59:24    
Эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

CRI

     Халуун зуны цагт бол халууныг хөөх хорыг тайлах хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэх шаардлагатай байдаг.

     1. Ногоон буурцаг: Ногоон буурцаг бол уураг, цардуул элбэгтэй, олон зүйлийн амин дэм болон бичил элемент зэрэг шим тэжээл ихтэй, сэрүүн чанартай, янз бүрийн хорыг тайлж, халууныг хөөх чадавхтай хүнсний бүтээгдэхүүн юм. Зуны улиралд ногоон буурцагтай шөлийг байнга уух нь нарших, нүд улайх, хоолой өвдөх, хүнсний зүйлд хордох, өтгөн хатуурах, шээс шарлах, цангах зэргээс сэргийлэхэд тустай төдийгүй гоо сайхны таашаал өгдөг охь сайн хүнсний бүтээгдэхүүн байгаа юм.

     2. Үнээний сүү: Үнээний сүүнд элбэг дэлбэг уураг, кальци, амин дэм А, В2 зэрэг шим тэжээл агуулагдаж байдаг, үнээний сүүг байнга ууж байвал, нүүр царай өнгө гэгээтэй болох бөгөөд шээсийг амархан гадагшлуулах, биеийн дотор хорыг тайлах үүрэг гүйцэтгэдэг байна.

     3. Буурцгийн зутан: Буурцгийн зутанд ургамлын уураг зэрэг бүрэлдэхүүн элбэг агуулагдаж байдаг, эдгээр нь уушгийг цэвэрлэх, тамир нөхөх, өтгөн мөрийн хэвийн байдлыг хадгалахад ашигтай байдаг төдийгүй түүнд бас нэг зүйлийн үнээний сүүнд ховор байдаг ургамлын эр гормон байдаг, иймээс буурцгийн зутанг бйнга уугаад байвал хүний нүүр царай дээр элдэв янзын бод сэвх гарах нь багасч нүүр царайг өнгөлөг сайхан болгох үүрэг гүйцэтгэдэг байна.

     4. Гахайн цус, нугасны цус: Гахайн цус, нугасны цусанд уураг, төмөр зэрэг шим тэжээлтэй бодис элбэг агуулагдаж байдаг, зуны улиралд гахайн цус, нугасны цусаар зууш хийгээд байнга идэж байх нь цус төлжүүлэх, гэдэс ходоод цэвэрлэх, хорт эдийг тайлах зэрэгт сайн нөлөө үзүүлдэг бөгөөд гоо зүй, эрүүлмэндэд сайн үйлдэлтэй хямд үнэтэй хүнсний бүтээгдэхүүн юм.

     5. Могой загас: Могой загасны мах үнэр амт сайтай, идэхэд шандуурдаггүй, хөнгөн шөлтэй, ходоодонд шингэвэртэй халууны цагт шим тэжээл нөхвөрлөдөг бас нэг зүйлийн аятай сайхан хүнсний бүтээгдэхүүн байгаа юм. Могой загас уураг ихтэй, өөхний хүчил багатай бөгөөд үлэмж хэмжээний амин дэм А, В, бичил элементүүд зэрэг шим тэжээл элбэгтэй юм, байнга идэж байвал тамир сайжруулах, чийг хүйтнээс сэргийлэх, ходоодны дуршлыг сайжруулах зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна.

     6. Хар мөөг: Хар мөөг бол дэлхийд алдаршсан "Хар хүнсний бүтээгдэхүүн"-ий нэг нь юм. Мөн ч төмөр, уураг, төрөл бүрийн амин дэм болон бичил элементүүд элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн юм. Байнга идэж байвал цус дутагдахаас сэргийлэх, биеийн хорт эдийг гадагшлуулж чаддаг байна. Сүүлийн жилүүдэд бас хар мөөг нь өмөн үүгээс сэргийлэх, цус цэвэрлэх, цусны бүлэгнэл бий болох, цусны өөхлөг зүйл болон цус өтгөрөхөөс сэргийлэх чадавхтай байгааг тодруулж мэдсэнээр хар мөөг нь зүрх судасны өвчинтэй хүмүүсийн идэх дуртай хүнсний бүтээгдэхүүн болсон байна.

     7. Хоолны цуу: Хоолны цуунд байдаг цууны хүчил нь бактерийг устгах чадавхтай юм. Зуны цагт цууг байнга амтлагч болгож идвэл ходоодны дуршлыг нэмэгдүүлж, хоол шингээхэд сайн нөлөө үзүүлдэг төдийгүй чацга алдах, гэдэсний үрэвсэл, хоолонд хордох зэрэг олон зүйлийн өвчинд нэрвэгдэхээс сэргийлж чаддаг байна.

     8. Шинэхэн шахуурдсан жимсны шүүс: Шинэхэн шахуурдсан жимсны шүүсэнд амин дэм С болон навчны ногоон дэд зэрэг зүйлүүд элбэг дэлбэг агуулагдаж байдаг болохоор халууныг хөөж, цангааг тайлах, цусыг шингэрүүлж, хорыг тайлдаг чадавх байхаас гадна бас дотоод шүүрлийн хэт их хүчилт бодисын солилцоог тэгшилж, хүний өвчинд нэрвэгдэх хэмжээг ихээр багасгадаг байна.\Буян орчуулав\