Хятадын хараа муутай хүүхэдийн анхны сургууль 1991 оны 10-р сарын 15-ны олон улсын хараагүй хүмүүсийн өдрөөр Тяньжинь хотод байгуулагдсан байна. Хараа муутай хүүхэдийн энэ сургууль байгуулагдсан нь нүдний хараа нь 0,3-аас доош хараатай хүүхэдүүдэд тусгай аппрат хэрэгсэл хэрэглэж, том үсэгтэй сурах бичиг, сургалтын онцгой арга хэлбэрээр соёл мэдлэг сурах боломж хангасан байна.
Хүүхэдийн биеийн тамирын анхны цэцэрлэг: Хятадын хүүхэдийн биеийн тамирын анхны цэцэрлэг бол Хэбэй мужийн Баодин хотын Хүүхэдийн биеийн тамирын цэцэрлэг болно. Энэ цэцэрлэн нь хөнгөн атлетик, хөл бөмбөг, ширээний теннйс, усан сэлэлт, гимнастик таван ангитай, гурван жил сурдаг юм байна. Анхны элсэлтээрээ 6 нас хүрээгүй 200 хүхэд авсан юм байна.
Хөдөө тосгоны хүүхэдийн хүмүүжлийн анхны цэцэрлэг: Хятадын хөдөө тосгоны хүүхэдийн хүмүүжлийн анхны цэцэрлэг бол 1991 оны 6-р сард Хэбэй мужийн Пиншань шяньд байгуулагдсан хөдөө тосгоны хүүхэдийн хүмүүжлийн цэцэрлэг болно. Энэ цэцэрлэгийг Хятадын Хүүхэд багацуудын сан нийт нийгмийг дайчлан хөрөнгө мөнгө бэлэтгэж байгуулсан юм. Цэцэрлэг нь хүмүүжүүлэх, бэлэтгэх, эрдэм шинжилгээ, гэрийн хүмүүжил, хөдөлгөөнт сургалт зэрэг чадавхитай байж, хөдөө тосгоны хүүхэдэд сурч хүмүүжих аятай сайхан боломж хангах зорилготой бөгөөд үүнээр туршилтын цэг болгож, хөдөө тосгоны сургуулийн наснаас өмнөх хүүхэдийн цогцолбор сургалтын хэрэглээний судалгаа өрнүүлж, Хятадын онцлогтой хөдө тосгоны боловсорлын хэв загвар хайх гэсэн юм байна.
Хятадын өөрөө хүмүүжүүлсэн анхны докторууд: Хятадын өөрөө хүмүүжүүлсэн анхны доктор нийт 18 байна. 1982 оны 2-р сараас 1983 оны 5-р сар хүртэл энэ 18 хүн мэргэжлийн шалгалтад оролцож шилдэг дүн авсан бөгөөд өгүүллээ уншин дипломоо хамгаалж, эрдэмийн зэргэмж тогтоох зөвлөлийн батлан зөвшөөрсөний дагуу доктор цул хамгаалсан байна.
Анхны эмэгтэй доктор: Хятадын өөрөө хүмүүжүүлсэн анхны эмэгтэй доктор бол Шюй Гүнчяо. Тэрээр 1978 онд Хятадын Шинжлэх ухааны академийн Био-Физкийн судалгааны газрын аспирантаар шалгаж орсон байна. 1982 оны 11-р сарын 23-ны өдөр Хятадын Шинжлэх ухааны академийн Биологийн судалгааны төвд диплом хамгаалах хурал дээр дүүний өгүүлэл нь докторын цул хамгаалах шаардлага хангасан гэж Эрдэмийн зэрэг олгох зөвлөлийн гишүүд санал нэгтэй үзсэн учраас Шюй Гүнчяо нь байгалийн шинжлэх ухааны докторын цул хамгаалж, мөн Хятадын өөрөө хүмүүжүүлсэн анхны эмэгтэй доктор болсон байна. \Цэцэн бэлэтгэв\
|