Төрийн эрдэнэ хулсны баавгайгаа хятадчууд энх тайван найрамдлын бэлэг тэмдэг хэмээн дээжилдэг. Хятадын 80 хувийн хулсаны баавгай нь Сычуань мужид байдаг учраас Сычуань нь хулсны баавгайн нутаг гэсэн сайхан нэрийдэлтэй болсон билээ. Сычуань мужийн төв Чэндү хотын хулсны баавгайн судалгааны газарт бамбаруушийг үржүүлж буйжуулах талаар нарийн нямбай судалгаа хийдэг бөгөөд хүний хүчээр тэжээж арчилдаг юм.
Хулсны баавгай нь сэрүүн чийглэг цаг агаартай зохицож амьдардаг, тэр нь далайн түвшээс дээш 2000 гаруй метрийн өндөрт ургадаг сайн чанарын хулсанд дуртай бөгөөд өдөрт 40-50 клограм хулс иддэг юм. Уг судалгааны газарт 60 гаруй хулсаны баавгайтай байж, хамгийн удаан амьдарсан нь 36 насалсан аж.
|