• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-10 16:30:09    
Хятадын төв өмнөд нутгийнхан үер усны гамшгаас авран туслах ажлаа эрчимтэй өрнүүлж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     6-р сарын 28-ны өдрөөс хойш Хятадын төв өмнөд нутгийн Хуай хэ гол, Хөхмөрний сав газрын урсгал дагуу мужуудынхан ширүүн бороонд дайрагдаж, ноцтой үер усанд нэрвэгдсэн байна. 7-р сарын 9-ний өдрийн 16 цаг хүртэлх байдлаар, 20 сая гаруй хүн ард гамшигт нэрвэгдэж, 100 гаруй хүн гамшигт амь насаа алдаж, 20 гаруй хүн сураггүй алга болсон байна. Хятадын Ард иргэдийн засаг захиргааны ажил хариуцсан Яам болон тухайн орон нутгийн ард иргэдийн засаг захиргааны салбарынхан нь гамшгаас авран туслах урьдчилсан төсөв хэрэгжүүлж, хүн хүчээ зохион байгуулан, үер усны гамшгаас эсэргүүцэн хамгаалах ажлаа нааштай хийж байна. Одоогийн байдлаар, гамшигт нэрвэгдсэн ард иргэдийг төвхнүүлэх ажил эмх цэгцтэй явагдаж байна.

     Сүүлийн хэдэн өдрийн турш, Хятадын Хуай хэ голын сав газар болон Сычуань мужийн зүүн хэсэг тэрчлэн Шаньси мужийн өмнөд нутгаар ширүүн бороо үргэлжлэн орж, хэсэг нутгуудад аадар бороо буусан байна. Аадар бороо орсны улмаас, Сычуань, Чүнчин, Хү бэй, Шаньси, Хэ нань, Ань хүй зэрэг газруудаар уулны үер буух, гол мөрөн үерлэх, уул нурах болон шавар шорооны урсгал зэрэг гамшиг гарсан байна.

     Гамшгийн дараа, Хятадын үер ус ган хагсаргаанаас сэргийлэх ерөнхий командлалын газар, Хятадын Ард иргэдийн засаг захиргааны ажил хариуцсан яам, Гамшгийг багасгах үндэсний хороо зэрэг байгууллага нь гамшигт ноцтой нэрвэгдсэн дээр дурьдсан хэдэн мужуудад зориулан, гамшгаас сэргийлэн хамгаалах урьдчилсан төсөв хэрэгжүүлж, ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллуулж, гамшигт нэрвэгдсэн ард иргэдийг харж үзэж, холбогдох байгууллагуудын гамшгаас авран туслах ажилд нь дэмжлэг үзүүлсэн байна.

     Хятадын Ард иргэдийн засаг захиргааны ажил хариуцсан яамны Гамшгаас авран туслах хэлтсийн орлогч дарга Пан Чэньминь сурвалжлагчид хэлэхдээ, "Бид орон нутгийн гамшигтай эсэргүүцэн гамшгаас аврах ажилд нь хамгийн их хүчээрээ дэмжин тусалж байна. 7-р сарын 10-ны өдөр гэхэд, манай яам нь гамшгаас авран туслах дөрөвдүгээр зэрэглэлийн төслийг 14 удаа ажиллуулж, ажлын 12 хэсэг илгээсэн байна. Сангийн яамнаас Ан хүй, Сычуань, Чүн чин зэрэг гамшигт нэрвэгдсэн газруудыг төвийн шуурхай тусламжийн 167 сая юаниар санхүүжүүлсэн байна" гэжээ.

     Хөхмөрөн болон Хуай хэ голын сав газар дахь Ан хүй муж нь гамшигт ноцтой нэрвэгдсэн район юм. Мужийн дийлэнх нутгаар гамшиг гарсан тул, авран туслах ажлыг өнөө яаралтай өрнүүлж байна.

     Манай радиогоос Ан хүйд суугаа сурвалжлагч Лю жүнь танилцуулж хэлэхдээ, "Хамгийн сүүлийн үеийн бүртгэлд харуулснаар, Ан хүй мужид өнөө гамшигтай тэмцэх өмнө фронтод 125 мянган хүн ажиллаж байна. Нийт 1 тэрбум 530 сая шоо метр үерийн усыг залж урсгасан байна. 9-ний өдрийн байдлаар, Ан хүй мужийн цаг уурын станцын мэдээнд аадар борооны урьдчилсан сэрэмжийн дохио өгөөд байгаа бөгөөд, сэрэмжийн дохио нь шаравтар өнгийн байснаа улаан өнгийн дохио болоод байна" гэжээ.

     Үүнээс гадна Хү бэй мужид ч үер усны гамшиг гарсан байна. Өнөөгийн байдлаар, Хү бэй мужийн ард иргэдийн засаг захиргааны алба нь гамшгаас авран туслах ажлыг яаралтай өрнүүлж, гамшигт нэрвэгдсэн иргэдийн хоол унд, хувцас хунар болон орон байрыг баталж, өвчин эмгэг хүрсэн иргэдийг цаг даруйд нь эмчилж байна.

     Эрхэм сонсонгчид оо, сая та бүхэндээ Хятадын төв болон өмнөд нутгийнхан үер усны аюултай тэмцэж гамшгаас авран туслах ажлаа эрчимтэй хийж байна гэсэн дотоодын цаг үеийн мэдээлэл сонсголоо. \Номин орчуулж Баясгалан хянав\