ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурал 9-ний өдөр Киргизийн нийслэл Бишкект боллоо. Хятад, Орос , Киргиз, Казахстан, Тажикстан, Узбекистан зургаан орны гадаад хэргийн сайд нар, ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиев болон ШХАБ-ын бүс нутгийн терроризмтэй тэмцэх төвийн гүйцэтгэх хорооны дарга Мирзукан Субанов нар хуралд оролцов.
Хурлын гол сэдэв бол ШХАБ-ын цаашдын хөгжлийг хэрхэн ахиулах явдал бөгөөд 8-р сард Бишкект болох ШХАБ-ын дээд хэмжээний хуралд бэлтгэл хийх болно.
ШХАБ-ын дарга орон Киргизийн гадаад хэргийн сайд Карабаев хурлын дараа хэлэхдээ, гадаад хэргийн сайд нарын энэ хурал амжилттай болсон, гишүүн орнууд уг байгууллагын ач холбогдлыг үнэлэн зөвшөөрч, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөтгөх талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Үүнээс гадна хурал нь бас ШХАБ-ын Бишкекийн тэргүүн нарын хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөө тэрчлэн удалгүй хэлэлцэх гэж байгаа баримт бичгүүдийг нотолсон байна. Үүнд гишүүн орнууд хоорондын итгэлцэл, түншийн харилцааг эрчимжүүлэх "ШХАБ-ын гишүүн орнуудын урт удаан сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-ний төсөл багтаж байна гэжээ.
Хурал дээр Хятадын гадаад хэргийн сайд Ян Жэ Чи ШХАБ-ын хөгжлийг түргэтгэх тухай Хятадын талын байр суурийг тодорхойлон өгүүлсэн юм. Үүнд нэгд, аюулгүйн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, аюулгүйн тогтвортой орчин ахуй тогтоон, терроризмээс сэргийлэх конвенцийг түргэвчлэн боловсруулж, гишүүн орнуудын терроризмтэй тэмцэх хамтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Мансууруулах бодистой тэмцэх хамтын ажиллагааны хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлж, мансууруулах бодисыг хориглох механизмийг яаралтай байгуулна. Хоёрт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтын хөгжил цэцэглэлийг хайна. Худалдаа болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалтыг ахиулан хамгаалах хэлэлцээр тэрчлэн гишүүн орнуудын олон улсын зам харилцаа тээвэрт дөхөм үзүүлэх хэлэлцээрийг түргэн боловсруулан тогтооно. Олон талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг түргэн хэрэгжүүлж, эрчим хүч, цахилгаан холбоо зэрэг салбар дахь сүлжээний төслөөр төлөвлөгөө хийж , олон талаараа оролцож, хамтаар ашиг хүртэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Гуравт, соёлын хамтын ажиллагааг ахиулж, солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, Дөрөвт, гадаад харилцаагаа өргөтгөж, олон улсын нэр хүндээ дээшлүүлэх эдгээр болно.
Ян Жэ Чи хэлэхдээ, төв Азийн орнуудын энх тайван хөгжил нь эцсийн бүлэгт тус бүс нутгийн олон орны нягтрал хамтын ажиллагаагаас шалтгаална. Олон орны өөрөө сонгосон нийгмийн байгуулал болон хөгжлийн замыг бүрэн хүндэтгэж, бодитой үйл ажиллагаагаараа төв Азийн орнуудад туслан нийгэм эдийн засгийн хөгжлийн явц дахь хүндрэлийг зохицуулахад туслан, хамтаар хөгжихөд оршино гэжээ.
Эрчим хүчний аюулгүй байдал бол хуралд оролцогсдын гол авч хэлэлцсэн асуудал болжээ. Казахстаны Гадаад хэргийн сайд Мара Тазин хурлын дараа сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, эрчим хүчний аюулгүй байдал бол ШХАБ-ын гишүүн орнуудын өмнө тавигдаж байгаа тулгамдсан асуудал тул Азийн эрчим хүчний стратеги тогтоохыг Казахстан зорьж байна гэж илэрхийлжээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хурлын дараа хэлэхдээ, удахгүй хуралдах гэж байгаа ШХАБ-ын дээд хэмжээний хурал нь тус байгууллагын хамгийн их үр бүтээлтэй хурал болох болно. Тэр нь тус бүс нутгийн эв нягтралыг бэхжүүлэн, Олон улсын тавцан дахь уг байгууллагын байр суурийг дээшлүүлэх болно гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав. /
|