Хятадын эдийн засаг түргэн хөгжихийг дагалдан төрөл бүрийн электрон бараа өргөнөөр ашиглагдах болж, электрон хаягдал ч байгаль орчныг хамгаалдаг хүмүүсийн анхаарал хандуулах халуун цэг болсон байна. гар утас нь өдөр дутмын хэрэглээний электрон бүтээгдэхүүн болсны хувьд хурааж авах зохистой арга хэмжээ байхгүй бол байгаль орчныг бохирдуулах болно.
Хятад улсд одоо гар утас хэрэглэгчид 480 сая байж, дэлхийн нэгдүгээр том гар утас хэрэглэгч орон болсныг Мэдээлэлийн аж үйлдвэрийн бүрэтгэлийн хамгийн шинэ тоо баримт харуулсан байна. гар утас нь түргэн солигдож байдгаас гар утсны хаягдал ихдэж байна. хаягдал гар утас болон түүний эд ангийг энгийн хог новшоор үзэж, амьдралын хог хаягдалтай хамт зохицуулж байна. хаягдал гар утас болон батрейг булаж хаяхад хүрвэл түүний дотрох алт, мөнгөн ус, цайр, кадмий зэрэг хүнд метал элмент нь хөрсөн давхарга, газар доорох усыг бохирдуулдаг байна. харин шатааж усатгахад хүрвэл, түүний ялгаруулсан хий биет нь агаар мандлыг бохирдуулж, хүнийг хордуулдаг байна.
Иймээс хаягдал гар утас, гар утаны чинэглэгч, гар утаны батрейг хурааж авах асуудлыг зохицуулахын төлөө үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээ гурвыг уялдуулсан электрон хаягдал бодисыг хурааж авах, зохицуулах мехнизм тогтоох нь тулгам үүрэг болсон дэдүйгүй мөн ч хамгийн бүрэн бүтэн зохицуулах арга болсон байна. Хятадын хамгийн том хөдөлгөөнт холбооны бизнисмэн болох Хятадын хөдөлгөөнт холбооны корпорац нь Моторола, Нокиа зэрэг гар утас үйлдвэрлэгч гол гол бизнизмэнтэй хамт байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагаа ногоон хайрцгын төлөвлөгөө хэрэгжүүлсэн байна.
Хятадын хөдөлгөөнт холбооны компаний ерөнхий захиралын орлогч ноён Ша Юай жя танилцуулж хэлэхдээ, Хаягдал гар утасны бүтээгдэхүүнийг хураан авч, удирдах, цаашлаад зохистой ашиглах нь Хятад улсын байгаль орчинд найрсаг байх нийгэм байгуулахын шаардлага болох тэдүйгүй Хятад улсын эрчим хүч хэмнэх нийгэм байгуулахын шаардлага болно. Хаягдал гар утасыг хураан авах эрч хүчээ нэмэгдүүлэх болно гэж Хятадын хөдөлгөөнт холбоо бат ноттой амлалт хийж байна. нэн олон үйлдвэрлэгч, борлуулагчын ногоон хайрцаг төлөвлөгөөнд оролцож, бидний оршин амьдарч байгаа байгаль орчиноо хамгаалахын төлөө хувь нэмэр оруулахыг бид сайшааж байна гэжээ.
Ногоон хайрцаг төлөвлөгөө нь одоо нэгэнт хятадын 40 том хотод хэрэгжиж, Хятадын хөдөлгөөнт холбооны 1000 гаруй ажлын газар тэрчлэн Моторола, Нокиа зэрэг компаний 300 гаруй борлуулалтын цэг, засварын газарт хаягдал гар утас жич түүний эд аншийг хурааж авах ногоон хайрцаг ажиллуулж байна.
Ногоон хайрцагийн төлөвлөгөө нь хурааж авах асуудлыг үндснээс нь зохицуулахын зэрэгцээ хураан авах явцд шинжлэх ухаанч дизейн зохион бүтээжээ. Ногоон хайрцагаар дамжин хураан авсан гар утас болон түүний эд ангийг тэмдэглэн, бөнөөр битүүмжилэж тусгай байгууллагад өгч хор нөлөөгүй зохицуулуулдаг юм. Энэхүү арга хэмжээ нь гар утас үйлдвэрлэгч бизнисмэний идэвхжлийг дайчилснаар барахгүй олон нийтийн байгаль орчинг хамгаалах ухаамсрыг дээшлүүлэхийг үр ашигтай ахиулж, байгаль нийгмийн орчинг сайжруулах үйл явцд идэвхтэй оролцуулах болсон байна. Хятадын хөдөлгөөнт холбооны компаний ерөнхий захиралын орлогч ноён Ша Юай жя танилцуулж хэлэхдээ, Бид ногоон хайрцаг гаргахаас өмнө үйлдвэрлэгч болон холбогдох аж ахуйн нэгжүүдтэй харилцаж, тохируулалт хийсэн юм. Бид хаягдмал гар утсыг зохицуулахад ихээхэн хүч зарцуулсан юм гэжээ.
Гар утсны батрейг хураан авч дахин ашиглах нь дэлд эдийн засаг болон нийгмийн үр ашигтай юм. Гар утсны батрей бүрт 6 грам кадмий агуулагдаж байдаг. Хятад улсд одоо жил бүр 100 сая гар утас хаягдаж байна. Хэрэв жил бүр 100 сая ширхэг батрей хураан авахаар бодвол кадмийг 600 тонн ялгаруулан авч болно. Хаягдал гар утас хураан авах нь хотын алтны орд болж болно.
Ногоон хайрцагийн төлөвлөгөөний нөлөөг өргөтгөж, хүмүүсийн байгаль орчинг хамгаалах ухаамсрыг улам эрчимжүүлж, энэхүү төлөвлөгөөнд нэн олон хүнийг оролцуулахын төлөө Хятадын хөдөлгөөнт холбоо нь нэрт аж ахуйн нэгжийн эзэд, биеийн тамир спортын салбарын нэрт хүмүүс, нэрт тоглогч дуучидыг урин оролцуулж, суртал ухуулгын ажиллагаа өрнүүлсэн байна. Хятадын олимпын алтан металт Тэн Хай бин бол тэдгээрийн дотрох нэгэн байгаа. Тэрээр бидэн хэлэхдээ, Ногоон олимпыг сурталчилах нь өөрийн хэрэглэж өнгөрсөн гар утас буюу батрейг ногоон хайрцагт хийж, хураан авахад дөхөм үзүүлж, бйагаль орчинг нөлөөлөхгүй байх нь маш их ач холбогдолтой юм. Бид бүгдээр идэвхтэй оролцох болно гэжээ.
Одоо ногоон хайрцаг нь олон нийтэд танигдаж, улам олон хүн оролцох болсон байна. Бээжин хотын иргэн Юй Вий хэлэхдээ, Хятадын хөдөлгөөнт холбооны энэ арга хэмжээ маш их ач холбогдолтой гэж би үзэж байна. Энэ ажиллагаагаар дамжин нэн олон хүн байгаль орчныг хамгаалж, Бээжин хотын байгаль орчинг хамгаалан, Бээжин хотыг нэн гоё хээнцэр болгохыг би хүсэж байна гэжээ.
Хаягдмал гар утсны батрейн бйагаль орчинг бохирдуулахаас сэргийлэхийн төлөө, ногоон хайрцаг төлөвлөгөө хэрэгжүүлэхээс гадна гар утас үйлдвэхлэгч аж ахуйн нэгжүүд бас бүтээгдэхүүний дизейний талаар хүч тавьж, эклогийн дизейн, ногоон дизейний ухагдахуунг сурталчилах хэрэгтэй. Шинжлэх ухаанчаар шинийг бүтээхээр дамжин гар утас үйлдвэрлэх явцдаа хортой материал хэрэглэхийг багасгаж, хоргүй, уусч болдог, олон удаа ашиглаж болдог материал ашиглах хэрэгтэй. Энэ нь хаягдмал гар утсыг дахин ашиглахад ашигтай гэж мэрэгжилтэд илэрхийлжээ.
Үүнээс гадна Хятадын байгаль орчинг хамгаалах үндсний газар, Мэдээлэлийн аж үйлдвэрийн яам зэрэг салбарууд хамтран электрон хаягдмал бодисыг хураан авахад холбогдуулан хууль тогтоох ажлыг хийж үйлдвэрлэгчийн үүрэг хариуцлагыг тодорхой тогтоож, электрон хаягдмал бодисын байгаль орчинг бохирдуулж байгаа асуудлыг үндснээс нь зохицуулахаар чармайж байна.
|