• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-10 17:40:24    
Соёлын олон талт чанарыг хамгаалахын төлөө

CRI

      Хятад улс бол өнө удаан түүхтэй цацрангуй сёолтой орон юм. 56 үндэстний цөөнх ч өөрийн өөрийн өвөрмөц онцлогтой соёлтой. Өвөг дээдсийн үлдээсэн ховор нандин соёлын өвөө хамгаалахын төлөө Хятадын засгийн газар соёлын олон талт чанарыг хамгаалах олон улсын чанартай конвенцэд оролцохыг зөвшөөрсөн буюу нэгэнт оролцоод байгаа бөгөөд олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж, олон төсөл хэрэгжүүлж байна. Одоо та бүхэнд энэ талын байдлаас танилцуульяа.

      1985 онд Хятадын засгийн газар " дэлхийн соёл байгалийн өвийг хамгаалах конвенц"-д нэгдэн орохыг зөвшөөрч, 1987 онд урт цагаан хэрэм, Бээжингийн хааны ордон зэрэг байгууллага " дэлхийн соёлын өвийн жагсаалта"-д жагсаагдсан байна. Үүнээс дараа нь Хятад улс дэлхийн өвиийн жагсаалтад орох өргөдөл дэвшүүлэх үйл явцаа түргэтгэж, ноднины 7-р сарыг хүртэл Хятад улс дэлхийн соёл байгалийн 33 өвтөй болж, дэлхийд 3-р байранд орсон байна. Эдгээр өвийн дотор " амьд чулуужмал" гэж нэрлэгдсэн хулсаны баавгайн оршин амьдарч байгаа нутаг, мөн хэдэн мянган жилийн өмнөх ордон харш, бунханууд байна. Эдгээрийг хэрхэн сайн хамгаалах нь засгийн газар болон эрдэмтэн нарын бодох асуудал болж байна.

     ЮНЕСКО-ын дэлхийн өвийн комисс бол өв хамгаалах салбар дах чухал байгууллага бөгөөд өв нь жагсаалтад жагсаагдаж чадах эсэхийг шууд шийдэж байна. Дэлхийн өвийн төв нь тус комиссын дэвшүүлсэн саналыг харгуулан үзэж, гүйцэтгэх комисс нь шийд гаргаж байдаг юм. Тус төвийн эрхлэгч ноён Франкеско Бандарин манай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Хятадын соёлын өвийг хамгаалж байгаа ажил гарамгай үр бүтээлтэй байна гэж хэлсэн юм.

     Хятад улсад ирсэн маань маш чухал юм, Хятад улсад маш элбэг дэлбэг байгаль соёлын өвтөй, өнөө Хятад нь дэлхийд өвийн хэмжээгээрээ 3-р том орон болж байна. Өнгөрсөн 20 жилд соёл байгалийн өвийг эвдэлгэд учрахаас зайлхын төлөө Хятадын засгийн газар олон төрлийн үр ашигтай арга хэмжээ авсан бөгөөд ирээдүй болон хойч үед өвийн үзүүлэх үнэ цэнийг ч засгийн газар анхааралдаа авсан байна. Бид Хятадын засгийн газартай маш сайн хамтран ажиллаж байна, Хятад улсад маш олон санаа сэтгэл нэгтэй хамтран ажиллагчтай бөгөөд бид үргэлж Хятад оронд ирж, хамтран ажиллаж байна гэжээ.

     Сүүлийн жилүүдэд өв хамгаалахад холбоотой чухал чухал олон улсын хурлыг Хятадад хуралдуулж, зарим байгууллага бас Хятадад өв хамгаалах салбар байгууллага байгуулж, байнгын ажил хариуцан биелүүлж байна. 2004 онд Дэлхийн өвийг хамгаалах 28-р их хурал Хятадын өмнөд нутгийн Сүжөү хотод хуралдаж, " Сүжөүгийн шийдвэр" батлан, 2006 оноос эхлэн, гэрээ байгуулагч нэг орон жилд дэлхийн өвийн жагсаалтад оруулах өвийг хамаг олондоо 2-г л дэвшүүлж болно, дэлхийн өвийн комиссын жил болгон хүлээн авч зохицулах дэлхийн өвийн өргөдлийн тоог 30 байсанаас нь 35-д хүргэхээр тогтсон байна. 2005 онд НҮБ-ын лавлалтын чухал байгууллага-олон улсын эртний бичиг дурсгалын өвийн ажил эрхэлсэн зөвлөл нь Хятадын баруун хойд нутгийн Ши-ань хотод байгуулагдаж, дэлхийн олон орны өргөдөл дэвшүүлсэн соёлын өвийн материалыг цуглуулан, эмхэтгэж, лавлалт олгож, мөн холбогдох ажилтад болон хулийн ажилтадыг бэлтгэн боловсруулах ажил хариуцан биелүүлж байна.

     Хятадын бичиг дурсгалын ажил эрхэлсэн үндэсний газрын орлогч дарга ноён Жан Бө: Ши-аны хамгаалах төв бол дэлхийн эртний бичиг дурсгалын буурийг хамгаалах зөвлөлийн дэлхий дээр байгуулсан анхдагч салбар байгууллага мөн, Хятад улсад энэ төвийг байгуулсан нь олон улсын байгууллага Хятад улсын ажлыг нотлож байгааг харуулж байна гэж хэлсэн юм. Тэрээр цааш нь хэлэхдээ,

     Анх байгуулах үе зарим орон адил бус саналтай байсан, Юунд Хятадад байгуулсан бэ? Үүнийг хамаг эцэст шийдсэн явдал нь, манай хамтын ажиллагаа улам олон болж, олон улсын бичиг дурсгалын зүйлийг хамгаалах байгууллага Хятадын бичиг дурсгалын зүйлийг хамгаалж байгаа ажлыг бүрэн нотлож, хүндэтгэн үзэж, манай байр суурь адилгүй болсоныг харуулж байгаа юм гэжээ.

     Соёлын өвийг хамгаалах салбарт Хятадын засгийн газар болон мэргэжилтэн нар ч улс орныхоо байдалд тохируулан шинийг үүдэн бүтээж, өөрчлөлт хийсэн юм. Энэ оны 5-р сарын сүүлчид 20 орны төлөөлөгч Бээжинд хурал хуралдуулж, " Бээжингийн баримт бичиг" батлан, Зүүн Азийн бүс нутгийн онцгой тоосго модон бүтэцтэй бичиг дурсгалын барилгыг хамгаалах шинэ хэм хэмжээ тогтоосон банйа. Үүнээс өмнө олон улсад нэгэнт " Венезийн дүрэм" баталсан юм. Гэвч тэр нь Европын эртний чулуун бүтэцэт барилгаар гол чиглэл болгосон юм. Зүүн Азийн нутагт, ялангуяа модон бүтэцтэй барилгын хувьд авч хэлбэл, цөөн бус зарчим болон шаардлага нь тохирохгүй юм. Хятадын бичиг дурсгалыг хамгаалах үндэсний газрын дарга ноён Шань Чи шян сэтгүүлчид хэлэхдээ, энэ баримт бичгийг маш ялгам батласан, тэдний санаанаас гадуур болсон юм. Хятадын хийсэн ажил нэгэнт дээд хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөнийг энэ нь харуулж байна. Хятадын хувьд авч хэлбэл, энэ баримт бичгийг баталсан нь олон улсын өвийг хамгаалахад нэмэр хандив оруулж, мөн хойшдын ажлыг барих болгосон юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

      Бид " Венесийн дүрэм"-д тогтоосон өв хамгаалах зарчмыг баримтласан угтвар нөхцөлд түүнд шинэ хандив оруулах хэрэгтэй, Ази Номхон далайн бүс нутагт " Венесийн дүрмийг" яаж орон нутгийн байдалд нь тохируулан найдваржуулахыг бодох хэрэгтэй. Үүний зэрэгцээ бид хамаг наад захын баримжааг журамлан, өөрийгөө барьж, түүх дурсгалт барилгад засвар хийхдээ түүхийн үлдээсэн мэдээ зангийг чадах хир сайтар үлдээж, өвөг дээдсийн үлдээсэн эдгээр соёлын өвийг дур зоригоороо шийдэх эрхгүй гэдгийг Хятадын бичиг дурсгалын зүйлийг хамгаалан засвар хийж байгаа бүх хүмүүст хэлж өгөх болно гэжээ.

     Хятад улс соёлын өвийг хамгаалах ажилдаа мөн гадаадын туршилгаас сурч, бичиг дурсгалын зүйлийг хамгаалах байгууллагууд гадаадын ижил төрлийн байгууллагатай нягт, урт хугацааны хамтын ажиллагааны харилцаатай байгаа юм. Хятад дах дэлхийн соёлын өв-Чин Ши хуан хааны бунханыг хамгаалсан нь хамтын ажиллагааны амжилттай үлгэр жишээ болох юм.

     Эрхэм хүндэт сонсогчид оо, сая та бүхэнд Хятад улс соёлын өвийг хамгаалах талаар олон улсын хамтын ажиллагааг нааштай хийж байгаа тухай мэдээлэл сонсголоо. /Пэрлаймаа орчуулав/