Өнөө Хятадад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж түргэн хөгжиж, ажлаар хангах боломжийг хангадаг гол зам суваг болж байна. 2001 оноос 2006 онуудад жил бүр хувийн хэвшлйн аж ахуйн нэгжийнхэн нь 5-6 сая ажлын байр хангасан байна. Энэ нь хот суурины шинээр нэмэгдсэн ажлын байрны 4-ний 3 хувийг эзэлсэн байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь ажлын байр хангах нэмэгдлийн шинэ цэг болоод байна.
Хятадад төрийн өмчийн бус аж ахуйн нэгжийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж гэж нэрлэдэг. Бүртгэлийн тоо баримтад харуулж байгаагаар, 2006 оны эцсийн байдлаар, Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 30 саяд хүрсэн байна. Жилдээ 550 тэрбум гаруй юаний татвар тушаажээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжил нь Хятадын нийгэмд ажлын олон байр хангаж, ажлаар хангагдахыг нэмэгдүүлэхэд гол зам суваг болжээ.
Хятадын Тяньжин хотод оршин суугаа хатагтай Ли Ланьюүнь 1994 онд ажлаасаа халагдсаны дараа, асрагч, цэвэрлэгчийн ажил хийж, сүүлээр нь өөрөө гэрийн үйлчилгээний компань ажиллуулжээ. Өнөө түүний "Лань тү" компани нь сая юаний үндсэн хөрөнгөтэй, жилдээ 4 сая юаний орлоготой ажиллаж байна. Ли Ланьюүнь Тяньжин хотдоо нэр алдартай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэн болоод байгаа. Тэрээр хэлэхдээ:
Өнөө би 600 гаруй хүнийг ажлаар хангаад байгаа. Би ажлаас халагдсан хүн болохоор надтай адил хүмүүст ажлын байр олгож, хамтаар ажиллах ёстой гэжээ.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж түргэн хөгжихийн дагуу, аж ахуйн нэгжийн чадвартай хүмүүсийг татах хүчин чадал нэмэгдэж байна. Ажлаар хангах боломж тохиол нь төгсөх оюутад цаашилбал гадаадад сурч эх орондоо буцан ирсэн өндөр мэдлэг чадвартай хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна. Бүх Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн урин ажиллуулах гуравдахь долоо хоногийн арга хэмжээнд олон төгсөх оюутад оролцсон байна. Гуан чжөү хотоос тусгайлан хүрэлцэн ирсэн Баклебарын боловсролтой Чжү Чэнлинь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг хөгжлийн ирээдүйтэй гэж үзэж байна.
|