• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-10 18:06:55    
Үндэстний онцлогтой боловсорлын систем бүрдүүлэв

CRI

      60 жилийн хөгжлөөр Өвөр Монголын Өөртөө Засах Районы боловсорлын ажил үйлэс нь хүмүүсийн анхаарлыг татсан асар их амжилтад хүрч, сургуульд орхоос өмнөх хүмүүжлээс дээд боловсрол, ерөнхий боловсорлоос үндэстний боловсрол, ажил мэргэжлийн боловсрол, насанд хүрэгсдийн боловсрол хүртлэх нэлээд бүрэн бүтэн, орон нутгийн болон үндэстний ил тод онцлог бүхий боловсорлын систем бүрдүүлсэн байна.

      Өвөр Монголын Өөртөө Засах Районы Боловсорлын танхимын дарга Ли Дүншэн тун саяхан Өвөр Монголын Өөртөө Засах Районы боловсорлын хөгжлийн тухай дунд бага сургуулийн захирлудын чуулга уулзалт дээр танилцулан хэлэхдээ, 60 жилийн турш, нэн ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Өвөр Монголын Өөртөө Засах Районы төрөл бүрийн боловсрол тал бүрээр, зохицонгуй, тогтвортой хөгжиж байна. Өвөр Монголын Өөртөө Засах Районы Боловсорлын хөгжил нь түүхэн дээрэх хамгийн сайн сайхан үедээ орсон гэж хэлж болох юм гэжээ.

      Цэцэрлэг, бага сургууль, дунд сургуулийн боловсролыг хөгжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монголын Өөртөө Засах Район нь өндөр зэрэглэлийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийн төлөө их дээд сургуулийн сургалтын чанар болон оюутнуудын бие даан үүдэн бүтээх хүчин чадлыг дээшлүүлсэн байна. Өнөө Өвөр Монголын Өөртөө Засах Районы ерөнхий боловсорлын дээд сургуульд сурч баайгаа оюутны тоо 25 мянгаас давж, их дээд сургуульд орж байгаа хэмжээ нь 19,4 хувьд хүрч байгаа юм байна.

      Өвөр Монголын Өөртөө Засах Район нь мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх явдлаар гол болгож, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бүтцийн зохицуулалт хийх зэрэг олон төрлийн арга хэмжээ авч ажил мэргэжил техникийн боловсорлыг түргэвчлэн хөгжүүлж байна. Өнөө дунд зэргийн болон дээд зэргийн ажил мэргэжлийн сургуулийн сурч байгаа оюутан сурагчдын тоо тус тус 260 мянга гаруй болон 100 мянга гаруйд хүрч, цар хэмжээ нь түүхийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

     Өвөр Монголын Өөртөө Засах Район нь боловсорлын ажил үйлэс хөгжүүлэхдээ, үндэстний цөөнхийн боловсорлыг түрүүлэн хөгжүүлж, шат бүрийн санхүү нь үндэстний цөөнхий боловсорлын тусгай нөхвөрийн хөрөнгө мөнгө гаргаж, үндэстний боловсорлын тусгай санхүүг баталж байна. Өнөө Өвөр Монголын Өөртөө Засах Районд үндэстний дунд бага сургууль 1900 гаруй байж, сурч байгаа сурагчид нь 420 мянга гаруй байгаа юм байна.

     Үүний зэрэгцээ Өвөр Монголын Өөртөө Засах Район нь есөн жилийн заавал сургах боловсорлыг үндсэнд нь түгээмэлжүүлэх, залуу идэр насны хүмүүсийг үндсэнд нь бичигтэн болгох хоёр зорилтыг биелүүж, есөн жилийн заавал сургах боловсорлыг түгээмэлжүүлсэн хэмжээ нь 100 хувьд хүрч, улсын төлөвлөгөөний шаардлагыг нэг жил урьдчлан биелүүлсэн юм байна.