7-р сарын 10-ны үдийн хойно, Сычуань мужийн АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Ван Рүншуань, Сычуаний засгийн ордны нарийн бичгийн даргын орлогч Ян Гүө-ань, ХОУР-гийн орлогч дарга Чэнь Минь-и, Сычуаний аялал жуулчлалын албын дарга Жан Гү зэрэг Сычуаний олон удирдагч хүмүүс дэлхийн 10 орноос Хятадад зочлон саатсан ХОУР-гийн сонсогчдыг өвдөгш ихээр хүлээн авч уулзсан юм. ХОУР-гийн орлогч дарга Чэнь Минь-и уг хурал дээр "хулсны баавгайн нутаг үзэсгэлэнт сайхан Сычуань" мэдэлгийн уралдааныг ерөнхийд нь тайварлаж дүнгийг нь ярьсан юм. Уг мэдэлгийн уралдаанд ХОУР 142 улс орны сонсогчдоосоо 6 сая 700 мянган ширхэг захидал авсан юм байна.
Энэ тухай манай радиогийн тусхай байр эзэлсэн шагналт соносгч С. Баатар гуай хэлэхээ, зөвхөн захидал авсан тоогоос нь үзхэд л уг мэдэлгийн уралдаан нь дэлхийд нэр хүндтэй нөлөө ихтэй том уралдаан болсон бөгөөд дэлхий дээр Сычуаний соёлыг ойлгох, хулсны баавгайг хамгаалах халуун өрнөлт болсон нь харагдаж байна гэлээ. Үүний зэрэгцээ тэрээр мөн монголчуудаа зөвлөлгөө болгож, "Мянга сонсохоор нэг үз" гэхчлэн Хятадад ирж Сычуанд аялан дэлхийд ховор байдаг байгаль соёлын өвийн сайхан газруудаар үзэн танилцаарай гэж найдлагаа тавьсан билээ.
|