Пакистаны цэргийн талын хэвлэлийн төлөөлөгч Вахед Аршад 10-ны өдөр Исламбадад хэлэхдээ, Пакистаны цэргийн мөн 10-ны өдөр авсан цэргийн үйл ажиллагаагаар "Лал-масжид сүм"-йнн дийлэнх газрыг амжилттай хяналттаа авч, уг сүмийн 2-р номерын хүн Авдул Рашид Кази мөн өрдийн цэрэгийн ажиллагаанд алагдсан гэжээ. Энэ сарын 3-ны өдрөөс эхэлсэн дэлхий нийтийн анхаарлыг татсан энэ хямрал дуусах ойртлоо гэж шинжээчид үзэж байна.
Аршад мөн 10-ны өдрийн сүүлийн удаагийн хэвэлийн бага хурал дээр хэлэхдээ, 10-ны өглөөний 4 цаг 30 минут хүртэл Пакистаны цэргийн арга хэмжээ үргэлжилсээр байлаа, Хэсэг газар нэнжилт хийж байгаагаас гадна засгийн газрын цэрэг Лал-масжид сүм тэрчлэн харьяа шашины сургуулийн ихэнх газрыг амжилттай хяналттаа авсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, засгийн газрын цэрэг мөн өдрийн ажиллагаандаа 50 гаруй зэвсэгт этгээдийг устгаж, засгийн газрын цэргийн 8 дайчид амь үрэгдэж, 29 хүн шархадсан байна. Үүний зэрэгцээ 50 гаруй зэвсэгт этгээд засгийн газрын цэрэгт буун өгч, хоёр талын байлдаанд наандаж 26 сурагч уг сүмээс зугатан гарч өнөө засгийн газрын цэргийн хамгаалалтад байна гэжээ. Пакистаны цэргийн анги энэ үйл ажиллагаанд тэвчээртэй байж, хамгийн их хүчин чармайлтаар гэмгүй хүмүүсийг үрэгдэж шархдахаас зайлуулсан байна, мөн өдрийн ажиллагаанд эмэгтэйчүүд хүүхэд үрэгдэж шархдсан мэдээлэл аваагүй байна гэж Аршад цохон тэмдэглэв.
Энэ сарын 4-ний өдөр Пакистаны засгийн газар уг сүмийн эсрэг цэргийн ажиллагаа авахаар шийдснээс хойш, Лал-жасжид сүмийнхэн болон шашины сургуулийн зарим сурагчид цэргийн ангийн олон удаагийн "эцэсийн тулган шаардах" дарамт дор сүмээс гарч санаачлагаасаа засгийн газрын цэрэгт буун өгч, байдал энх тайванаар зохицуулагдах тийш хандсан юм. Гэтэл уг сүмийн 2-р номерын хүн Авдул Рашид Кази тэргүүтэй хэт даврагч этгээд хэсэг эмэгтэйчүүд хүүхдийг барьцаалснаар Пакистаны цэргийн үйл ажиллагаа амжилттай дуусч чадсангүй. Өдөр хоног нэг нэг өдрөөр өнгөрч, уг хэргийн урагштай зохицуулагдаж чадсангүй нь хүмүүнлэгийн хямрал болон нийгэмд үймээн болж болзошгүй болсонд Пакистаны нийгмийн олон салбарынхан анхаарлаа хандуулж, Лалын сүм барьцаалагдсан хүмүүсийг суллаж, засгийн газар энх тайваны арга хэлбэрээр хямралыг зохицуулангтун гэх уриалах дуун тасралтгүй нэмэгдсэн юм.
Пакистаны Ерөнхийлөгч П. Мушарафын даалгавараар Пакистаны эрх баригч нам Мусальманы холбооны дарга Чаудари Шужаат Хуссайн , засгийн газрын зарим сайд тэрчлэн шашины салбарын эрдэмтнүүд 9-ний өдөр "Лал-масжид сүм"-ийн дотрох хүмүүстэй 11 цаг үргэлжилсэн яриа хэлэлцээ хийж, энэ хямралыг энх тайванаар зохицуулахыг хүсчээ. Гэвч энэ нь амжилтад хүрч чадсангүй. Яриа хэлэлцээ ялагдсаны дараа Пакистаны цэргийн тал аргагүйн эрхээр 10-ны өглөө "Лал- масжид сүм"-ийн эсрэг бүх талын довтлолт хийсэн байна.
Урт хугацааны турш, эмэгтэйчүү, шашинтай холбогдсон хэрэг нь Пакистаны дотоодын хамгийн эгзэгтэй асуудал байсаар юм. Гэмгүй номхон хүмүүсийг хохироохоос зайласхийхийн төлөө Мушарафын засгийн газар энэ эгзэгтэй асуудлыг зохицуулах талаар ер бусын тэвчээртэй байр суурь авсан байна. Пакистаны засгийн газар хэдийгээр эцэсийн бүлэгт аргагүйн эрхэээр хатуу арга хэмжээ авсан боловч Пакистаны засгийн газар хямралыг зохицуулахад "үрэгдэл шархдалыг хамгийн дор хэмжээнд байлгах" зарчимыг журамлаж, хүн ард ихээр үрэгдэж шархдсан байдал гарсангүйг олон нийт харсан байна. Пакистаны засгийн газрын энэ үйл явцад авсан тэвчээртэй байр суурь , авсан арга хэмжээг Пакистаны дийлэнх ард иргэд ойлгон дэмжиж байна. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|