• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-11 15:31:02    
Эрээн хотын боомт олон улсын авто замын зорчигч тээвэр болон ачаа тээврийн ажлыг журамжуулж байна

CRI

     6-р сарын 29-ний өдрөөс эхлэн Өвөр Монголын Өөртөө Засах Районы Эрээн хотын боомт нь олон улсын зорчигч тээвэр болон ачаа тээврийн авто машин ажиллуулж, зорчигчид болон барааг тус тусад нь нэвтрүүлж байна. Авто замын боомтоор өнгөрдөг олон улсын зорчигч тээврийн болон ачаа тээврийн авто машины тасалбар зарах, машиныг оруулж гаргах зэргийг Эрээн хотын олон улсын зорчигч тээврийн машин тэрэгний буудалд гүйцэтгэх болно.

     Энэ бол Хятад Монгол хоёр орны холбогдох салбарынхны Улаанбаатарт саяхан зохион явуулсан "Боомт гарцын авто машины тээврийн 21-р ээлжит хурал"-ын үзэл санаа, холбогдох хэлэлцээрийн дагуу хийж бий авто замын олон улсын зорчигч тээвэр болон ачаа тээврийн авто замын ажлыг журамжуулах зорилготой ажиллагаа юм. Эрээн хотын авто замын боомтоор зорчигчид Хятад Монгол хоёр орны хэлэлцээрт тогтоосон ээлжийн машинд сууж хилээр зорчих бөгөөд гартаа авч явах гар ачаа нь 20 килограммаас хэтэрч болохгүй, 20 килограммаас хэтэрсэн хэсгийг нь ачаанд өгч, нэгдэлтэй ачаалуулах ба зорчигчдын боомт гарахад дөхөм болгохын тулд, зорчигч тээвэр болон ачаа тээврийн машиныг адил цагт ажиллуулж эхлэх болно. \О.Дарамбазар орчуулав.\