Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь нань мужийн Дэ хүн жөү зэрэг газар үеийн үе цай тарьж ирсэн үндэстэн—Дэ ан үндэстэн нутаглан сууж байдаг. Өнөө хүн ам нь 20 мянга хүрэхгүй Дэ ан үндэстэн орон нутгийн оршин суугчдын дунд нилээд эртний үндэстэн бөгөөд "цайны үр сад" гэсэн нэртэй.
Судар бичигт тэмдэглэж байгаагаас үзвэл, нийтийн он тооллоос өмнөх 2-р зууны үеэс Дэ ан үндэстний өвөг дээдэс Юүнь нань мужийн Дэ хүн, Линь сан зэрэг нутгаар оршин амьдарч ирсэн тэмдэглэлтэй. Шинэ Хятад улс байгуулагдсаны анхны үед уг үндэстнийг "Пэн лүн үндэстэн" гэж нэрлэж байсан юм. 1985 онд уг үндэстний ард түмний эрэл хүслийн дагуу "Дэ ан үндэстэн" гэж өөрчилсөн байна.
Дэ ан үндэстэн үсэг бичиг байхгүй, тэдний амаар уламжлагдсан түүхийн урт туульс " Да гү да лай гэ лай бао"-д эрт дээр үед цай нь түмэн бодисын эх үүсвэр байж, тухай үед атар хээр газар агаар тэнгэрээс 102 ширхэг цайны навч буухдаа 51 хос эрэгтэй эмэгтэй болон хувирч, энэ нь хүн төрөлхтний дээдэс болсон гэсэн яриатай. Энэ утгаас Дэ ан үндэстэн цайны үр сад , Дэ ан үндэстэн байх газар уул дүүрэн цай ургаж, Дэ ан үндэстэн цайг эрхэмлэж, цай уух заншилтай болжээ.
Дэ ан үндэстэн уулархаг нутагт амьдарч, ууланд бороо ихтэй уур амьсгал бүгчим халуун байдгаас Дэ ан үндэстэн исгэлэн хүчиллэг хоол хэрэглэж, өтгөн цай уух заншилтай болжээ. Орон нутгийн өвгөн хөгшин настан буурлаас насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүртэл өдөр бүр өтгөн цай ууна, тэдний уух энэ цайг энгийн хүн уухад хүрвэл нойр хулжиж шөнө унтаж чадахгүй болно, гэтэл Дэ анчүүд ажиггүй, ажиллаж хөдөлмөрлөж орж ирээд өтгөн цайгаа уувал нэн цог жавхлантай болно.
Орон нутагт Дэ ан үндэстний тусгай хэрэглэдэг исгэлэн цай байдаг, тэр нь халууныг хөөж наршихаас сэргийлдэг болохоор хэдэн зуун жилийн турш уламжлагдсаар иржээ. Гэхдээ энэ исгэлэн цайг уламжлалт технологиор хийж, өвөрмөц үнэр амттай тул тэр орчин ахуйд амьдардаг Дэ ан үндэстнээс бусад хүн энэ цайг ууж дасахгүй юм.
Орон нутгийн цайны мастер хатагтай Люй Гүэли хэлэхдээ, энэ цайны онцлог нь гол нь халууныг хөөн наршихаас сэргийлж, шингээлтэнд сайн байдаг гэжээ.
Дэ ан үндэстний исгэлэн цайг хийхэд цайны навчийг түүж аваад гадилийн навчинд баглаж зооринд шороогоор 7—8 хоног дарж, дараа нь авч гаргаад наранд 2--3 өдөр хатааж, хатаасан цайгаа дахин 3—4 хоног дарж, дахин хатааж боловсруулж хэрэглэнэ. Исгэлэн цай нь баруун өмнөдийн чийглэг бөгчим халуун уур амьсгалтай нутагт хүмүүсийн амьдралд эмчилгээ урьдчилан сэргийлэх ундаа болж байдаг.
Дэ ан үндэстний амьдралд цай нь чухал байр эзэлж, цайг эрхэмлэн, цай нь санаа бодлыг нь илтгэн харуулж байдаг. Дэ анчууд төрөл төрөгсөд, найз нөхдөө эргэн үзэх, бэр гуйхад бүр цайг уулзалтын бэлэг болгоно. Гэрлэх ёслол хийхэд эрэгтэйн талын зууч бэлтгэсэн сайн цай болон бусад бэлгийн зүйлийг охины аав ээжид барьсны дараа шинэ хүргэн бэртэйгээ уулзаж болно. Дэ анчуудын амьдралд цай нь дутагдаж болшгүй зүйл, цай нь мөн хэрэглээний бүтээгдэхүүн тул Дэ анчуудын орон сууцны байшингийн ар өвөр, хороо хашаа, уул хээр газарт бүр цайны модтой, агаараас нь ч цайны анхилам үнэр ханхалж байдаг.
Цай нь Дэ ан үндэстэнтэй хамт оршиж ирсэнтэй адил шүй гү буюу усан хэнгэрэг нь ч Дэ анчуудын өвөрмөц онцлогтой уламжлалт хөгжмийн зэмсэг юм. Хэнгэрэг дээр нь олон жижиг нүхтэй дэлдэх үед ус хийвэл хүнгэнэм сайхан дуу гардаг. Хэнгэрэг дэлдэгч Гүэ Хөүлай танилцуулж хэлэхдээ,
Усан хэнгэрэг нь ус хийхгүй ч гэсэн дуугарна, гэхдээ ус хийвэл дуу нь нэн хүнгэнэм сайхан сонсогдоно гэжээ.
Усан хэнгэрэг нь Дэ анчуудын амьдралд маш чухал хөгжмийн зэмсэг юм. Урьд нь тосгонд ямар нэгэн чухал ажил явдалтай болбол ахлагч нь хэнгэрэг дэлдэн олноо цуглуулж зөвлөн хэлэлцэнэ. Өнөө Дэ ан үндэстэн уламжлалт энэ усан хэнгэргээ хадгалсаар бөгөөд тосгонд нь баяр наадам зохион байгуулбал усан хэнгэргээ дэлдэж байна. Гэхдээ өндөр настайчууд нь усан хэнгэрэг хийж дэлдэж байдаг, одоогийн залуус сурч оролдох хүн цөөн болжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|