Угжиж байгаа хүүхдийн шүдийг хорхойтохоос сэргийлэх:
Угжиж байгаа хүүхдийн шүд хорхойтохыг эм эмнэлгийнхэн угжны хорхойтол гэж нэрлэдэг. Угжны хорхойтол нь голдуу 1-4 насны нялх хүүхдүүдэд амархан илэрдэг, энэ нь угжны шил хэрэглэх болон угжих аргын зүй бус зан зуршилтай нягт холбоотой юм, жишээлбэл нялх хүүхдийн өдөрт сүү уух хугацаа нь дэндүү урт, угжих удаа дараа нь ч тун олон болохоор нялх хүүхдийн шүдийг тун амархан хорхойтуулдаг байна. Судалгаанаас үзвэл, жирийн байдалд нялх хүүхдийг өдөр бүр дунджаар 2-3 цаг угждаг юм байна, гэвч угжны хорхойтолд нэрвэгдсэн хүүхдүүдийн угжсан хугацаа нь хэтэрхий урт байна, ялангуяа ээж нь онцгой яаралтай ажиллаж байгаа тохиолдолд, хүүхэд их уйлах үед зарим хүмүүс хүүхдээ саатуулахын тулд хуурай хуванцар угжаар хүүхдийг хуурч хөхүүлдэг байна, энэ мэтийн зүй бусын арга барилаар хүүхдийг бойжуулах нь угжны хорхойтолд нэрвэгдүүлж байгаагийн нэг чухал шалтгаан юм.
Хэвийн байдалд 12-14 сар болж байгаа нялх хүүхэд угж хөхнөөс салгаж, халбагаар сүү уулгах юм уу өөр ямар нэг аргаар тэжээж болох юм, энэ арга нь нялх хүүхдийг угжны хорхойтолд нэрвэгдэхээс зайлуулж болох юм.
Ганц талын шүд хорхойтох нь нэн муу нөлөө үзүүлдэг
Хэрвээ хүүхдийн ганц талын шүд нь хорхойтвол эрхбиш нэн даруй эмчлүүлэх хэрэгтэй, хэрвээ нэн даруй эмчлүүлэхгүй байсаар байгаад хор архаг үлдээх юм бол шүдний ёзоор хавдарт нэрвэгдэн шархиран өвдөх бөгөөд хүүхдүүд нөгөө талынхаа шүдээр хоол зажлах заншилтай болоод өдөр хоногийн хугацаанд нэг талын шүд нь нэлээд хэвийн байдалтай ургаж, гэм суусан талын шүд нь бойжилт муутай болсны уршгаар нэг талын хацар нь томроод нөгөө талын хацар нь жижиг болдог байна, энэ нь хүний нүүр царайн гоо сайхныг нөлөөлж, шүдийг арсгар барсгар болгодог төдийгүй улмаар хазаж зажлах үе мөч болон бүхий л нүүр царайн бойжилтыг тун муугаар нөлөөлдөг байна.
Үүнээс гадна, хүүхдүүд урт хугацаагаар ганц талын шүдээрээ хоол хүнс зажлаад байх нь цагийн удаанд шүдний зажлах чадлыг ихээр бууруулж, алсдаа ходоодны хэвийн ажиллагааг муугаар нөлөөлж, хүүхдүүдийн өсөлт бойжилтыг удаашруулж, улмаар давжаа хүүхэд бий болгох аюултай юм.\Л.Буянтогтох орчуулав\
|