• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-11 16:09:53    
Хятадад сурвалжилсан сэтгүүлчид Москвад яриа уулзалт хийв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Олон Улсын радио болон Оросын мэдээлэх агентлаг – ТАСС-ын хамтаар зохион байгуулсан " Хятад, Оросын найрамдал . Хятадын аялал" сурвалжилах арга хэмжээ бүрэн дүүрэн өндөрллөө. Энэ арга хэмжээнд оролцсон Оросын сэтгүүлчид 10-ны өдөр Москва дах Орост болж байгаа "Хятадын жил"-ийн Хятадын мэдээллийн төвт дахин хуран цугларч, Хятадад сурвалжилсан сэтгэгдлээ хуваалцан дүгнэлт хийсэн байна.

     Хятадын мэдээллийн төвийн дарга Дин Шяомин энэ яриа уулзалтыг даргалж, Хятадыг сурвалжилсан Оросын сэтгүүлчдийг сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ,

     Дөнгөж саяхан өндөрлөсөн " Хятад, Оросын найрамдал . Хятадын аялал" сурвалжилах арга хэмжээ бол "Хятадын жил"-ийн хугацаан дах хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн оролцсон хамгийн их цар хүрээтэй, үр нөлөө нь хамгийн их арга хэмжээ гэдэг нь гарцаагүй юм. Энэ арга хэмжээний үеэр бид мөн та нарын ажилд өдөр бүхэн анхаарал хандуулж, телевиз, сонин, радио, сүлжээгээр та нарын ирүүлсэн өгүүлэл болон мэдээлэлтэй танилцаж байлаа. Та нарын шаргуу хатуужилтай хөдөлмөрийн үр дүнгээр Оросын хүн ард Хяталдын байдлыг ийм төвлөрөнгүй ойлгож, Хятадыг үнэн бодитой, бүх талаар, бүрэн бүтэн ойлогох боломжтой болсон юм гэжээ.

     Хятадаас ОХУ-д суугаа элчин зөвлөх Юэ Бинь энэ хамтарсан сурвалжилгын арга хэмжээг өндрөөр үнэлэн сайшаав. Тэрээр хэлэхдээ,

     " Хятад, Оросын найрамдал . Хятадын аялал" бол Оросд болж байгаа "Хятадын жил"-ийн чухал бүрэлдхүүн хэсэг мөн, Хятад, Орос хоёр орны сэтгүүлчид нэг сарын хугацаанд 8600 км аялж, Хятадын 15 муж, хот, өөртөөн засах районаар дамжин өнгөрсөн байна. Оросын сэтгүүлчид Хятадын түүх, соёл, уламжлал, зан заншилыг ойлгосон бөгөөд Хятадын эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг нүдээрээ харж, Оросын ард түмэнд элэгтэй ханддаг Хятадын ард түмний найрсаг сэтгэлийг зүрэх сэтгэлээрээ мэдэрсэн байна. Оросын сэтгүүлчид өөрийн орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрээ үүнд холбогдуулан их хэмжээний мэдээлэл хийсэн нь Хятадын тухай Оросын ард түмний ойлголтыг нэмэгдүүлж, хоёр орны ард түмэн хоорондын бие биеийн ойлголцол, уламжлалт найрамдлыг бэхжүүлэхэд ашигтай юм гэжээ.

     Оросын мэдээлэх агентлаг – ТАСС-ын орлогч дарга Владимир Кучико үг хэлж, энэ арга хэмжээ бүрэн дүүрэн өндөрлсөнд чин сэтгэлийн халуун баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ,

     Найрамдал тогтооход бие биеэ сайтар ойлгох хэрэгтэй, бие биеэ сайн ойлгоход бие биеэ сайн мэдэх хэрэгтэй юм. Хятадыг нэн сайтар ойлгуулах талаар та нар маш сайхан алхам хийлээ. Энэ хамтарсан сурвалжилгын арга хэмжээгээр дамжиж, та нар Хятадыг нэн гүнзгий ойлгосон бөгөөд мөн өөрийн мэдээллээрээ Оросын ард түмний Хятадын тухай ойлголтыг нэмэгдүлсэн байна. Энэ нь хэлэлгэнгүй Орос, Хятадын ард түмэн хоорондын найрамдлыг нэмэгдүүлсэн байна эгжээ.

     " Хятад, Оросын найрамдал . Хятадын аялал" сурвалжилах арга хэмжээнд оролцож Хятадад сурвалжилга хийсэн Оросын сэтгүүлчид ч өөр өөрийн сэтгэгдлээ ярицгаалаа. Оросын "Селская Зизн"сонины сурвалжилагч Хасан Мусаевичи Кагерманов Хятадын ард түмний халуун элэгсэг сэтгэлд маш гүн сэтгэгдэлтэй байлаа. Интерфакс агентлагын сурвалжилагч Анатоли Викторовичи Шириае хэлэхдээ, " Хятад, Оросын найрамдал . Хятадын аялал" сурвалжилах арга хэмжээ нь Хятадын тухай миний ойлголтыг нмэгдүүлэв, би өөрийн үзэж харсан бүхнээ Оросын ард түмэнд уламжлах болно гэжээ. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\