• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-12 16:17:23    
Буддын шашны ариун дагшин газар Жиү хуа шань уул

CRI

     Хятадын Ань хүй мужийн нутагт байрладаг Жиү хуа шань уул бол Хятадын буддын шашны нэртэй дөрвөн уулын нэг нь юм. Жиү хуа шань уулан дээр сүм хийд олон байдаг бөгөөд ноён оргил нь бадран дэлгэрсэн бадхм лянхуа цэцгийн хэлбэртэй болохоор Жиү хуа шань уулыг бас бадам лянхуа цэцэгт бурхны орон ч гэдэг юм.

     Жиү хуа шань уул нь Хятадын төв нутгийн Ань хүй мужийн нутагт байрладаг. 120 хавтгай дөрвөлжин км талбайтай. Жиү хуа шань уул бол эрт дээр үеэсээ Хятадын буддын шашны нэрт уул байсан ба мөн ч Хятадын чухал дурсгалт газар байсаар ирсэн юм.

 

     Жиү хуа шань уул бол Хятадын буддын шашны нэртэй дөрвөн уулны нэг, мөн бас үзэмжийн болон түүх соёлын чухал дурсгалт газар, 99 оргилтой, энд бас 94 сүм байдаг болохоор сүмийн жүнгийн дуу үргэлжлэн дуурсаж, сүсэгтэн мөргөлчид хөл хөдөлгөөн ихтэй байж, жуулчид үй олноор хуран цуглардаг.

 

     Жиү хуа шань уул ийм их нэртэй болсон нь түүний байгалийн өнгө үзэмж гайхамшигтай сайхан байдгаас гадна өнө удааны түүхтэй бурхны соёлын нөлөөнөөс болсон юм. Уламжлал яриагаар бол Жиү хуа шань уул нь Ks!itigarbha бурхны бясалгал хийсэн ариун дагшин газар юм гэнэ. Ks!itigarbha бурхан бол Хятадын буддын шашны шүтэдэг 4 том бурхны нэг юм. Буддын шашинд түүнийг эх дэлхий шиг тоо томшгүй олон буяны үр үндэсийг багтаасан гэдэг. Жиү хуа шань уул нь Ks!itigarbha бурхны бясалгал хийсэн ариун дагшин газар болсон тухайд бас нэгэн сайхан үлгэр байдаг юм.  

     Уламжлал яриагаар бол манай тооллын 719 онд Жиү хуа шань ууланд нэгэн хоошаан буюу бомбо ирсэн байлаа. Тэр нь тухайн үеийн Солонгосын хойгийн Шинэ лүө гэдэг улсын хааны агитан байсан гэнэ. Тэр хүн хархан багаасаа эрдэм номд шимтэй байж, бурхны номыг их сурсан бөгөөд далай гатлан Хятадын нэрт уул усуудтай танилцаж яваад сүүлд нь Жиү хуа шань уулыг сонгож бясалгал хийсэн байв. Тэгээд энэ ууланд 75 жил бясалгал хийж, 99 насандаа нерван дүр үзүүлжээ. Түүний цогц өөрөө занданшсан ба түүний бясалгал хийж байсан арга барил, бичсэн ном зохиол зэрэг нь бүр Ks!itigarbha бурхныхтай яг адил байсныг хожмын хүмүүс нотлоод түүнийг Ks!itigarbha бурхны хувалгаан гэж нэхэн тодолж, энэ газрыг Ks!itigarbha бурхны бясалгалын орон хэмээн нэрэлсэн байлаа.