Нутаг дэвсгэр: 459000 хавтгай дөрвөлжин км(баруун Сахар багтахгүй).
Хүн ам: 2005 оны байдлаар 29 сая 890 мянга. Арабчууд 80 хувийг эзэлж, Байбайрчууд 20 хувийг эзэдж байна. Төрийн хэл нь Араб хэл, Франц хэл түгээмэл хэрэглэдэг. Лалын шашинтай.
Нийслэл: Рабат, 2005 оны байдлаар 628 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: Улсын Ван С.М.Ле Рой Мохаммед Зургадугаар, 1999 оны 7-р сарын 30-ны өдөр сууринд суув.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр (вангийн сууринд суусан өдөр)-- 7-р сарын 30-ны өдөр. Тусгар тогтнолын өдөр – 11-р сарын 18-ны өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун хойт хэсэгт оршидог. Зүүн, зүүн өмнө талаараа Алжиртай, өмнө биеэрээ баруун сахартай хил нийлэж, баруун тийш Атлантын далай хүрч, хойт талаараа Гибралтарын хоолойгоор аласлан Испанитай харалдаа оршиж, Газрын дунд тэнгис болон Атлантын далайн үүд хаалга болж байна. Нийт 1700 гаруй км урт тэнгисийн эргийн шугамтай. 1-р сарда дундажаар 12 хэмтэй, 7-р сардаа 22 – 28 хэмтэй.
Байбайрчууд бол хамгийн эртний оршин суугчид нь юм. Манай тооллын 7-р зуунд Арабчууд орж ирсэн бөгөөд 8-р зуунд анхны Арабын вант улсаа байгуулав. Өнөөгийн Алевийн вант төр 1660 онд байгуулагдсан бөгөөд Мохаммед зургадугаар бол энэ төрийн 23 дах ван нь юм. 15-р зуунас эхлэн барууны хүчирхэн орнууд удаа дараагаар цөмрөлт хийв. 1912 оны 3-р сарын 30-ны өдөр Францын ивээлд оров. Мөн онд Франц, Испани нь " Мадридын гэрээ" байгуулж, Мароккогийн хойт бүс болон өмнөд нутгийг Испанид таслан өгөв. 1956 онд тусгар тогтнов. 1957 оны 8-р сарын 14-ний өдөр удсын нэрээ Мароккогийн Вант Улс гэж тогтоож, Суданаа Вэн гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлэтгэв\
|