• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-12 16:32:50    
Хятадын шинэ од Ма Тяньюй

CRI

  

     Та бүхний хүлээн авч сонссон дуу бол түүний "宇光十色" цомгийнх нь "不会变" боюу "хувьрашгүй" хэмээх сайхан дуу байна. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр дуучин Ма Тяньюй гээд ярихаар тэрээр маш залуухан, дөнгөж 20 настай ийм залуу байгаа. Тэгэхээр ийм залуухан хүн маш хурдан хугацаанд олны танил од болно гэхээр маш их азтай одтой байна гэж та бүхэн маань бодож байгаа байхаа. Гэвч тэрээр 20 насанд байж боломгүй зовлон бэрхшээл туулсан ийм нэг залуу юм байна. Түүний ээж нь бага байхад нь бурхан болсон учраас эмээгийндээ амьдарч өсч том болсон юм байна. Тэдний амьдралын түвшин тийм их сайн байгаагүй учир тэрээр бага байхаасаа л ажиллаж эхэсэн юм байна. Тийм ч учраас тэрээр амьдралын хэцүү бэрхийг маш их эрт ойлгож, мөнгө болоод хөдөлмөрийн үнэ цэнийг үнэхээр бага байхаасаа ойлгож мэдэрсэн юм байна. Тийм ч учраас өнөөрийн түүний хүрсэн энэхүү өндөрлөг бол түүний шаргуу хөдөлмөрийн хүчинд олдсон гэж хэлж бас болох байхаа. Одоо сонсогч та бүхэндээ түүний дуулсан бас нэгэн сайхан дууг хүргье. Энэхүү дуу бол түүний "只要有你" "Би минь байвал" хэмээх сайхан дуу байна.

      Ма Тяньюйгийн "宇光十色" цомог бол түүний анхны цомог байгаа. Энэ цомгоо гаргахын тулд дуучин залуу маань 4 сарын хугацаа зарцуулсан байгаа.. Цомгийн нэрний хувьд гэвэл 10 янзын өнгөөр 10 өөр төлйин утга агуулга аялгуу хэмнэлтэй дууг илэрхийлж байгаа гэж бодолцож энэхүү нэрийг өгсөн юм байна. Хэдийгээр энэхүү цомог нь түүний анхны уран бүтээл боловч дуунууд нь маш амжилттай болж, үзэгч сонсогчидын сонирхолыг маш ихээр татаж Хятдын хөгжмийн ертөнцөд Ма Тяньюй хэмээх шинэ залуу бөмбөр дэлдэх мэт их эрч хүчтэйгээр орж ирсэн байна.

1 2 3