• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-12 16:35:14    
Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүн түргэн хөгжиж байна

CRI

      Арав гуруй жилийн хөгжлөөр дамжин Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүний аж үйлдвэр маш түргэн хөгжсөн бөгөөд бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний жилийн борлуулалтын хэмжээ 86 тэрбум юаньд хүрсэн байна. Өнөө бохирдолгүй хүнсний бүтээгдэхүү нь нэр хүнд, нөлөөгөөр их хөдөө аж ахуйн сүпэр мааркийн бүтээгдэхүүн болсон бөгөөд хөдөө аж ахуйн нэн өргөн, нэн гүүнзгий хүгжих шинээр хөгжсөн аж үйлдвэр болж, Хятадын хөдөө аж ахуйн Хятадын хүнсний аюулгүйн байдал болон хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд нааштай үүрэг гүйцэтгээсэн байна.

     Тун саяхан хуралдсан "Ази номхон далайн бүс нутгийн бохирдолгүй бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүний хөгжил болон тариачдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг буруулах олон улсын эрдэм шинжилгээний хурал" дээр Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний хөгжлийн төвийн орлогч дарга Ван жянь пин танилцуулж хэлэхдээ, бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 1998 оноос 2002 оны хооронд, бүх Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний жилийн нэмэгдлийн дундаж хэмжээ 29%-д хүрч, 2002 оноос 2004 оны хооронд жилийн нэмэгдлийн дундаж хэмжээ 56%-с давсан байна. 2004 оны эцийн байдлаар бүх Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний аж ахуйн нэгжүүд 2836 болсон бөгөөд бүтээгдэхүүний нийт хэмжээ 6496 болж, жилийн борлуулалтын хэмжээ 86 тэрбум ам.долард хүрсэн байна гэжээ.

      Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний хөгжлийн төв бүх Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүнийг нэгдэлтэй удирдаж байна. Өнөө бүх Хятадад бүтээгдэхүүнд шалган байцаалт хийх цэгүүдийг нийт 27 байгуулсан бөгөөд байгаль орчинд хяналт хэмжилт хийх байгууламж 60 байгуулсан юм байна. 30 муж, өөртөө засах район болон 1020 хотод, шяны засгийн газар бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний хяналт удирдалгийн байгуулам байгуулсан юм байна. Хөдөө аж ахуйгаар гол цогц болгосон бүх Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний удирдалгийн системийг өнөө нэгэнт байгуулж, боловсронгуй болгосон байна.

      Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүү нь өөрийн өвөрмөц дүрмийн давуулаг, мааркийн давуулаг, бүтээгдэхүүний давуулгаар хөдөө аж ахуйн бүтцийн зохицуултыг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэржилт болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг түлхэн ахиулж, хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, тариачдын орлогыг нэмэгдүүлэх шинэ замыг нээсэн байна. Мэдээний эх сурвалжаас үзвэл, 2001 оноос 2004 оны хооронд бүх Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний экспортын жилийн дундаж хэмжээ 50% нэмэгдэж, бохирдолгүй хүнсний бүтээгдэхүү нь тариачдын орлогыг нмэгдүүлэх чухал зүйл болсон юм байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\