• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-12 16:42:03    
Газар эдэлбэрийн хяналт удирдлагын эрч хүчээ нэмэгдүүлж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Өнөөгийн Хятадын барилга байгуулалтад ашиглаж байгаа газар эдэлбэрийн ерөнхий хэмжээ хэт түргэн нэмэгдэж байна, тариалангийн талбайг хууль бусаар эзэлж байгаа зэрэг асуудалд чиглүүлэн, Хятадын нутаг дэвсгэр эх баялагийн яамны шинэ сайд Шүй Жао-ши 12-ны өдөр хэлэхдээ, Хятад улс газар эдэлбэрийн хяналт удирдлагын эрч хүчээ үргэлжлэн эрчимжүүлж, тариалангийн талбайг хууль бусаар эзэлж байгаа хэргийг байцаан илрүүлж, өнөөгийн байгаа тариалангийн талбайг сайтар хамгаална гэжээ.

      Хятад улс хүн ам олон, газар нутгийн эх баялаг хязгаартай, хүн тутамд ноогдох тариалангийн талбай нь дэлхийн дундаж түвшний 40 хувийг л эзэлж байна. Хятадын эдийн засгийн түргэн өсөлтийн дагуу, сүүлийн жилүүдэд маш олон тариалангийн талбайг барилга байгуулалтад ашиглаж, тариалангийн талбай улмаар багасах болсон байна. Эдийн засгийн хэт түргэн өсөлт болон хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, Хятадын засгийн газар хамгийн ноцтой газар эдэлбэрийн удирдлагын дүрмийг хэрэгжүүлж, тариалангийн талбайг дор хаяж 120 сая гаруй га байхыг баталгаажуулахыг санал болгосон байна.

      Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 12-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр нутаг дэвсгэр эх баялагийн яамны шинэ сайд Шүй Жао-ши хэлэхдээ, 2006 оны 7-р сард, Хятадын төрийн зөвлөл газар эдэлбэрийн хяналт удирдлагын дүрмийг боловсруулан тогтоож, төв засгийн газраас шууд удирдах орон нутгийн 9 хяналт удирдлагын газрыг байгуулсан юм. 2006 оноос эхлээд орон нутгийн газар эдэлбэрийн хяналт удирдлагын газар нь олон газрын газар нутаг ашиглах болон удирдах байдалд хяналт шалгалт хийж, газар нутгийг хууль бусаар ашигласан хэргийг тусгайлан байцаан илрүүлэх ажиллагаа өрнүүлсэн байна. Энэ оны 1-5 сард, Хятадын олон газрын газар нутгийг хууль бусаар ашигласан хэргийг нийт 20 мянга гаруй илрүүлж, 10 мянга гаруй га газрыг буцаан авч, 100 гаруй хүнд эрүүгийн шийтгэл оноосон байна.

     Өнөө хэдийгээр газар эдэлбэрийг хууль бусаар ашиглаж байгаа тоо зохих хэмжээгээр хасагдсан боловч газар эдэлбэрийг хууль бусаар ашиглах байдлыг мөн үр ашигтай тогтоон барьж чадаагүй байна гэж Шүй Жао-ши үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,

      Хэдийгээр ийм байгаа боловч зарим хот, сяний засгийн газар нь хууль бусаар газар ашиглахыг далдуур зөвшөөрч, улмаар өөгшүүлж, зөвшөөрөлгүйгээр хэрэглэх, түрээслэх зэргээр тариачдын эрх ашгийг хохироож байгаа хууль бус ажиллагааг бид олж мэдсэн байна. Иймээс байдал мөн ноцтой байж тариалангийн талбайг хамгаалах үүрэг маш бэрхшээлтэй байна гэжээ.

      Нутаг дэвсгэр эх баялагийн яамнаас барилга байгуулалтуудад ашиглаж байгаа газар эдэлбэрийг цаашид чанд шалган байцааж, газар эдэлбэрт хуулийн хэрэгжилтийг чангатгаж, хууль, захиргаа, эдийн засгийн зэрэг арга хэмжээнүүд хэрэглэж, газар эдэлбэрт хууль дүрэм зөрчсөн үйл ажиллагааг чанга шийтгэнэ. Үүний зэрэгцээ дагуулын алсаас мэдрэх, сүлжээний техник зэрэг дээд шинэ техникийг ашиглан хяналтыг эрчимжүүлж, газар эдэлбэрийн удирдлагыг эрчимжүүлнэ гэжээ.

     Үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулахад тариалангийн газар шаардагдана. Хотын байгуулалт, аж үйлдвэрийн төсөлд нэн их газар шаардагдана. Хятад улс тариалангийн газрыг хамгаалах, эдийн засгийн хөгжлийг баталгаажуулах хоёр хүндрэлтэй сонголттой тулгарч байна. Шю Шаоши хэлэхдээ: өнөө үйлдвэржилт, хотжилтын явц түргэсэж байгаа байдалд, Хятал улс заавал арвилан хэмнэж, газар нутийг үр ашигтай ашглах хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ:

      Өнөө барилга байгууламжид ашиглаж байгаа газрын дотор ашиглаагүй газар бараг 260 мянган га байна. Бас зориуд үйлдсэн хүчин зүйлээс болж, хаягдаж орхигдсон газар 13 сая га, ашиглаагүй газар 260 сая га байна. Иймээс эдийн засгийн хөгжлийг баталгаажуулах нөөц хүч их байгаа юм гэжээ.
\Баясгалан Рэнчинсоо орчуулж, Буян хянав\