• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-12 17:28:01    
Японы дээд танхимын сонгууль эхлэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Японы дээд танхимын 21 дэх удаагийн сонгууль нэр дэвшигчийг бүртгэж эхэллээ гэж Японы засгийн газар 7-р сарын 12-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн байна.Сонгууль нь энэ сарын 29-ний өдөр санал хураалт явуулах бөгөөд сонгуулийн дүнг нийтлэх болно. Дээд танхимыг халж сонгох энэ удаагийн сонгууль нь Японы энэ оны улс төрийн тавцан дахь цорын ганц сонгууль болох тул эрх баригч нам сөрөг нам цөмөөрөө чухалд үзэж байна.

      Эх сурвалжаас үзвэл, олон газрын сонгуулийн удирдах комисс мөн өдрийн өглөөний 8 цаг хагасаас нэр дэвшигчийг хүлээн авч бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгүүлэх цагийн хязгаар нь үдээс хойнын 5 цаг хүрнэ. Энэ удаагийн сонгуульд засгийн эрхэнд байгаа Либераль ардчилсан нам болон Цэвэр бодлоготны нам, сөрөг намаас Ардчилсан нам, Японы Коммунист нам болон Социал-демократ нам зэрэг намаас 380 нэр дэвшигч дэвшүүлэн оролцуулсан нь 2004 оны дээд танхимын сонгуулийн 320 хүнээс давсан байна. .

     Японы дээд танхим 242 суудалтай, гурван жилд нэг удаа тал хувийг нь халж сонгодог. Эрх баригч Либераль ардчилсан нам болон Цэвэр бодлоготны нам нь халж сонгоход талаас дээш хувь 64 суудлыг авч, дээд танхимд талаас дээш хувийн 122 суудлаа хэвээр байлгаж чадах эсэх нь нилээд их хэмжээнд өнөөгийн ерөнхий сайд Абе Шинзогийн засгийн газрын ирээдүйг шийдэх болно гэж Японы хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. Абе Шинзо ерөнхий сайд болоод хэдийгээр нэг жил болоогүй боловч засгийн газрын сайд нарын дуулиан болон "алдаатай үг яриа" нь түүнд багагүй хүндрэл бий болгож, Японы иргэдийг засгийн газартаа итгэхгүй болгоход хүргэсэн байна. Ноднингийн 12-р сард, засаг захиргааны өөрчлөлтийг хариуцсан сайд Сата Геничиро улс төрийн хөрөнгө мөнгөний орлого зарлагын тайлангийн дуулианаас болж тушаалаасаа огцров. Энэ оны 1-р сард Хөдөлмөрийн яамны сайд Хакуо Янагисава нэг удаагийн яриандаа, эмэгтэйчүүдийг " төрөх хэсэгсэл" гэж хэлээд олон нийтийн дургүйцлийг дэгдээсэн юм. 5-р сарын 28-нд ой мод ,ус, хөдөө аж ахуйн яамны сайд Тосчикасу Матсука эдийн засгийн дуулианаас болж амиа хөнөөсөн байна. 6-р сарын 30-нд Батлан хамгаалахын сайд Фмио Киума Америк атомын бөмбөгөөр Японыг бөмбөгдсөн нь "аргагүйн эрхээр" гэсэн яриа нийтлээд Японы эрх баригч нам, сөрөг нам, иргэдийн зэмлэлд учран тушаалаасаа огцорсон байна. Саяхан тушаалд орсон ой мод, ус,хөдөө аж ахуйн яамны сайд Акаки Норичикогийн улс төрийн дэмжигч байгууллага улс төрийн хөрөнгө мөнгийг зүй бусаар ашигласан явдал нь илчлэгдэж сөрөг намын хатуу шалгалт байцаалттай тулгарсан байна. Үүнээс гадна, мөн саяхан Хөдөлмөрийн яамны нийгмийн даатгалын танхим 50 сая гаруй ширхэг өндөр насны даатгал тушаасан дансыг гээж орхисон асуудал илчлэгдэн Японы иргэдийн хатуу дургүйцлийг дэгдээсэн байна. Хэдийгээр Либераль ардчилсан нам эрх баригч намын талаас дээш хувийн суудлыг бүх хүчээрээ баталгаажуулна гэж илэрхийлсэн боловч дээр дурдсан дуулианууд болон " алдаа буруутай үг яриа"-гаас болж Японы иргэд саналаа Либераль ардчилсан намд өгөх эсэхийг төсөөлөхөд бэрх байна.

     Японы хэвлэл мэдээллийнхний өнөө хийсэн иргэдийн санал асуулгын байдлаас үзвэл, сүүлийн хэдэн сарын турш гарсан дуулианууд нь Абе Шинзогийн засгийн газарт бага бус цохилт болж, Абе Шинзогийн засгийн газрыг дэмжих хэмжээг шууд бууруулсан байна. Японы "Асахи Шимбун "сонины сүүлийн үеийн иргэдийн санал асуулгын дүнгээс үзвэл, Абе Шинзогийн засгийн газрыг дэмжих хэмжээ буураад 28% хувьд хүрч, дэмжихгүй хэмжээ нэмэгдээд 48% хувьд хүрчээ. Гэтэл Абе Шинзогийн засгийн газар анх засгийн эрх барих үед дэмжих хэмжээ 70 хувиас дээш байсан юм. Үүнээс Либераль ардчилсан намын сонгуулийн хэтийн төлөв өөдрөг биш байгааг харж болно.

     Японы сөрөг намуудын хувьд, энэ удаагийн сонгуульд тал хувиас давсан 59-ээс дээш хувийн суудлыг авч, дараачийн дээд танхимын сонгуульд нэн их байр суурьтай болох нь хамгийн чухал юм. Гэхдээ сөрөг намуудад хамгийн их хүчинтэй Ардчилсан нам сонгуульд нэн олон суудал эзлэн, эцсийн бүлэгт Либераль ардчилсан намыг татан буулгаж эрх баригч намын суудалд суухаар тэмцэж байна. \Урангоо орчуулж, Буян хянав\