• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-13 11:05:09    
Гайхамшигт Сань Шиндүй буурийг хараад

CRI

      Сычуань мужид байгаа Сань Шиндүй буурь нь 5000-- 3000 жилийн тэртээ эртний Шү улсын нийслэл байжээ. Уг буурийг илрүүлсэн явдал нь Хятадын соёл иргэншлийн түүхийг улам бүрэн бүтэн болгосон төдийгүй, энэ нь Хөхмөрний соёл иргэншлийн эх үүсвэр газар болохыг харуулж чадсан байна.

      Сань Шиндүйд Хятадын төрийн эрднэ 6 ширхэг байдаг гэнэ. Музей дэх Сань Шиндүйгийн бэлэг тэмдэг болсон хүрэл баг нь хамгийн сонирхолтой содон бүтээл нь билээ. Түүнийг дэлхийн хамгийн том хүрэл баг гэлцдэг. Энэхүү багуудын нүд нь түрлэгэр том, чих нь дэлдгэр мөртөө шөвгөр үзүүртэй байж, эртний үеийн удганы дахилага хийхдээ хэрэглэж байсан баг юм гэнэ. Үүнээс гадна уг музейд дэлхийд хосгүй уран барьмал- 3.6 метр өндөр хүрэл мод байдаг, түүний 9 салаа мөчир болгон дээр нь нэг шувуутай байхаас үзвэл эртний хятад хүмүүс шувууг ихэд дээжилж байсаныг харуулж болно. Үүлэн чөлөөний нар ч үгүй униар будан ихтэй өнөөгийн Сычуаний нутагт амьдарч байсан эртний хүмүүс нь нарыг их шүтдэг болохоор нарнаас ойрхон нисдэг амьдан-шувууг ч ихээр дээжилж сүсэглэж байдаг аж.