• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-13 15:56:02    
Олимпийг зохион байгуулах комисс хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг чармайн хамгаалж байна

CRI

 

     Амжилтад хүрсэн олимпийн наадам нь тамирчдын шилдэг хир бүтэмж, зохион байгуулах талын нааштай тохируулалт болон иргэдийн халуун урамтай оролцохоос салж чадахгүй юм. Үүний зэрэгцээ хөрөнгө мөнгөний гүйцэд хангалага нь ч амжилтад хүрэхийн дутаж болошгүй нөхцөл юм. Олимпийг ивээн тэтгэх худалдаачид нь хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэдний худалдааны эрх ашиг гүйцэд батлагдахыг хүсдэг. Бээжимнгийн олимпийг бэлтгэх явцад зохион байгуулагч комисс нь хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд маш их хүчин чармайлт гаргаж байгаа юм.

     Олимпийн хөгжил болон олимпийн наадмыг амжилттай зохион явуулахад хөрөнгө мөнгөний гүйцэд дэмжлэг шаардагдах болно. 2008 оны Бээжингийн олимпийн хөрөнгө нь голцуу зах зээлийг нээн хөгжүүлэхээс ирэлтэй. Энэ явцад олимпийг ивээн тэтгэх худалдаачид, телевиз нэвтрүүлэг, онц зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах нь маш чухал юм. Эдгээр хамтран ажиллах аж ахуйн нэгж нь олимпид шаардагдах хөрөнгийг хангахын зэрэгцээ олимпийн оюуны өмчийн эрхийн дагуу ажил төрөл эрхэлж, сурталчлага хийх юм үү онц зөвшөөрлийн эрх эдлэхийг шаарддаг. Сүүлийн үед болсон "олимпийн оюуны өмчийн эрхийг хамгаалж, нууц зах зээлээс сэргийлэх тухай хэвлэл мэдээллийн бага хурал" дээр, Бээжингийн олимпийн зохион байгуулах комиссын зах зээлийг нээн хөгжүүлэх газрын даргын орлогч Чэнь Фэн энэ талын ажил, ялангуяа нууц зах зээлийг сэргийлэх талаар оруулсан хүчин чармайлтыг танилцуулсан байна.

     Нууц зах зээл гэдэг нь олимптай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж нь олимптай хуурмач юм уу эрх олгоогүй хэлхээ холбоо байгуулж, дундаас нь худалдааны ашиг олох явдлыг хэлж байна. Жишээлбэл онц зөвшөөрөл олоогүй аж ахуйн нэгж нь олимпийн тэмдэгтэй бараа бүтээгдхүүн үйлдвэрлэх юм үү зарах, эсвэл реклам, зар сурталчилгааны ажилд "олимп" "Бээжин 2008" мэтийн тусхай нэр гүийг хэрэглэх зэрэг багтаж байна.

     Нууц зах зээл нь түт замыг хайсан явдул болно гэж дарга Чэнь фэн үзэж байна. Тэр хэлэхдээ, ийм ажиллагаа нь эрх тэгшээр өрсөлдөх зарчимаас зөрчиж, олимпийн зах зээлийг нээн хөгжүүлэхэд учруулах сөрөг нөлөө нь маш их юм. Энэ нь олимптай хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хохироож, олимпийн худалдааны үнэ өртгийг буруулах болно гэжээ.