• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-13 16:09:52    
Дуучин Ма И-ла

CRI

      4-р сарын сүүлчээс эхэлсэн " Бээжинд золгоё" 7-р хамтарсан найрын үйл ажиллагаа саяхан өндөрлөж, 20 шахам орон болон газар нутгийн урлагчид энэ үйл ажиллагаанд оролцсон байна. Энэ үйл ажиллагааны үеэр, эмэгтэй дуучин Ма И-лагын гоцлол дууны концерт үзэгч олонд гүн сэтгэгдэл үлдээсэн банйа. Тэрээр ардын дууг сайн дуулдаг төдийгүй хэдэн төрлийн хэлээр дэлхийн алдарт дуурыг ч сайн дуулдаг байна.

     Казах үндэстний эмэгтэй дуучин Ма И-ла Хятадын Шинжянгийн уран сайханчын гэр бүлд төржээ. Түүний нэр нь ч Шинжянгийн нэг нэртэй ардын дууны Ма И-ла гэсэн нэртэй адилхан юм. Ма И-ла хэлэхдээ:

     " Миний аав ээж бүр уран сайханч хүн, аав мань хөгжмийн зохиолч, ээж маань дуучин байсан. Би сая ээжээсээ төрөнгүүт маш хангинам дуугаар уйлсан болохоор, аав маань намайг " бас нэг дуучин гарлаа, хожим лав ээжийнхээ залгамжлагч болох нь" гэж хэлсэн юм гэнээ. Миний аав надад Ма И-ла гэсэн маш алдартай ардын дууны тухай ярьж өгч байсан юм. тэгээд намайг Ма и-ла гэж нэрлэсэн байлаа. Би хархан багаасаа энэ дууг сонсож өссөн бөгөөд том болсон хойноо ч энэ дууг дуулсан юм" гэжээ.

     Багаасаа эцэг эхийнхээ нөлөөгөөр, Ма И-ла дуу хөгжимд маш их сонирхолтой байсан байна. 8 настайгаасаа эцэгээсээ төгөлдөр хуур хөгжимдэхийг сурчээ. 1982 онд Шинжянгийн И-лигийн урлагын сургуульд шалгуулан орж тусгайлан төгөлдөр хуур хөгжимдэхийг сурсан байна. 1984 онд Төвийн Үндэстний Их Сургуулийн хөгжмийн пакультетэд ялгам шалгуулан элсүүлж, профессор Жөү Бэн-чингээс дуулах мэргэжил сурав. 1987 онд үндэстний цөөнхийн дууны 2-р тэмцээнд анх удаа оролцож, Мөнгөн тогос шагнал хүртсэн байна. 1988 онд Ма И-ла шилдэг амжилтаар Төвийн Үндэстний их сургуулиас төгсөж, сургуульдаа үлдэн багшлав. 2002 онд Ма И-ла Францын том театрын урилгаар, 3 жилийн тоглолтын гэрээнд гарын үсэг зурсан байна. " Хайрын шим" гэсэн дуурд гол дүрд тоглосон нь түүнд мартагдашгүй юм. Удирдаач нь энэ жүжигт орчин үеийн аргаар эртний сонгодог дуурыг тоглохыг туршсан байжээ. Ма И-ла хэлэхдээ:

     " Би энэ дуурд Адинагын гол дүрд тоглосон, бас тэмдэгтэй, энэ дуурын дүрд тоглосон жүжигчин болгон нь маш шогтой, үзэгчид сонирхсоныхоо дараа салж ядаж байсан. Өнгөрсөнд ийм дуурыг тоглохдоо 18-р зууны үеийн Европын хатагтай нарын өмсдөг даашинз өмсөж байдаг болохоор маш эртний сонгодог гэсэн сэтгэл төрүүлдэг, гэвч энэ удаа маш орчин үеийн арга барилыг хэрэглэсэнээр үзэгчид маш сайшааж, миний нэр хүнд ч их дээшилсэн" гэжээ.

     Дорно дахинд төрж, хүмүүжил хүртсэн Ма И-ла өрнөдийн тайзанд дуур дуулахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан юм. Тэрээр эн тэргүүнд гадаад хэл сурч, өдөр болгон өглөө нь театарт хүрч хоолойгоо боловсрон, үдэд байрандаа амарч, үдээс хойш нь дахин 2-3 цаг дуулж байдаг. Тоглолтын үеэр дуу хоолой болон сэтгэл зүйн талаар бүр сайн байдалтай байлгах нь түүний хувьд маш бэрх байсан юм. Ма И-ла хэлэхдээ:

     " Бараг л өдөр болгон хоолой болон сэтгэл санааны талаар сайн байдлаа хэвээр байлгах хэрэгтэй, яг л тамирчин хүн шиг байх ёстой. Нэг өдөр боловсрохгүй бол өөрт чинь мэдрэгднэ, хоёр хоног боловсрохгүй бол хазуу айл чинь мэдчхэнэ, гурав хоног боловсрохгүй бол үзэгчид маань мэдчихнэ. Өдөр болгон ийм байхад зарим үе бас хэцүү ядаргаантай байдаг. Гэвч би Хятадад мөн ингэж болвсорч байсан болохоор дадчихсэн. Бид гадаадын жүжигчидтэй адил нөхцөлгүй, тэдэнд үг хэлний саадгүй. Бид өөрөө үг хэлний талаар ийм сайн нөхцөлгүй болохоор, тэднийг амарч байгаа үед би үхэн чармайж, хүн далайн хөвөөгөөр тоглож байгаа үеэр би англи хэл, франц хэл сурч, дуурын үгээ цээжилж явдаг" гэжээ.

     Дуурд тоглохын зэрэгцээ Ма И-ла буяны тоглолтод олон удаа оролцож, олсон мөнгөө бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон өнчин хүүхдэд хандивласан банйа. Дуурын жүжигчин бол хормост тэнгэрийн хайрт хөвүүн, дуурын жүжигчин гоё төрсөн байх хэрэгтэй, бие галбир сайтай, хөгжмийг сайн мэдэрдлэг, мөн илтгэх чадвар сайтай, олон мэдлэгтэй байх хэрэгтэй. Дуурын жүжигчин болсон маань маш азтай явдал болохоор би нийгэмд хариулах хэрэгтэй гэж Ма И-ла хэлж байв. Тэрээр цааш нь хэлэхдээ:

     " Нэг хүний хувьд авч хэлсэн ч, дуучины хувьд авч хэлсэн ч, энэ бол миний заавал хийх ёстой зүйл мөн. Би ийм чадалтай байгаад юунд хийхгүй бэ? миний энэ насанд маш олон бэрхшээл учирсан, маш олон сайн сэтгэлт хүмүүсийн тусламжаар би сая өнөөдрийн амжилтад хүрсэн. Тус хүртэх шаардлагтай хүн болгонд тусалж байх хэрэгтэй гэж би бодох юм" гэжээ. /Пэрлаймаа орчуулав/