• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-13 16:18:37    
Хятад улс НҮБ-тай хамтран Хятадын нийгмийн жендерийн эрх тэгш байдлыг хамтаар ахиулна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     НҮБ-ын холбогдох байгууллагын санаачилсан Хятадын нийгмийн жендэр судлал болон санаачлагын сан 12-ны өдөр, Хятадын хүйсийн эрх тэгш байдлыг ахиулах 9 төсөлд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ гэж Бээжинд мэдэгдсэн байна. Хятадын нийгмийн жендэр судлал болон санаачлагын сан байгуулагдсаны гурван жил гаруйн хугацаанд, Хятадын нийгмийн олон нийтийн байгууллага, засгийн газрын албан байгууллага зэрэг нь нягт хамтран ажиллаж, Хятадын нийгмийн жендэрийн эрх тэгш байдлыг хамтаар түлхэн ахиулж ирсэн байна.

     Нийгмийн жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүн бүхэн чадвараа чөлөөтэй хөгжүүлж,чөлөөтэй сонголт хийж болохыг хэлж байгаа юм. Энэ нь нийгмийн хөгжлийн түвшинг харуулж байгаа юм. НҮБ-ын хөгжлийн программын газрын сүүлийн үеийн бүртгэлийг үндэслэн гаргасан дэлхийн жендэрийн хөгжлийн үзүүлэлтийн жагсаалтад 177 орны дотор Хятад улс 81-рт бичигдэж байна. Энэ үзүүлэлт нь нийгмийн жендэрийн эрх тэгш байгааг харуулж байна.

     Хятадын нийгмийн жендэрийн эрх тэгш байдлыг ахиулахын тулд НҮБ-ын нийгмийн жендэрийн ажлын хэсэг 2004 онд Хятадын нийгмийн жендэрийн судлал болон санаачлагын санг байгуулсан юм. Энэ сан нь НҮБ-ын дотоодын байгууллагуудын оролцоо ,дэмжлэгийг олсон юм. НҮБ-аас Хятад улсад суугаа байгууламжийг зохицуулах төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэч хатагтай Антеа Вебб хэлэхдээ,

     Хятад улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах талаар ихээхэн амжилт гаргасан боловч, жендэрийн эрх тэгш байдал нь Хятадын нийгэмд тулгарч байгаа томоохон сорилт болсоор байна. Хятадын нийгмийн жендэр судлал болон санаачлагын сан нь жендэрийн эрх тэгш бус байдлыг арилгахын төлөө юм гэжээ.

     Хятадын нийгмийн жендэр судлал болон санаачлагын сангийн өрнүүлж байгаа үйл ажил нь Хятадын засгийн газрын байгууллага, нийгмийн олон нийтийн байгууллага тэрчлэн эрдэм шинжилгээний байгууллагын дорвитой дэмжлэгийг олсон юм. Гурван жилийн турш хоёр тал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үзэл баримтлалыг дээшлүүлэх, ДОХ өвчнөөс сэргийлэх болон эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэх зэрэг маш олон асуудлаар гарамгай үр бүтээлтэй хамтран ажилласан юм.

     Жишээлбэл, 2006 онд Хятадын нийгмийн жендэр судлал болон санаачлагын сан нь Хятадын иргэдийн засаг захиргааны салбаруудтай хамтран, Жянсү мужийн Шюй жөү хотноо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах газар байгуулсан юм. Уг газрын дарга ноён Ма Ли танилцуулж хэлэхдээ,

    Шюй Жөүгийн гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төв байгуулагдсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртөн тэнүүчилж явсан нийт 196 эмэгтэй болон 128 хүүхдийг үр ашигтай хамгаалж, гэр бүлийн хүчирхийллийн тэдэнд үзүүлж байгаа хохирлыг багасгаж, гарч мэдэх гэр бүлийн гунигт хэргээс зайлуулсан юм гэжээ.

     Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо бол Хятадын нийгмийн жендэр судлал болон санаачлагын сангийн хамтын ажиллагааны чухал түнш мөн. Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны олон улсын газрын дарга хатагтай Зөү Сяочяо хэлэхдээ,

     Сүүлийн жилүүдэд Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо болон НҮБ-ын харилцаа холбоо нэмэгдэж, хоёр талын хамтын ажиллагаа сайн сайхан чиг хандлагатай байгааг бид баяртайгаар харлаа. Бид ижил зорилготой, ижил төсөөтэй хүмүүст үйлчилдэг. Бид харилцан давуу талаа нөхвөрлөж болно. Бидний ирээдүйн хамтын ажиллагаа нэн сайн сайхан болно гэдэгт бид итгэж байна гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав./