• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-16 15:36:12    
БНАСАУ Ёнбёны цөмийн төхөөрөмжөө хаав [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      БНАСАУ 14-ны өдөр Ёнбёны цөмийн төхөөрөмжөө хааж, ОУАЭХА-ын ажилтнууд үүнд хяналт тавьсныг БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч 15-ны өдөр гэрчилсэн байна. Солонгос өөрийн амлалтаа биелүүлж, "2.13-ны хамтын баримт бичгийг" хэрэгжүүлэх талаар өөрийн сайн санаагаа илтгэсэн банйа. БНАСАУ Ёнбёны цөмийн төхөөрөмжөө хаасан нь 2003 оны 8-р сард болсон Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын хэлэлцээнээс хойших хамгийн чухал ахиц мөн гэж олон нийт үзэж байна.

      БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч хэлэхдээ, БНАСАУ-д мазут нийлүүлэх нь "Сайн санааны тусламж" биш, харин Солонгосын цөмийн төхөөрөмжөө хаасны нөхвөр юм. ОУАЭХА-ын ажилтнуудын Ёнбён дахь ажиллагаа ч " шалгах ажиллагаа" биш, харин " хяналт тавьж гэрчлэх" ажиллагаа юм гэжээ.

      Аомэний Азийн Дельта банкны БНАСАУ-ын хөрөнгө мөнгийг шилжүүлэх асуудал зохицуулагдсаны дараа, Хойд Солонгос нь ойрын үеэр " 2.13-ны хамтын баримт бичиг"-ийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авсан юм. Хойд Солонгосын ГХЯ 6-ны өдөр илэрхийлэхдээ, 6 талын хэлэлцээний үйл явцыг түргэтгэхийн төлөө, Хойд Солонгос нь 50 мянган тонн мазутыг бүхнийг нийлүүлэхийг хүлээхгүй, харин анхны бүлэг мазутыг зөөвөрлөн хүргэж ирсний дараа Ёнбёны цөмийн төхөөрөмжийг хаах дэг журмыг эхлүүлнэ гэжээ. БНСУ-аас БНАСАУ-д олгох анхны бүлэг 6200 тонн мазутыг 14-ны өдөр БНАСАУ-д хүргэж ирсэн үед БНАСАУ ч Ёнбёны цөмийн төхөөрөмжөө хаана гэж мэдэгдсэн юм.

     Шинжээчид тэмдэглэхдээ, Хойд Солонгосын Ёнбёны цөмийн тоног төхөөрөмжөө хааж битүүмжлэх нь будлиантай явц биш юм, дунд нь өөр асуудал гарахгүй бол нэлээд урагштай явагдаж болох юм. Зангилаа нь дараачийн шатанд хэрхэн явагдах асуудал болно, энэ нь мөн энэ сарын 18-нд болох 6 талын хэлэлцээний тэргүүн нарын хурлын авч хэлэлцэх асуудал юм гэжээ.

     Эн тэргүүнд 2-р сарын 13-ны хамтын баримт бичгийн дагуу дараачийн алхамд БНАСАУ нь бусад талуудтай өөрийнхөө цөмийн бүх төлөвлөгөөний данс бүртгэлээ авч хэлэлцэх хэрэгтэй, Хойд Солонгос өөрийн цөмийн бүх төлөвлөгөөгөө бүхнийг мэдүүлэх хэрэгтэй.

      Хоёрт холбогдох талууд " 2-р сарын 13-ны хамтын баримт бичгийг" тал бүрээр тэнцвэртэй хэрэгжүүлж чадах эсэх нь ч хүмүүсийн анхаарч байгаа асуудал болж байна.

      Гуравт, Хойд Солонгосын цөмийн асуудал маш будлиантай, үүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, холбогдох орнуудын харилцааг хэвийн болгох, мөн хойшид зүүн хойд Азид олон жил энх тайван аюулгүйн систем тогтоох холбогдох орнуудын хооронд эдийн засаг болон эрчим хүчний хамтын ажиллагаа хийх зэрэг багтаж байна.

      ОУАЭХА-ын ерөнхий захирал Мохамед Барадейн өнгөрөгч долоо хоногт БНСУ-д айлчлахдаа хэлсэнчлэн, одоо Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах зангилаа үе болоод байна. Гэвч Хойд Солонгосын цөмийн төлөвлөгөөгөө орхих явц маш будлиантай бөгөөд бэрхшээлтэй байна. Солонгосын цөмийн асуудал ч богино хугацаанд зохицуулагдахад бэрхтэй байна, талууд үүнд тэвчээртэй хандах ёстой. Одоогийн байдлаар 6 талын хэлэлцээнд гарч байгаа нааштай хандлагыг эрхэмд үзэж, өөр өөрийн амлалтаа биелүүлж, 6 талын хэлэлцээний үйл явцыг ахиулан тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж олон нийт үзэж байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\