• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-16 16:25:23    
Хамгийн залуу эмэгтэй доктор

CRI

     Хятадын хамгийн залуу эмэгтэй докторыг Хуан Бинь гэдэг. Тэрээр уул нь Хуананий ургамалын хүрээлэнгийн ажилчин байжээ. Хатуужилтай сурч судалсаны дүнд 1978 онд Хятадын Шинжлэх ухааны академийн Удамшлын судалгааны газрын аспирантаар шалгаж орсон байна. Мэдлэг боловсрол сайтай учраас нэг жилийн дараа Англид сонгогдон очиж суралцав. Англид сурч байгаа хугацаандаа багшийнхаа жолоодло дор Хятадын өөр нэг оюутантай хамтаар ургамалын эсийн судалгааны талаар чухал амжилтад хүрсэн байна. Ингээд 1982 оны сүүлчээр 25 настайдаа Англид докторын цул хамгаалсан байна.

     Цэргийн анхны эмэгтэй доктор: Хятадын цэргийн анхны эмэгтэй доктор бол Цэргийн Ангаах ухааны 3-р их сургуулийн багш Цай Вэньчинь болно. Тэрээр Английн Лондоны их сургуульд 4 жил гаруй сурах хугацаандаа нийт 8 өгүүлэл бичиж, 5-гий нь нийтлүүлсэн бөгөөд төгсөх үедээ 110 мянга гаруй үсэг бүхий докторын цул хамгаалах өгүүлэл бичиж, хүмүүсийн анхаарлын татсан амжилтад хүрсэн байна. 1983 онд тэрээр Лондоны их сургуульд Эсийн судалгааны докторын цул хамгаалж, Хятадын цэргийн анхны эмэгтэй доктор болсон байна.

     Докторантаар шалгаж орсон анхны байлдагч: Хятадын докторантаар шалгаж орсон анхны байлдагч бол Шэньянгийн цэргийн тойрогийн Агаарын цэргийн Барилгын дугаар ангийн байлдагч байсан Жан Шүгуан болно. Тэрээр 1970 оны 12-р сараас цэргийн алба хааж, дайны бэлэтгэл, барилгын үүргээ гүйцэтгэж явахын зэрэрцээ тоо, хийм, физик болон нийгмийн шинжлэх ухааны мэдлэг шамдан сурсан байна. 1978 онд тэрээр Хятадын хэмжээний нэгдэлтэй шалгалтаар Зүүн хойтын багшийн их сургуулийн Гүн ухааны салбарт элсэж, нэг жил урьдчилан бакалавар цул хамгаалсан байна. Дараа нь тэрээр аспирант болж, 1984 оны 7-р сард магистарын цул хамгаалж төгсөөд цэргийн ангидаа буцан очиж багшилж байгаад докторант шалгаж ороод Хятадын Ардын Чөлөөлөх Армийн нийгмийн ухааны докторант шалгаж орсон анхны байлдагч болсон байна.

     Ажилаж байгаад докторант болсон анхны хүн: Хятадын ажилаж байгаад докторант болсон анхны хүн бол Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын газрын 34 настай туслах инженер байсан Лю Инжянь юм. Тэрээр гараар бичсэн ханзийг унших тооцоолон бодох машин судлан бүтээгээд нэрд гарсан юм байна. 1987 оны 6-р сарын 2-ны өдөр тэрээр Хятадын Шинжлэх ухааны академийн Автоматик судалгааны газарт докторантаар элсүүлсэн байна.

     Эртний сонгодог уран зохиолын анхны доктор: Хятадын эртний сонгодог уран зохиолын анхны доктор бол Наньжин их сургуулийн Хятад хэлний салбарын аспирант Мө Лифэн болно. 1984 оны 10-р сард тэрээр доктор цул хамгаалж, Хятадын эртний сонгодог уран зохиолын анхны доктор болсон байна. \Цэцэн орчуулж, хянав\