• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-16 18:13:50    
Хөдөө нутгийн тосгоны ажил хэргийг ил тод болгох болон ардчилсан удирдлага нааштай амжилтад хүрэв [Radio]

CRI

      Сүүлийн жилүүдэд, Хятадын олон газрынхан идэвхтэй хайлт хийж, хөдөө нутгийн тосгоны ажил хэргийг ил тод байлгах болон ардчиллаар удирдах олон сайн арга, туршлагыг бий болгон нэвтрүүлж ирсэн байна. Ойрын өдөр Хятадын засгийн газар эдгээрийн дотроос зарим шинэ үүдэлттэй арга туршлагыг илээр хөхүүлэн сайшаасав. Эдгээр арга туршлага нь тариачдын улс төрийн эрхийг хамгаалж, Хөдөө тосгоны эдийн засаг нийгмийн тогтвортой байдал болон хөгжлийг ахиулсан байна, засгийн газар өнөө эдгээр сайн арга туршлагыг өргөн уудам хөдөө нутагт нэвтрүүлж байна гэж Хятадын Ард иргэдийн засаг захиргааны яамны албаны хүн илэрхийллээ.

     Хятад улс 900 гаруй сая тариачинтай. Хятадын нийгэмд ардчиллын ажлыг өрнүүлэх, ялангуяа анхан шатанд ардчлал нь эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах тул хөдөө тосгоны анхан шатны ардчилал нь туйлын чухал юм. Хятадын Ард иргэдийн засаг захиргааны яамны анхан шатны засгийн эрх хорооллын ажлын хэлтэсийн дарга Жань Чэнфү тэмдэглэхдээ,

     Нийгмийн ардчиллын салбарт үндэс суурийн үүрэг гүйцэтгэх болон хамгийн нөлөөлөх хүчинтэй нь хөдөө тосгон мөн. Учир нь нэг талаар хөдөө тосгоны анхан шатны ардчилалыг өрнүүлсэн цаг нэлээд урт, нөгөө талаар манай орон бол хөдөө аж ахуй гололсон том улс юм, 1 тэрбум 300 сая хүн ардын гол цогц нь тариачин юм гэжээ.

     Дорнод нутгийн тэнгисийн эрэг дагуугийн Жян сү мужийн Тай Цан хотын хөдөө тосгон нь сүүлийн жилийн турш тосгоны талбай өргөжсөнөөр зарим тариачид өмнөхтэйгээ адил тосгоны хэрэг явдалд оролцож чадахгүй болжээ. Иймээс тосгоны зарим иргэд санаагаасаа тосгоны иргэдийн төлөөлөгчийн хэсэг байгуулж, иргэдэд тосгоны ажил хэргийг байнга мэдээлж, иргэдийн санал, зөвлөмжийг авч ирэв. Иргэдийн иймэрхүү төлөөлөгчийн хэсгийн хурал нь бүх тосгоны иргэдийг тосгоны үйл хэргийг ил тод байлган хяналт тавьж удирдахад оролцуулсан байна.

     Үүнээс гадна, зарим газрынхан тосгоны ажил хэргийг ил тод байлгах, ардчиллаар удирдахад оршиж байгаа зарим зохицуулалт нь зүй зохисгүй, уялдаа холбоо хүрэлцэхгүй асуудалд чиглүүлэн тосгоны ажил хэргийг удирдах дүрмийн нэн боловсронгуй нарийн ширийн болгосон байна. Шань дүн мужийн Ри жао хотын Дүн ган дүүргийн хөдөө тосгоноор жишээлээд хэлэхэд, сүүлийн жилүүдэд, тосгоны үйл хэргээр олон нийтийн санал асуулага хийх арга нь бүх дүүргийн хөдөө тосгоны 10 мянга гаруй ширхэг томоохон хэргээр олон нийтийн санал асуулага хийж, хөдөө тосгоны ус, цахилгаан ашиглах дүрмийг өөрчлөх, нүүлгэж шилжүүлэх, газрыг зохицуулах болон газар ашиглах зэрэг эгзэгтэй асуудлыг үр ашигтай зохицуулсан байна.

     Тосгоны үйл хэргийг ил тод байлгах, ардчиллаар удирдах шинэ арга хэмжээ нь хөдөө тосгоны нийгмийн эвсэг зохицонгүй байдал болон эдийн засгийн хөгжлийг шууд түлхэн ахиулсан байна гэж холбогдох мэргэжилтнүүд хэлсэн байна. Хятадын Ард иргэдийн засаг захиргааны яамны анхан шатны засгийн эрх хорооллын ажлын хэлтэсийн дарга Жань Чэнфү хэлэхдээ, Хятадын тариачид оюун ухаан, үүдэлт бүтээлээрээ анхан шатны ардчилсан дүрмийг хөгжүүлэн боловсронгуй болгож байна гэлээ.

     Тэрээр тэмдэглэхдээ, Нийгмийн анхан шатны ардчилсан улс төрийн дүрмийн хөгжил нь өөрийгөө боловсронгуй болгон хөгжүүлж байгаа үйл явц мөн, хөдөө тосгоны ард иргэд өргөнөөр оролцсон нөхцөлд хөдөө тосгоны анхан шатны ардчилал ялангуяа ардчиллаар удирдах салбарт асар их ахиц гарсан байна. Энэ асар их ахицад хамгийн ил тод харагдаж байгаа зүйл нь дүрмийн байгуулалт тасралтгүй шинэдэж, тариачдын туйлын их үүдэн бүтээх чадвар шинийг бүтээх чадварыг харуулж байна гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\