Манай радиогийн мэдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал энэ сарын 18-19-д Бээжинд болох гэж байна. Энэ хурал бол 6 талын 6-р ээлжийн хэлэлцээний анхны хурал завсарлаад 4 сар болсны дараа болж байгаа болохоор үнэхээр хялбар биш юм. Үүнээс өмнө Солонгосын цөмийн асуудлын тухай нааштай байдлууд нь хүмүүсийг энэ удаагийн хурлыг нэн ч хүсэн хүлээлгэх болжээ. Зарим харш саадыг давсны дараа, 6 талын хэлэлцээний ахиц товлосон ёсоороо болж байна гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Японы судалгааны институтын орлогч дарга профессор Жин Ши дэ үзсэн байна.
Ионбёний цөмийн төхөөрөмжөө хаасан гэж 14-ны өдөр БНАСАУ нь Америкт мэдэгдэж, мөн өдөр нь БНСУ анхны бүлэг 6200 тонн мазутаа БНАСАУ-д хүргэн өгч, ОУАЭХА-ийн 10 шалгагч 5 жилийн дараа дахин БНАСАУ-д хүрсэн байна. Эдгээр ахиц бол олон улсын хамтын нийгэмлэгийн удаан хугацаанд хүсэн хүлээсэн ахиц мөн, 6 талын хэлэлцээний үйл явц товлосон ёсоороо болж байгааг энэ нь харуулж байна гэж Жин Ши дэ үзсэн байна.
" Аомэний Азийн Дельта банкинд хадгалж байсан БНАСАУ-ын хөрөнгө мөнгөний энэхүү тогтворгүй хүчин зүйлээс болж зогссон 6 талын хэлэлцээний үйл явц дахин урагш алхам хийснийг бид олж харлаа, бид хэдийгээр цаг алдсан боловч, " 9.19-ын хамтын мэдэгдэл" болон " 2.13-ны хамтын баримт бичиг"-ийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл өөрчлөгдөөгүйг бид харсан байна. Иймээс холбогдох талын харж байгаа одоогийн байдал бол даруй анхан шатны ажлыг биелүүлэх нэгдүгээр зорилт болох юм. Даруй БНАСАУ Ионбёний цөмийн төхөөрөмжөө хаасан, бусад талууд эдийн засгийн анхны нөхвөр өгөх бэлтгэл хийж, энэ шат нэгэнт эхэлсэн банйа. Үүнийг бид алдсан цагаа нөхөж авчирлаа, 6 талын хэлэлцээ өмнө товлосон ёсоороо үргэлжлэн урагшлах хэвийн замдаа орсон гэж үзэж болох юм" гэжээ.
Солонгосын цөмийн асуудлын 6 талын хэлэлцээ эхэлснээс эхлээд өнөөдрийг хүртэл энэ үйл явц ерөөс хялбар байгаагүй гэж Жин Ши дэ үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,
"Энэ удаагийн тэргүүн нарын хурал нь Аомэний Азийн Дельта банкинд Солонгосын хөрөнгө мөнгийг битүүмжилсэн явдал шийдвэрлэгдсэний дараа, дахин 6 талын хэлэлцээний 6-р ээлжийн анхны хэлэлцээ завсарлах үеийн хуучин хэвдээ буцсан гэж би үзэж байна. Миний бодлоор энэ удаагийн хурлын гол агуулга бол даруй " 2.13-ны хамтын баримт бичиг"-ийг хэрэгжүүлэх явдал болно, даруй Солонгосын цөмийн зэвсэггүй болох талаар анхны алхам хийхэд чиглэх явдал мөн. Энэ бол хамгийн сүүлчийн алхам биш, бас том алхам ч биш, энэ бол анхны алхам, даруй Солонгосын цөмийн асуудлыг дахин хурцдуулахгүй гэсэн болно. Дараачийн алхам бол даруй Солонгосын цөмийн асуудлыг тууштай зохицуулах гэсэн болно. Бүгдээрээ ярилцаж байгаад " 2.13-ны хамтын баримт бичиг"-ийг бодитой хэрэгжүүлэх хэлэлцээрүүд бүрэлдүүлэх хэрэгтэй байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|