• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-17 15:22:11    
Хятад улс үндсний шинжлэх ухаан техний дэмжих төлөвлөгөө хэрэгжүүлж байна

CRI

      Хятад улс саяхан үндсний зэрэглэлийн шинжлэх ухаан техникийг дэмжих төлөвлөгөө хэрэгжүүлж, шинжлэх ухаан техникийн хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх дэмжилгийг тал бүрээр дээшлүүлсэн байна.

      Энэ төлөвлөгөөг үндсний шинжлэх ухаан техникийг дэмжих төлөвлөгөө болно. Энэ оны 2-р сараас албан ёсоор хэрэгжүүлж эхлэн, 30 тэрбум юаний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Энэ төлөвлөгөөгөөр дамжин хойшдын хэдэн жилд эдийн засаг нийгмийн хөгжлийг боогдуулж байсан эрчим хүч, эх баялаг, байгаль орчны зэрэг асуудлыг намжааж, олон нийтийн үйлчилгээний салбар дахь шинжлэх ухаан техникийн төвшинг тал бүрээр дээшлүүхийг Хятадын Засгийн газар хүсэж байна. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн хатагтай Чэн Жийли уг төлөвлөгөөг танилцуулж хэлэхдээ,

      Энэхүү төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байгаа нь эдийн засгийн байгуулалт болон нийгмийн хөгжилд шууд үйлчилэх болно. Хятад улс энэхүү төлөвлөгөөгөөр дамжин олон нийтэд ашигтай техник болон аж үйлдвэрийн зангиласун техникийг судлан хөгжүүлж, бие даасан оюуны өмчийн эрхтэй чухал бүтээлүүд олж, олон улсын өрсөлдөх хүчинтэй аж ахуйн нэгжийг тэтгэн хөгжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийг боогдуулж байгаа асуудлыг зохицуулах болно гэжээ.

      Үндсний шинжлэх ухаан техникийг дэмижх төлөвлөгөө нь үндсний шинжлэх ухаан техникийн судалгааг гүнзгийрүүлэх төлөвлөгөөний замгамж болно. өнгөрөгч зууны 80-аад оноос үндсний шинжлэх ухаан техникийн судалгааг гүнзгийрүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлснээс нааш Хятад улс эрлисжүүлсэн усан тутрага, хөх мөрний гурван хавчлын усан ашиглалтын барилга, Чин Шаний цөмийн цахилгаан станцын байгуулалт зэрэг зарим аж үйлдвэрийн зангиласун техник болон хамтаар ашиглаж болох техникийг судлан хөгжүүлж, эдийн засаг нийгмийн асарих үр өгөж олсон байна.

     Хятад улс нэгэнт хөгжлийн үе шатанд орож, эрчим хүч, эх баялаг, байгаль орчин, өвчин хижгээс сэргийлэх, аж үйлдвэрийн өрсөлдөх хүч, олон нийтийн аюулгүй байдал зэрэг олон талд бүр өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна. Иймээс уридын хэрэгжүүлж байсан үндсний шинжлэх ухаан техникийн судалгааг гүнзгийрүүлэх төлөвлөгөө нь цаг үетэй зохицохоо байжээ.

      Ийм учраас Хятад улс үндсний шинжлэх ухаан техникийн судалгааг гүнзгийрүүлэх төлөвлөгөөний үндсэн дээр үндсний шинжлэх ухаан техникийг дэмижх төлөвлөгөөг боловсруулж, нийт хятадын шинжлэх ухаан техникийн давуулаг эх баялагийг төвлөрүүлэн улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих болно. Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны хөгжлийн төлөвлөгөөний газрын дарга ноён Ван Шяо фан танилцуулж хэлэхдээ, энэхүү дэмжих төлөвлөгөө нь хөдөө аж ахуй, материал, боловсруулах аж үйлдвэр зэрэг 11 салбарыг хамарч, 350 төсөлд дэмжилэг үзүүлэх болно. Одоо нэгэнт анхны төслүүдийг батлаад байна.

      Анхны төлөвлөгөөнд 147 төсөл багтаж, нийт 7 тэрбум 350 сая юаний хөрнгө мөнгө тохируулаад байна. Төв санхүүгийн тохируулсан энэхүү мөнгө нь аж ахуйн нэгж болон бусад холбогдох талын хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх болно гэжээ.

      Бээжингийн Тянь Хүй хуа дижитал техникийн компаний судлан хөгжүүлж байгаа өнгөт Ехогийн тоног төхөрөмж нь энэхүү анхны бүлэг дэмжилгийн төлөвлөгөөнд хамрагдсан байна.

     Тус компаний хариуцалгатан ноён Шэн Жянь лий сурвалжилагчид танилцуулж хэлэхдээ, ийм тоног төхөрөмжийг судлахад шинжлэх ухаан техникийн судалгааны зардал нь даруй 10 сая юаниаас дээш шаардагдах юм. Тянь Хүй хуа компани шиг ийм том биш компанид авч хэлвэл асар их эрэсдэлтэй болох юм. Гэвч энэ төсөл нь үндсний дэмжих төлөвлөгөөнд хамрагдснаар судалгааны ажил нь зөвхөн аж ахуйн нэгжийн хувийн ажил биш болно.

      Улсаас 3сая юаний хөрөнгө оруулж, аж ахуйн нэгж 3 сая юаний хөрөнгө оруулана. Шинжлэх ухаан техникийн төсөл хэрэгжүүлэхээр дамжин бид нийгэм дээрээс 10 дахин илүү хөрөнгө мөнгө татан авчирч чадна. Үндсний шинжлэх ухаан техний дэмжих төлөвлөгөө нь зуучын үйлдэл үзүүлсэн байна гэжээ.

      Үндсний шинжлэх ухаан техний дэмжих төлөвлөгөө нь эх баялагийг дэмжих чухал салбар болгох болно. 2010 он гэхэд Хятад улс уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр дамжин 3—4 том оврын уурхайн нөөц илрүүлж, аж үйлдвэрийн хэрэглэх усыг дахин давтан ашиглах хэмжээг дээшлүүлж 80 хувьд хүргэж, далайн ус ашиглах зангиласун техникийг хөгжүүлэх болно.

      Үүний зэрэгцээ эрүүл мэнд, зам харилцаа тээвэр зэрэг ардын амьдралтай нягт холбоотой шинжлэх ухаан техникийн судалгааны төслийг ч уг дэмжих төлөвлөгөө нь гол дамжих тал болгоно. Бээжин хотын нийгмийн аюулаас хамгаалах газрын зам харилцааны удирдалгын газрын зохицуулах төвд Үндсний шинжлэх ухаан техний дэмжих төлөвлөгөөний чухал төсөл болох зам харилцааны удирдалгын оюуны чадавхтай системийг ашигласан байхыг сурвалжилагч ойлгож мэдээлсэн байна. Энэхүү систем нь Бээжин хотын 5-р тойргийн дотрох зам харилцааны байдалд хяналт тавьж чадах бөгөөд авто машин өдөр ирэх тутам олон болж байгаа байдалд зам харилцааны удирдалгын оюуны чадавхыг биелүүлэх болно. Энэ системийг ашигласнаар Бээжин хотын замын уулзар газрын машин нэвтрүүлэх хэмжээ 12 хувь гаруйгаар дээшилсэнийг бүрэтгэл харуулсан байна.

     Бээжин хотын нийгмийн аюулаас хамгаалах газрын зам харилцааны удирдалгын газрын зохицуулах төвийн хариуцлагтан ноён Ү Шян ли танилцуулж хэлэхдээ,

     Шинэ системийг ашиглснаар замын цагдаа мэдүүлэг авснаас тухайн газар очих болтол дунджаар 3.6 минут л хэрэглэх болсон, өнгөрсөнд бол 10-аас 20 гаруй минут ч хэрэглэж байсан юм гэжээ.

      Үүнээр ч барахгүй өндөр хурдацтай соронзон дүүжинт зам харилцаа ч гол дэмижх төсөл болж, Хятад улс хойшдын хэдэн жилд соронзон дүүжинт зам харилцааны удирдалгын системийг улсын дотооддоо үйлдвэрлэхийг биелүүлж, цагт 500 км хурдлах өндөр хурдацт соронзон дүүжинт төмөр замыг судлан үйлдвэрлэхээр байна.

      Үндсний шинжлэх ухаан техний дэмжих төлөвлөгөө гүнзгийрэн хэрэгжигдэхийг дагалдан шинжлэх ухаан техникийн эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх толгуурь хүчин нь тал бүрээр дээшлэх болно гэж Хятадын шинжлэх ухаан техникийн салбарынхан нийдэм үзэж байна.