• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-17 15:33:24    
Хэ бэй мужид хөрөнгө оруулж аж үйлдвэр хөгжүүлж байгаа Тайваний бизнесмен Хуан Чжаочин

CRI

     Өвчин эмгэгтэй, тэргэнцэр дээр сууж ажилладаг Тайваний харьяат Хуан Чжаочингийн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж нь Хятадын умард нутгийн Хэ бэй мужийн Тайваний бизэесменийн хөрөнгө оруулалсан хамгийн том аж ахуйн нэгж болно.

     Хуан Чжаочинь бол Тайваний Хуа лянь олон улсын нэгтгэлийн ерөнхий захирал. 1997 оны 12-р сард урилгаар Хэ бэй мужийн луань сяньд ирж хөрөнгө оруулалтын орчин ахуйн байдалтай танилцсан байна. Үзэн байцаах явцад орон нутгийн засгийн газраас Хуан Чжаочинг маш харж халамжилсан. Хуан Чжаочин мэдрэл, үе хөшүүний өвчинтэй. Иймээс Луань сяны засгийн газраас түүнд жолооч, тогооч тохируулж, амьдралд нь харгалзал үзүүлжээ. Үүнд тэрээр их баярлан талархаж байжээ.

     1999 оны 5-р сард Хуан Чжаочин 2 сая 600 мянган ам долларын хөрөнгө оруулж, Тань шаний Хуа лянь хуванцар үйлдвэрлэх бүрэн бус хувьцаад компани байгуулжээ.

      Хуа лянь хуванцар үйлдвэрлэх бүрэн бус хувьцаад компани байгуулагдаад сайн үр ашигтай ажилласан байна. Аж ахуйн нэгжийн үр ашиг сайн болохоор тэрээр хөрөнгө оруулалтаа өргөтгөхөөр шийджээ. 2001 онд Хуан Чжаочин 85 сая ам долларын хөрөнгө оруулж, 2004 оны 7-р сард Тань шаний Хуа лянь хоолойн сэлбэг бүрэн бус хувьцаад компани байгуулжээ. Энэ нь Хэ бэй мужин Тайваний бизнэесменийн хөрөнгө оруулсан хамгийн том аж ахуйн нэгж болно.

     Компани байгуулж хөгжүүлэх явцад Хуан Чжаочингийн аж ахуйн нэгжийг Луань сяний засгийн газраас доривтой дэмжлэг туслалцаа үзүүлжээ. 2003 оны 6-р сард Луань сяний засгийн газраас сяны хотын зүүн хойт хэсэгт Тайваний бизнесменийн аж үйлдвэрийн хүрээлэн байгуулав. Энэ нь Хэ бэй мужийн батлан тогтоосон цорын ганц Тайваний хөрөнгө оруулсан мужийн хэмжээний эдийн засгийн техникийн нээн хөгжүүлэх район болно.

     Хуан Чжаочин ажил төрлөө хөгжүүлэхийн зэрэгцээ түүний өвчин ч ялааршсан байна. Чин Юитан гэдэг хятад эмчээр эмчлүүлээд бие нь тэнхрэн эдгэрсэн байна. энэ бол гайхамшиг юм гэж тэрээр ярж байлаа.

      2007 онд тэрээр дахин 290 сая ам долларын хөрөнгө оруулж, Хуа лянь хоолойн сэлбэг компанийн хоёрдохь хугацааны барилгын ажлыг эхлүүлж, хятадын умарт нутаг, цаашилбал Хятадад химийн аж үйлдвэрийн барилгын материалын хамгийн том бааз байгуулахаар төлөвлөж байна.