• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-17 15:34:53    
Хүүхдүүдийн нүдийг нээж, оюуныг гэгээрүүлэгч нэвтэрхий толь

CRI

     Бээжнгийн үндстний хэвлэлийн газраас орчуулж редакторлосон "Хятадын хүүхдийн нэвтэрхий толь" бол хэл хэлэлэг тод ойлгомжтой, элбэг баялаг агуулгатай, урам багыг татсан зураг хавсаргаснаар нүдийг нээж, оюуныг гэгээрүүлэгч томоохон бүтээл болсон байна. Энэ ном шинэ зууны хүүхдүүд багачуудын ертөнц дэлхийг нүдээрээ үзэхэд өв соёлын гэрэл хялбаргаа цацруулах болно. Үндэстний соёл шинжлэх ухаан хөгжмөжин сая дэлхийн хөгжсөн орнуудтай мөр зэргэцэн яваж, хүн төрөлхтөнд агуу их үйлс бүтээж чадна.

     Үндэстний хэвлэлийн газар хүүхдийн соёл боловсролыг маш чухалчлан үзэж, их цар хэмжээний мөнгө төгрөгийг зарцуулж байгаад үндэстний цөөнхий хэл дээр тус номыг орчуулан, үндэстний үг хэл үсэг бичгээр соёл сургуулийн мөр хөөж яваа хүүхдүүдийн оюун ухааныг нээхэд уйгагүй хүчин зүтгэлээ гаргасан байна. Энэ номоос дэлхий ертөнцийн хөгжил хуврал, бүрэлдэл тогтнол, хүн амьтны улирал хуврал, хөгжил дэвшлийн түүх, уран авьяастны оюун ухаан үзэл сэтгэлээр амьд дүр болгосон үлгэр домог, утга урлаг, уламжлалт зан заншил, үндэстний гарал үүсэлт, орон сууцын онцлог байршил, эрт эдүгэгийн авто машны үүсэл хөгжил, хүний бие бялдарын хүмүүжил, компьютер зэрэг орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшил, эх орны торгон хилээ хамгаалж яваа цэрэг анги, тамир спортын хөдөлгөөний төрөл зүйл, үүсэл хөгжлийн явц, сансар аялал, одон гаргийн хайн шинжлэл, агаар мандлын тухай шинжилгээ, амь насны эх үүсвэр, олон төр гүрний мөхөл мандал, эртний түүх соёл, урт удаан явцат дундад гүрэн, шашин шүүтлэг, утга урлагийн сэргэлт, Францын их хувьсгал, дэлхийн их дайны хэрэг хувьслын эхлэл төгслийн явц, таван тив дөрвөн далайд оршин амьдраа улс гүрэн, үндэстэн ястан зэрэг өргөн их мэдэлгийг хамарсан энэх нэвтэрхий толь Монгол хүүхэд багачуудын өмнө монгол сайхан хэлээрээ дэлгэгдэх боллоо.

     Энэ номд багтагдан орсон өргөн их мэдлэг хүүхэд багачуудын оюун ухааныг нээж, мэдлэг боловсролтой явахад нь маш их ач тусаа хүртээнэ гэдэгт итгэж байна. Эрдэм мэдэлгийн алтан фонд болсон энэ номыг бага балчир насандаа олж унших нь цаг үеийн сайхан тохиолдол байж даарна. Энэ аз тохиол соёл сургуулийн зам мөр хөөгч бүхэнд байж даарна. Хүүхэд багачууд маань ой ухааны хөмөргийн цагаан зайдаа эрдэм мэдэлгийг нөөцлөн явахаас өөр үнэ цэнтэй өв хөрөнгө хаа байхав. Энэ өвлөсөн бүхэн та нарын насан туршийн хань байж их үйлс бүтээхийн адтан тулгуур болох нь лавтай.