• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-17 16:49:28    
Хятадын онцлогтой социализмийг өчүүхэн ч гуйвшгүйгээр баримтлах болно [Radio]

Хятадын Олон Улсын Радио

Манай радиогийн мэдээ, ХКН-ын дээд удирдах хүн Хү Жиньтаогийн 6-р сарын 25-нд хэлсэн үг нь Хятадын нийгмийн олон салбарын өнөөгийн хөгжилтэй ярилцаж байгаа сэдэв болж байна. Хү Жиньтао хэлсэн үгэндээ Хятад улсад тулгарч байгаа шинэ байдлыг задлан судалж, эрх баригч ХКН Хятад улсыг хэрхэн удирдан хэлбэрэлтгүй хөгжил дэвшлийг биелүүлэхийг тодорхойлон өгүүлсэн байна. Хятадын онцлогтой социализмийг өчүүхэн ч гуйвшгүйгээр баримтлан хөгжүүлэх бол энэ хэлсэн үгэнд уламжилж байгаа улс төрийн гол мэдээ болох юм гэж ХКН-ын онолын судалгааны нэрт эрдэмтэн Лю Хайтао үзсэн байна.

     Сүүлийн жилүүдэд ХКН-ын чухал чухал хурал цуглаан болохоос өмнө намын удирдах хүмүүс ер нь төвийн намын сургуульд үг хэлж, улс төрийн хүрээ хэмжээг макро зураглан, төрөл бүрийн онол болон үзэл санааны урсгалыг журамжуулж байдгийг Хятадын хэвлэл мэдээлэл болон эрдэм шинжилгээний салбарынхан анхааралдаа авлаа. Хү Жиньтаогийн энэ удаа төвийн намын сургуульд муж яамны шатны өндөр тушаалын албаны хүмүүст үг хэлсэн нь яг таван жилийн дараа болох гэж байгаа ХКН-ын их хурал хуралдахаас өмнөхөн тохиож байгаа юм.

      Түүний хэлсэн үг нь эхлэнгүүтээ Хятадын онцлогтой социализмийг хураангуйлаад орчин үеийн Хятадын хөгжил дэвшлийн далбаа гэж тодорхой дэвшүүлж, шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг нэн нарийн тодорхойлон өгүүлсэн байна. Хятадын онцлогтой социализим гээч юу бэ? Гэсэн тухай ХКН-ын төв хорооны намын сургуулийн нийгмийн байгууллын адилтгалын сургалтын тасгийн эрхлэгч профессор Лю Хайтао хэлэхдээ: нэг төрлийн байгуулал болсны хувьд, нэг зүйлийн нийгмийн хэлбэр болсны хувьд, Хятад улс нь социализмийн хамтын чанартай байх үндсэн дээр, түүнд цог бадруун бат орших хүчин олгож, тэр нь голцуу эдийн засаг, улс төр, соёл гурван асуудал дээр илэрч байна гэжээ.

     Тэр хэлэхдээ, "эдийн засгийн талаас авч үзвэл, бид үйлдвэрлэлийн хэрэгслийг нийтийн болгох гол цогцыг тогтоож, олон төрлийн эдийн засгийн бүрэлдэхүүн хамтаар хөгжих ийм социализмийн анхан шатны эдийн засгийн үндсэн тогтолцоо тогтоож, бид зах зээлийн эдийн засгийн хэлбэрээр эх баялаг хуваан, үйлдвэрлэл зохион байгуулж байна. Энэ бол манай онцлог юм. Улс төрийн талаар бид ард түмэн эзэн мэдэхийг хэрхэн биелүүлж байгаа бэ? Гэвэл ардын төлөөлөгчдийн их хурал гэх энэ улс төрийн үндсэн дүрмээр, мөн ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвшилцэх дүрэм, үндэстний районы өөртөө засах дүрэм хэрэгжүүлж байгаа бөгөөд бас манай оронд " нэг орон хоёр систем" гэх онцгой дүрэм хэрэгжүүлж байна. Энэ бол даруй Хятадын онцлог юм. Соёлын талаар бид марксизмийн жолоодох үзэл санаа болон өрнөдийн боловсны үр бүтээл Хятадын шилдэг соёлын уламжлалыг хослуулан нэгтгэж байна.

     Шинэ Хятад улсын түүхэнд, Хятадын коммунист намын гишүүд социализм байгуулах энэхүү томоохон асуудлыг тасралтгүй хайн судалсаар ирсэн байна, Хү Жиньтао тэргүүтэй ХКН-ын шинэ үеийн улс төрчид засаг төрөө бүх талаар хөгжүүлэх удирдах байранд гарсны дараа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх үзэл болон эвсэг зохицонгуй нийгэм байгуулах зэрэг өдий төдий маш чухал стратегийн үзэл санаа дэвшүүлж, Хятадын өвөрмөц онцлогтой социализмийг баялаг агуулгатай болгож хөгжүүлсэн байна.

     Хү Жиньтаогийн дэвшүүлсэн "Хүний төлөө байх" үзэл баримтлал нь олон нийтийн анхаарлыг нэн илүү татаж байна. Өөрчлөлт хийж нээлттэй байлгасны дараа, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо баталгаажин боловсронгуй болсон байна, Хятадын нийгмийн ажлын хуваарилалт цаашид гүнзгийрч, нийгмийн шинэ шинэ давхрагууд бий болсон байна. Лю хайтао хэлэхдээ,

     "Хүний төлөө байх" гэдэг бол зөрөөтөй байхыг хүлээн зөвшөөрч чухалд үзэх явдал мөн, үүний зорилго нь чадлын хэрээр ажиллаж, өөр өөрийн байр сууриа олж, хүн ард нийтээрээ эвсэг зохицонгуй зэрэгцэн орших гэсэн болно. Хуулийн хувьд хүн бүхэн эрх тэгш байх учиртай, ийм байманжин сая хүмүүс хоорондоо, нийгмийн адил бус давхрагууд хоорондоо эвсэг зохицонгуй байж чадна. \Буян орчуулж, Пэрлаймаа, Г. Сайн-Өлзий хянав. \