Америкийн Ерөнхийлөгч Буш 16-ны өдөр Цагаан ордонд үг хэлж, Израиль, ПҮЭБ мөн Израиль Палестины зарим хөрш орнуудыг оролцуулсан олон улсын хурал хуралдуулж, Дундад дорнодын энхийн хэлэлцээг эхлүүлэхийг уриалсан байна. Палестин Израиль хоёр тал 17-ны өдөр Бушийн хэлсэн үгийг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч Бушийн санал нь бодит агуулгагүй мөртөө Палестины эсэргүүцлийн хөдөлгөөн Хамас, Иран болон Сири зэрэг бүс нутгийн гол үүргийг хамруулаагүй тул бодит үр ашигтай болоход бэрх юм гэж шинжээчид тэмдэглэсэн байна.
Ж.Буш хэлсэн үгэндээ, Дундад дорнодын энхийн асуудлын олон улсын хурлыг энэ оны намар хуралдуулж, энэ хуралд Израиль, Палестин болон Израилийг хүлээн зөвшөөрч, Палестин Израиль хоёр орны энх тайвнаар зэрэгцэн оршихыг дэмжигч хөрш орнуудыг оролцуулж, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс хурлыг даргална гэж тэмдэглэжээ. Тус санхүүгийн жилд Палестинд 190 сая ам.долларын тусламж үзүүлэх бөгөөд Аббаст туслан Палестины аюулгүйн хүчинд өөрчлөлт оруулах ажилд нь тусална гэж Буш бас мэдэгдсэн байна. Үүнээс гадна Буш бас Палестин Израиль хоёр тал эрхбиш өөрийн амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэж онцлон, зэвсэгт хүчинд цохилт өгч, хууль бус зэр зэвсгийг нь хурааж авахыг Палестины шинэ засгийн газарт шаардсан бөгөөд Израиль эрхбиш оршин суугчдын цэгийг өргөтгөхөө зогсож, хууль бус харуулын газраа цуцлан, ПҮЭБ-ын дарга Аббаст туслан Палестины эдийн засаг болон хүмүүнлэгийн байдлаа сайжруулахыг шаардсан банйа.
Палестин Израиль хоёр тал цөмөөрөө Бушийн саналыг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Палестин Израилийн албаны тал нь хэдийгээр Бушийн дэвшүүлсэн энхийн саналыг сайшааж байгаагаа илэрхийлсэн боловч, Палестин Израилийн маш олон албаны хүмүүс тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн бүгдээр Бушийн санал бодитой үр дүнд хүрч чадах эсэхэд эргэлзээтэй байгаагаа илэрхийлж байна.
Эн тэргүүнд Бушийн дэвшүүлсэн төсөлд, энэ удаагийн олон улсын хуралд Палестин Израилаас гадна, ихэвчлэн Арабын ертөнц дэх Америкийн холбоотон орон, тодруулбал Иордан, Египет болон Саудын Араб зэрэг орнууд оролцоно, харин Палестины чухал байгууллага Хамасыг уриагүй юм байна, мөн тус хуралд уригдаагүй оронд бас Иран болон Сири зэрэг Дундад дорнодын энхийн үйл явцтай нягт холбоотой орнууд байгаа юм байна.
Энхийн хэлэлцээ нь мөргөлдөгч талуудын хэлэлцээ болох тул эрхбиш талуудыг оролцуулах хэрэгтэй. Харин Бушийн дэвшүүлсэн олон улсын хуралд Америк Израильд дайсан хэмээн үзэгдэж байгаа Хамас, Иран болон Сири зэрэг улс орон болон байгууллагыг оролцуулаагүй юм байна, тэд хэрвээ энэ олон улсын хуралд оролцохгүй юм бол хурал нь бодитой үр дүнд хүрэхэд бэрх болно, харин үүний эсрэгээр олон талын санал мөргөлдөөнийг хурцдуулах болно гэж шинжээчид тэмдэглэв. Дараад нь Бушийн энхийн санал нь Палестин Израиль хоёр өөр өөрийнхөө үүргээ биелүүлсэн үндсэн дээр тулгуурлаж байгаа юм. Үүнд Палестин нь зэвсэгт байгууллагад цохилт өгөх, Израиль оршин суугчдын цэг байгуулахаа зогсоох зэрэг багтаж байна. Эдгээр нөхцөл нь 4 жилийн өмнө албан ёсоор эхлүүлсэн Дундад дорнодын энхийн "Замын зураг" төлөвлөгөөнд тогтоосон талуудын үүрэг болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд Палестин Израилийн хооронд маш олон асуудал оршиж ирсэн болохоор, эдгээр асуудал нь Бушийн дэвшүүлсэн санал бодит үндэс суурьгүй хийсвэр зүйл болж магадгүйг харуулж байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|