ХОУР-гоос зохион явуулсан "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" мэдлэгийн уралдаан нь 5 сар гаруй үргэлжлээд энэ оны 7-р сарын 3-ны өдөр өөр өөр 10 орны сонсонгч маань Бээжинд хүрэлцэн ирж, хятад оронд хийх айлчлалаа эхлүүлсэн байна. Энэ удаагийн уралдаанд манай радио нийт 43 төрлийн хэлний радио нэвтрүүлэг болон онлайнаар 400 гаруй цагйин нэвтрүүлэг цацаж, дэлхийн улс түмэнд Сычуань мужийн эдийн засаг, соёл болон нийгмийн хөгжлийн байдлыг танилцуулж, үүний зэрэгцээ Сычуань мужийн аялал жуулчлалын эх баялаг, гайхамшигтай сайхан байгалийн өнгө үзэмж болон хүн ардынх нь ёс заншлуудаас тал бүрээр танилцуулж, сонсогч түмний дунд өргөн тусгал гаргасан байна. Нйит 5 сар гаруй үргэлжилсэн энэ уралдаанд гадаадын олон сонсогч идэвхтэй оролцож, 142 улс орон бүс нутгаас 676 мянга 959 ширхэг хариулт авч, энэ уралдаанд өөр өөр 10 орны сонсогч тусгай байранд шалгарсан байна.
Уралдаанд тусгай байранд шалгарсан сонсогчид Монгол, Орос, Америк, Герман, Марокко, Иран, Энэтхэг, Вьетнам, Рмын, Италь зэрэг 10 орны сонсогч болно. Тэд ХОУР-гийн зардлаар Хятад оронд 10 хоног айлчлах хугацаандаа пандаагийн нутаг Сычуань мужаар аялсан байна.
Монгол, Энтхэг, Шири Ланк, Пакистан зэрэг улс орны сонсогчид энэ уралдаанд клубээрээ юм уу гэр бүлээрээ оролцож, уралдаанд хэрхэн оролцох талаар хамтаар зөвшин ярилцаж, уралдааны хариултаа урлан янзалж, үзэсгэлэн ажиллуулах юм уу аль эсвэл яриа уулзалт зохиох зэрэг арга хэлбэрээр Сычуанийг сурталчлан ухуулж, нэн олон сонсогчдын энэ уралдаанд оролцоход нь урам зориг нэмснээрээ онцлог болсон байна.
Монгол Улсын Архангай аймгийн сонсогч Самданмөнхийн Баатар олон мянган сонсогчдыгоо төлөөлөн тусгай байранд шалгаран Хятад оронд ирж, Бээжин болон Сычуань мужаар үзэн танилцлаа.
Самданмөнхийн Баатарыг манай оронд айлчилсан хугацаан дахь бүх аялал мөн аялалын тухай түүний сэтгэгдэл ярилцлагыг та манай 7 болон 8-р сарын баасан гаригт явдаг "Найрамдлын гүүр" нэвтрүүлэг болон манай монгол хэлний вэб сайтаас уншаарай.
ХОУР-гоос хойшид радио сонсогчид болон сүлжээ хэрэглэгдийн дунд зохион явуулах мэдлэгийн асуулт хариултын уралдаанд та үргэлжлэн идэвхтэй оролцон, сайн амжилт тогтоож, та бид хятад оронд уулзан учрахын өлзийтөй ерөөл дэвшүүлж байна. \Номин бэлтгэв\
|