НҮБ-ын ДОХ-оос сэргийлэх хөтөлбөрийн газрын гүйцэтгэгч захирал Петер Пиот Хятадад айлчилж, Хятадын ДОХ өвчин ноцтой дэлгэрсэн төв хэсгийн Хэнань мужийн ажил байдалтай танилцаж, ДОХ өвчинд нэрвэгдэгсдийн төлөөлөгч, Засгийн газрын холбогдох салбар, эмчилгээний ажилтнууд тэрчлэн ДОХ өвчнөөс сэргийлэх засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзан ярилцсан байна. ДОХ өвчнөөс сэргийлэн эмчлэх салбар дахь Хятадын ажлыг сайшаах ёстой гэж тэрээр тэмдэглэжээ.
Петер Пиот нар 14-ний өдрөөс Хэнань мужийн ДОХ өвчин хүнд дэлгэрсэн Шансай сяны Нань Да Ү тосгонд хүрч ДОХ өвчинд нэрвэгдэгсэд болон халдварлагсдын амьдрал ахуйн байдал тэрчлэн Засгийн газраас авран эмчилж байгаа байдалтай танилцсан байна. 17-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, ажил байдалтай танилцахаар дамжин би Хятадын ДОХ-ыг хүний биеийн дархлааг нэмэгдүүлэн өвчний нянг эсэргүүцэх аргаар үнэ төлбөргүй эмчилж байгаа байдлыг нэн бодитой ойлголоо.
Миний Хятадад хийсэн айлчлал маш үр дүнтэй бөгөөд ач холбогдолтой юм. Бид ДОХ өвчинд нэрвэгдэгсдийн гэр бүлээр айлчилж, өнчин хүүхдийн асрамжийн газар, бага сургууль, ДОХ өвчинг эмчилж байгаа эмнэлгийн газраар очиж үзлээ. Би нэг өвчтөнөөс чиний ирээдүй ямар бэ? гэж асуусанд тэрээр сэтгэл догдлон, Засгийн газраас өвчний хорыг эсэргүүцэх эм олгоогүй бол би аль эрт хүний ертөнцөөс хагацсан шүү гэж хэлж байсан гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс ДОХ-ыг сэргийлэх олон төсөл хэрэгжүүлж, ДОХ өвчинд нэрвэгдэгсэдэд нэн сайн эмчлүүлэх болмж олгосон байна. Иймээс Хятадын ДОХ-оор халдварлах буюу уг өвчнөөр нас барсан хүний тоо буурч байна. Энэ нь Хятадын Засгийн газар болон олон нийт ДОХ-оос сэргийлэн эмчлэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргасныг харуулж байна гэж Петер Пиот илэрхийлжээ.
Хятадын Эрүүл мэндийн яамны орлогч сайд Ван Лүн дэ болон Чиндао их сургуулийн эмнэлгийн дээд сургуулийн профессор Жан Бэй чуанд НҮБ-ын ДОХ-оос сэргийлэх хөтөлбөрийн газрын онц шагналыг олгосон байна гэж Ноён Петер Пиот хэвлэлийн бага хурал дээр бас мэдэгджээ. ДОХ-оос сэргийлэх ажлыг Хятадын засгийн газрын анхаарах чухал ажил болгохыг уриалж, олон салбар хамтран ажиллахыг баталж, нийгмийн олон давхаргынхан ДОХ-оос сэргийлэх ажилд өргөнөөр оролцохыг урамшуулахыг зорьж ирсэн учир Ван Лүн дэ-д уг шагналыг гардуулсан байна. Профессор Жан Бэй чуан харин гомочуудын ДОХ-оос сэргийлэх талаар ихээхэн судалгаа хйисэн учир энэхүү шагналыг авсан байна.
ДОХ-оос сэргийлэх ажлын оруулалтаа эрчимжүүлж, ДОХ өвчин халдварласан нэн олон хүмүүст үнэ төлбөргүй эмчилгээ хийж засгийн газрын бус нэн олон байгууллагын ДОХ өвчинг сэргийлэх ажилд оролцохыг дэмжин, нийгэм даяар суртал ухуулгын ажил хийж, ДОХ өвчинд нэрвэгдэгсэд болон халдварлагсдыг гадуурхах үзэгдлийг багасгаж, аав ээж нь ДОХ өвчинд нэрвэгдэж нас барж өнчин өрөөсөн болсон хүүхдүүдийг халамжилж, залуучууд багачуудад мэдлэг олгохоо эрчимжүүлэн, тэдэнд бэлгийн ажиллагаа, мансууруулах бодис хэрэглэх болон ДОХ-ын хоорондох харицааг таниулж, ДОХ өвчний талаар зөв мэдлэг ойлголттой болгохыг Петер Пиот Хятад улсад санал болгожээ.
Ямарваа улс орон ДОХ өвчнөөс сэргийлэх ажилдаа амжилт олох гэвэл төрөл бүрийн байгууллагын хүчин чармайлт, хөрөнгө оруулалтад түшиглэх хэрэгтэй. Мөн холын хараатай байх хэрэгтэй. өнгөрсөн хэдэн жилд Хятад улс ДОХ-оос сэргийлэх ажилд ихээхэн ахицтай ажиллаж, амжилт олсон. Одоогийн хийх чухал ажил бол энэхүү ажил үйлсийн тогтвортой хөгжихийг батлах явдал болно гэж Петер Пиот илэрхийлжээ.
Өнгөрсөн хэдэн арван жилд НҮБ-ын ДОХ-оос сэргийлэх хөтөлбөрийн газар Хятадын ДОХ-ын халдвар тээгчдийг тогтоон барих ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм гэж ноён Петер Пиот тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|