Монгол улсын Гадаад хэргийн сайд Нямын Энхболдын урилгаар Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечи 6-р сарын 30-наас 7-р сарын 2-ны өдрүүдэд Монгол улсад албаны ёсны айлчлал хийлээ. "Рэнь Минь Ри Бао" сонины сурвалжлагч саяхан Монгол улсын Гадаад хэргийн сайдыг сурвалжилсан юм.
Монгол Хятад хоёр орон хоорондын улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, хүмүүсийн солилцоо зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааны тухай ярих үе, сайд Энхболд хэлэхдээ, Монгол Хятад хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааны харилцаа урагштай хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, хоёр орны удирдагчид олон улсын арга хэмжээнд оролцохдоо байнга уулзалт хийж байна. эдгээр байнгын чанартай харилцаа нь хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд дэвшин хөгжихөд тус дөхөм үзүүлж байгаа юм. Монгол Хятад хоёр орны хооронд улс төрийн зөрчил маргаан гэж байхгүй, зохицуулагдаагүй асуудал ч байхгүй. Үүний зэрэгцээ, Монгол Хятад хоёр орон олон улсын их олон асуудал дээр адил юм уу адилвтар байр суурьтай байна. Хоёр орны гарын үсэг зурсан хамтын ажиллагааны олон хэлэлцээр хэрэгжиж байна. Үүнд 2005 онд гарын үсэг зурсан Монгол Хятадын хилийн нэгдсэн шалгалтын тухай 2 дахь хэлэлцээр зэргийг жишээлэн өгүүлж болно гэлээ.
Улс төрийн сайн сайхан харилцааны үндсэн дээр, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа үргэлжлэн тогтвортой хөгжсөөр байна гэж тэр тэмдэглэжээ. Хятадын Гадаад харилцааны шинэ сайд анх гадаад оронд албан ёсоор айлчлахдаа Монгол улсад айлчилсан, Монгол Хятадын харилцааг Хятадын тал чухалчлан үзэж байна гэж Монголын тал үзэж байгаа бөгөөд үүнийг өндрөөр үнэлж байна гэж Энхболд хэллээ. Хятад улсын Дарга Хү Жиньтао хэдэн оронд анх удаа айлчлахдаа бас Монгол улсыг түүнд хамруулсныг би санаж байна гэж тэр тэмдэглэсэн байна.
БНХАУ-ын Засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх хууль ёсны цорын ганц Засгийн газар, Тайвань бол Хятадын салгаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг юм гэж Монгол улс үзэж байна гэж сайд Энхболд илэрхийлжээ.
Хятад Монгол хоёр орны ирээдүйн харилцааны тухай сайд Энхболд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол Хятадын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа олон салбарт урагш хөгжиж, ялангуяа эдийн засгийн салбар тухайлбал уул уурхайн нөөц баялаг, эрчим хүч, дэд бүтцийн байгуулалт зэрэг асуудлаар хоёр тал нааштай хамтран ажилласан. Хятад улс эдгээр салбарт баялаг туршлага хурамтуулсан юм. Монгол улсын хувьд тэдгээр туршлагаас суралцаж, өөрийн орны хөгжилд ашиглах явдал тун чухал болж байна гэлээ. Монгол Хятадын хамтын ажиллагаа байнга шинэ шинэ ололт амжилтанд хүрч байгаад би сэтгэл ханамжтай байна. Энэ харилцаа ирээдүйд өргөн уудам хүрээнд байнга дэвшин хөгжинө гэдэгт итгэж байна гэж сайд Энхболд илэрхийлжээ. \О.Дарамбазар "Рэнь Минь Ри Бао" сонины мэдээнээс орчуулав.\
|