• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-18 16:31:28    
Түвд ший жүжиг хошин шог урлагийн төлөө зүтгэж яваа Сономцэрэн

CRI

     Түвд хошин шог бол хятад хошин шогийг түвдийн эртний дуулалт урлагтай уялдуулсан урлагийн шинэ хэлбэр мөн. Сономцэрэн бол түвдээр ший жүжиг, хошин шогийн бүтээлийг зохион бүтээсэн анхны түвд уран бүтээлч юм. Үүгээр барахгүй тэр бас түвдийн дуулалт урлагийн талаар судалгаа хийж "Түвд үндэстний ший жүжгийн тухай" гэдэг ном редакторлон хэвлүүлж, түвдийн ший жүжиг, хошин шогийн урлагийг эмхэтгэн цуглуулж, нэгтгэн дүгнэсэн юм.

    Энэ жил 62-тай Сономцэрэн Лхас хотод төрж өссөн уугуул түвд иргэн. Дунд сургуулиа төгсөөд тэр түвдийн драмын чуулгад жүжигчнээр ажиллажээ. Гэвч хожим нь тэр зохоин бүтээх ажилд нэн сонирхолтойгоо мэдэж хорьдугаар зууны 70-аад оны сүүлчээс 30 гаруй настайгаасаа зохион бүтээх ажил хийж эхэлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, тухайн үед их баяртай байсан, гэвч зохион бүтээх ажил нь тийм ч хялбархан биш ээ. Амьдралын туршлага, өргөн мэдлэг шаардагдана. Эхлээд маш бэрх санагдаж байсан, богино жүжгийн зохиол, дуу зэргийг бичээд драмын чуулгад өгч , тэд миний бүтээлийг тайзнаа тоглоход надад их урам хайрлаж байсан, ингэж оролдож байсаар итгэлтэй болсон гэжээ.

     Урлагийн сайн бүтээл туурвин бүтээхийн төлөө Сономцэрэн түвдийн сонгодог драмын зохиолыг олон уншиж, олон газраар хүрч иргэдийн дундаас ардын дуу цуглуулсан байна. Хэдэн жилийн хүчин чармайлтаар тэр түвдийн уламжлалт ардын үлгэрээр сэдэвлэж, "Сэжи бижи" гэсэн хайрын гунигт жүжгийн зохиол бичсэн байна. Энэ жүжгийн зохиолд түвд залуу хосын орчин үеийн амьдралд зүйл зүйлийн сонголт, таталтад тулгараад эцсийн бүлэгт салсан үлгэрийг өгүүлжээ. Гэвч уг жүжгийн зохиол нь мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэлд учирсан байна.

     Тэрээр энэ тухай хэлэхдээ, энэ бол миний анхны бүтээл, маш хүч хөдөлмөр гаргаж бичсэн, ахмад уран бүтээлчид ийм юм уу тийм дутагдалтай гэж шүүмжилсэн, эдгээрийг сонсоод миний урам зориг ихээр харьж , зохион бүтээх авьяас чадвартаа эргэлзээ төрсөн гэжээ.

     Гэвч тэр зориг мохоогүй, 9 удаа их өөрчлөлт оруулж эцсийн бүлэгт энэ бүтээлээ тайзнаа гаргасан байна. "Сэжи бижи" нь түвдийн харилцаа дуу, дуулалт урлаг зэрэг түвдийн урлагийн олон хэлбэрийг нэгтгэн шингээж, зохиолын агуулгыг бодит амьдралтай уялдуулснаар үзэгчдийн таашаалыг хүлээж, бүх Хятадын үндэстний цөөнхийн анхдугаар удаагийн уран зохиолын шагнал хүртсэн юм.

     Анхны бүтээл нь ийм их амжилтад хүрсэн нь Сономцэрэнд хязгааргүй урам итгэл нэмж билээ. Тэр амьдралд улам гүнзгийрэн баялаг сайхан үг өгүүлбэрээр амьдралд болсон үйл явдлыг маш соргогоор тэмдэглэж олон бүтээл бичсэн байна. Үүнд түвд хэлний хошин шог "ядууг засаж баян чилээлэг болгосон нь" гэдэг бүтээл нь маш их амжилтад хүрч үзэгчдийн таашаалыг хүлээв.

     Түүний энэ бүтээлийг тоглосон түвд үндэстний нэрт хошин шогийн нэрт жүжигчин Түвдэн хэлэхдээ, уг хошин шогийг олон удаа тоглосон ч үзэгчид мөн сонирхол ихтэй байж, амьдрал, ард иргэдтэй ойртсон нь Сономцэрэний бүтээлийн хамгийн их онцлог мөн, бид тоглох явцдаа түүнээс маш олон зүйлийг сурч ухаарч байдаг гэжээ.

     20 гаруй жилийн турш, Сономцэрэн түвдээр 50 гаруй ший жүжиг, хошин шогийн зохиол бүтээсний 90 гаруй хувийг нь тайзна тоглосон байна. Тэр бас олон түвд дуу зохиож зарим дуу нь иргэдийн дунд өргөнөөр дэлгэрсэн байна. Түвдийн эртний дуулалт урлагийг гүнзгий судлахын төлөө тэр Түвдийн олон газраар хүрч ардын дундаас төрөл бүрийн дуулалт урлагийн хэлбэрийг цуглуулан бичлэг хийж эмхэтгэн системтэй болгосон байна. Сономцэрэн хэлэхдээ, Түвдийн "Гэсэр хааны туульс"-ын бичиг материалаар тэмдэглэгдсэн нь 15 сая гаруй үсэгт хүрч, одоогоор дэлхийн хамгийн урт туульс болсон байна. Уг туульс нь түвдийн нийгмийн түүх, улс төр эдийн засаг, иргэдийн зан үйл, соёл урлагийн нэвтэрхий толь болсон байна, түвдийн урлагийн эдгээр үнэт зүйлс дэлхийн эдийн бус соёлын өвийн жагсаалтад орж нэн сайн хамгаалагдахыг хүсч байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, өнөө түвдэд аялал жуулчлалаар ирэх хүн өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Түвдийн өнө удааны цацрангуй түүх соёлыг хүмүүст харуулах ёстой. Нэг үндэстний хувьд үндэстний үг хэл, соёл, зан үйлээ залгамжлан хөгжүүлэх ёстой, түвдийн баялаг соёл урлагаа өөр бусдад танилцуулах ёстой. Өөрийн хүчин чармайлтаараа түвдийн ший жүжиг хошин шогийн урлагийг тасралтгүй хөгжүүлж, өнөөгийн нийгэмд өнгө гялбааг нь мандуулна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв./